Хэрхэн эхлэх вэ?
Системд нэгдэх хоёр зам бий. Танд аль нь тохирохоо сонгоорой — аль аль нь 2026 оны 11-р сарын 1 хүртэл үнэгүй.
Би багш — ганцаараа эхэлнэ
Цэцэрлэг тань системд ороогүй байсан ч болно. Хэнээс ч зөвшөөрөл хүлээхгүй.
- 1Нэр, имэйл, утсаа оруулаад бүртгүүлнэ — нууц үг SMS-ээр очно
- 2«Миний бүлэг» өөрөө үүснэ. Хүүхдүүдээ нэмнэ
- 3Өнөөдрөөс л ажиглалтаа бичиж эхэлнэ
Цэцэрлэг тань дараа нэгдвэл хийсэн ажил тань хамт шилжинэ — дахин эхлэхгүй.
Багшаар бүртгүүлэх →Бид цэцэрлэгээрээ орно
Эрхлэгч, арга зүйч бүх бүлэг, багш нараа нэг дороос удирдана.
- 1Цэцэрлэгийн нэр, имэйл, утсаа бичээд хүсэлт илгээнэ
- 2Бид эрхийг нээж, нэвтрэх мэдээллийг тань руу утсаар холбогдож өгнө — автомат имэйл ирэхгүй
- 3Та нэвтрээд бүлгүүдээ үүсгэж, багш бүрдээ эрх нээж өгнө
Багш нар тань өөрсдөө бүртгүүлэх шаардлагагүй — та урихад л хангалттай.
Цэцэрлэгийн хүсэлт илгээх →💬 Түгээмэл асуулт
Эрх нээгдсэний дараа нүүр хуудасны «Нэвтрэх» хэсэгт имэйл, нууц үгээрээ орно. Эрхлэгч, багш, туслах хэн болохыг систем өөрөө таньж, өөрийн хуудас руу чинь оруулна.
Эрхлэгч таныг урихад бичсэн ажиглалт, үнэлгээ тань хамт шилжинэ. Ганцаараа эхэлснээр юу ч алдахгүй.
Багш цэцэрлэгийнхээ удирдлагад хандана — тэр шинэ түр нууц үг өгнө. Эрхлэгч болон бие даасан багш бидэнтэй холбогдоорой.
2026 оны 11-р сарын 1 хүртэл бүх боломж үнэгүй. Дараагийн нөхцөлийг төлбөрийн мэдээллийн хуудаснаас харна уу.
Эргэлзсэн хэвээр байвал Facebook хуудсанд бичээрэй — хамгийн хурдан хариулт авна.