Төлбөрийн мэдээлэл

Систем 2026 оны 11-р сарын 1 хүртэл бүх багш, цэцэрлэгт бүрэн үнэгүй. Тэр өдрөөс хичээлийн жил дуустал (2027 оны 5-р сарын 31) доорх онцгой нөхцөлөөр үргэлжилнэ — үнэ энгийн, нэмэлт нууц төлбөргүй.

🎁
2026 оны 11-р сарын 1 хүртэл үнэгүй. Одоо бүртгүүлбэл бүх боломжийг ямар ч төлбөргүй ашиглана. Түүнээс хойш бүртгүүлсэн ч 30 хоногийн үнэгүй туршилтын хугацаа олгогдоно.
👩‍🏫

Бие даасан багш

Өөрөө бүртгүүлж, бүлгээ өөрөө хөтөлдөг багш

10 000₮сард

сар бүр төлөхөд

56 000₮хичээлийн жилд

2027 оны 5-р сарын 31 хүртэл (8 000₮ × 7 сар) — 14 000₮ хэмнэнэ

🏫

Цэцэрлэгээрээ

Цэцэрлэг нь багш нараа нэгдсэн эрхээр холбосон бол

8 000₮нэг багшид сард

сар бүр төлөхөд

42 000₮хичээлийн жилд, нэг багшид

2027 оны 5-р сарын 31 хүртэл (6 000₮ × 7 сар) — 14 000₮ хэмнэнэ

🗓️
Энэ жилийн онцгой нөхцөл: төлбөр 2026 оны 11-р сарын 1-нд эхэлж, хичээлийн жил 2027 оны 5-р сарын 31-нд дуусна. Ихэнх цэцэрлэг зуны саруудад (6, 7, 8-р сар) хаалттай тул жилийн багц 12 биш, 7 сар. Цэцэрлэгийн тариф багш бүрт ижил, багшийн тоогоор үржүүлж тооцно.

2027 оны 5-р сарын 31-нээс хойш ажилладаг бол: зуны саруудаа гэрээндээ шууд оруулж, эсвэл сар бүр нэг сараар нэмж сунгуулж болно. Тэр саруудын үнэ нь хичээлийн жилийнхтэй ижил — тасралтгүй төлж буй цэцэрлэгийг зуны сард нь илүү үнээр тооцохгүй.

Аль үнэ ногдохыг юу шийдэх вэ: хичээлийн жилийн эцэс хүртэл үлдсэн саруудаа бүтнээр нь төлбөл урьдчилгааны (хямд) үнэ ногдоно. Түүнээс богино хугацаагаар гэрээ байгуулбал сар бүрийн үнээр тооцно. Жилийн дундуур нэгдсэн бол «бүтэн» гэдэг нь тухайн өдрөөс эцэс хүртэл үлдсэн сар — эхнээс нь төлөх шаардлагагүй.

💳 Хэн, яаж төлж болох вэ?

Төлбөрийг байгууллага (цэцэрлэг өөрийн дансаараа) болон хувь хүн (багш өөрөө) — аль ч хэлбэрээр хийж болно. Байгууллагаар төлөхөд нэхэмжлэх гаргаж өгнө.

Төлбөр төлөгдмөгц эрхийн хугацаа сунгагдана. Эрт төлсөн ч өдөр алдахгүй — үлдсэн хугацааны дараас үргэлжилж тоологдоно.

🏫 Цэцэрлэгээрээ ашиглах бол

Байгууллагаараа холбогдохыг хүссэн эрхлэгч, арга зүйч та бидэнтэй Facebook эсвэл имэйлээр холбогдоорой. Цэцэрлэгийн бүртгэл, багш нарын эрх, төлбөрийн нөхцөлийг хамтдаа тохирно.

Төлбөр төлөгдөөгүй бол юу болох вэ?

Мэдээлэл хэзээ ч устахгүй. Хугацаа дуусахад систем зөвхөн унших горимд шилжинэ: хуучин ажиглалт, үнэлгээ, тайлангаа хэвийн харж, хэвлэж болно — харин шинээр бүртгэх, засах боломж түр хаагдана. Төлбөр төлөгдмөгц өмнөх байдлаараа шууд үргэлжилнэ.

Хараахан бүртгүүлээгүй юу? 2026 оны 11-р сарын 1 хүртэл бүх зүйл үнэгүй шүү.