Нууцлалын бодлого

Энэ баримт нь СӨБ систем ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хаана хадгалж, хэн харж болохыг тайлбарлана. Хүүхдийн мэдээлэл хөндөгддөг тул аль болох тодорхой бичихийг зорьсон.

Сүүлд шинэчилсэн: 2026-11-12

1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

1.1Цэцэрлэгийн тухай: нэр, хаяг, утас, лого, эрхлэгчийн нэр.

1.2Ажилтны тухай: нэр, имэйл, утас (сонголтоор), эрхийн төрөл, хичээлийн чиглэл (хөгжим, биеийн тамир), албан тушаал (эрхлэгч, арга зүйч, нягтлан — 1.31, эмч — 1.34), сүүлд нэвтэрсэн огноо. Google-ээр нэвтэрвэл Google-ээс ирэх мэдээллийг 6.7-д бичсэн. Багш өөрийн чиглэлийг мэдэгдэж илгээсэн хүсэлт, түүнийг хэзээ, хэн шийдсэн нь мөн хадгалагдана — тухайн багш, түүний цэцэрлэгийн удирдлага (мөн 4.2-т заасан хэрээр системийн админ) хардаг. Утсыг нууц үг сэргээх, эрх нээгдсэн, төлбөрийн сануулга зэрэг системийн мэдэгдлийг SMS-ээр хүргэхэд ашиглана (6.6). Утас бүртгэлгүй бол системд нэвтэрсний дараа жижиг цонхоор асуух ба «Дараа» дарж алгасаж болно; Тохиргооноос засах, арилгах боломжтой. Нэвтрэх имэйл буруу бүртгэгдсэн бол цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) өөрийн цэцэрлэгийн ажилтных, системийн админ аль ч ажилтных засаж болно; удирдлага өөрийнхөө имэйлийг Тохиргооноос засна. Нууц үг өөрчлөгдөхгүй.

1.3Хүүхдийн тухай: нэр, төрсөн огноо, хүйс, эцэг эхийн холбоо барих мэдээлэл, зураг, дүрс тэмдэг, харьяалагдах бүлэг. Эцэг эхийн утасны дугаарыг эцэг эх бүлгийн холбоосоор хүсэлт илгээхэд багш таньж батлахад (5.8) ашиглана. Багш хүүхдийн жагсаалтыг Excel/CSV файлаас оруулахад файлыг зөвхөн тухайн үйлдлийн үед уншина: регистрийн дугаараар хоосон төрсөн огноо, хүйсийг тооцоод регистрийн дугаарыг болон файлыг хадгалахгүй.

1.4Сурган хүмүүжүүлэх бүртгэл: өдөр тутмын ажиглалт, А/79 үнэлгээ (өмнөх хичээлийн жилийн үр дүнг цааснаас оруулсан бол — 1.15), явцын үнэлгээний нотолгоо (1.16), гарааны үнэлгээ хийгдээгүй хүүхдийн шалтгаан (1.17), ирц, багшийн тэмдэглэл, эцэг эхэд илгээсэн мэдээ, түүний ангилал (Зарлал, Зөвлөмж г.м.), эцэг эх мэдээг «👍 Уншсан» гэж тэмдэглэсэн эсэх (5.6). Удирдлага ажиглалтыг засварласан бол өмнөх хувилбар, засварласан хүн, огноо, тайлбар хадгалагдана (4.4).

1.5Техникийн: нэвтрэлтийн сешн хадгалах күүки. Хэрэглэгчийн зан төлөв хянадаг гуравдагч талын хэмжилт (Google Analytics г.м.) ашигладаггүй — өгөгдөл сайтаас гадагш гардаггүй.

1.6Ашиглалтын бүртгэл: системд нэвтэрсэн хэрэглэгч аль хуудсыг нээснийг өдрөөр нэгтгэж тоолно — «хэн, хэдэн цагт орж, аль цэсийг хэдэн удаа хэрэглэсэн». Үүнийг зөвхөн системийн админ хардаг ба цэцэрлэгүүд системийг ашиглаж чадаж байгаа эсэхийг хянах, гацсан хүнд туслахад хэрэглэнэ. Хаягны дэлгэрэнгүйг хадгалдаггүй: хуудасны хэлбэр л бүртгэгдэх (жишээ нь «хүүхдийн хуудас») бөгөөд ТУХАЙН хүүхэд, ажиглалт, тэмдэглэл нь бүртгэлд ОРДОГГҮЙ. Ажиглалт, тэмдэглэл, мессежийн агуулгыг энэ бүртгэл хөнддөггүй.

1.7Гэрээ, төлбөрийн баримт: цэцэрлэг гэрээ байгуулбал байгууллагын нэр, регистрийн дугаар, хаяг, утас, имэйл, гарын үсэг зурах хүний нэр, албан тушаал. Бие даасан багш гэрээ байгуулахгүй — төлбөр төлөхдөө нөхцөлийг зөвшөөрсөн цаг хугацаа, нөхцөлийн хувилбар, сонгосон хугацаа, төлсөн дүн хадгалагдана; иргэний регистр, хаяг цуглуулахгүй. Өмнө байгуулсан бие даасан багшийн гэрээ хэвээр хадгалагдана. Эдгээрийг зөвхөн төлбөрийн баримт бүрдүүлэхэд ашиглана — системийн бусад хэсэгт харагдахгүй. Цэцэрлэг төлөөгүй үед ажилтан хувиараа төлбөл тухайн хүний эрхийн хугацаа, төлсөн дүн, огноог системийн админ бүртгэнэ; энэ нь зөвхөн тэр хүний бичих эрхийг нээнэ. Бие даасан багшаар төлсөн хугацаа тухайн багш цэцэрлэгт нэгдэхэд ийм хувийн эрх болж автоматаар шилжинэ. Хугацааг тухайн цэцэрлэгийн удирдлага ажилтны жагсаалтаас харна, дүнг харахгүй.

1.8Заавар бичлэг: сургалтын бичлэг YouTube дээр байрладаг. Хуудас нээхэд түүнээс юу ч татагддаггүй — бүрхүүлийн зураг нь манай сервер дээр байдаг. Та тоглуулах товчийг дарсан үед л YouTube-ын тоглуулагч ачаалагдах ба тэр мөчид таны IP хаяг Google-д харагдана. Бид youtube-nocookie.com хаягийг ашигладаг тул тоглуулах хүртэл сурталчилгааны күүки тавигдахгүй.

1.9СӨБ туслахад тавьсан асуулт: туслахыг багш, багшийн туслах болон цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) ашиглана. Системийг хэрхэн ашиглах талаар туслахаас асуувал таны бичсэн асуулт, түүнд өгсөн хариулт хадгалагдана — багш, удирдлагын аль нь асуусан ч адилхан. Үүнийг хоёр зүйлд хэрэглэнэ: нэг хүний өдрийн асуултын тоог хязгаарлах, мөн системийн аль хэсэг нь ойлгомжгүй байгааг олж засах. Асуултаа өөрийн үгээр бичдэг тул хүүхдийн нэр, эцэг эхийн мэдээллийг бичихээс зайлсхийнэ үү — туслахад тэр мэдээлэл хэрэггүй.

1.10Мэдэгдэл: нүүр хуудасны мэдэгдлийг «Хаах» дарсан эсэх, огноо (дахин харуулахгүйн тулд), мөн 🔔 Мэдэгдэл хуудсыг хамгийн сүүлд нээсэн цаг (шинэ мэдэгдлийн тоог харуулахын тулд). Өөр зорилгоор ашиглахгүй, зөвхөн тухайн хэрэглэгч өөрийнхийгөө хардаг. Асуулт, саналд системийн багийн бичсэн хариу (1.19) асуусан хүний 🔔 Мэдэгдэлд 60 хоногийн турш гарна — үүний тулд шинэ мэдээлэл цуглуулахгүй, 1.19-д хадгалсныг л харуулна.

1.11Хувийн хавтас: багшийн оруулсан хүүхдийн бүтээлийн зураг, нэр, огноо, бүтээлд хийсэн ярилцлагын тэмдэглэл; хөлийн хээ, гарын хээний зураг (хүүхдийн хөлийн ул, алгыг будгаар дарж авсан бүтээл — хүүхдийг таних зорилгоор боловсруулахгүй); хүүхдийн гэр бүл, найзуудтайгаа авахуулсан зураг («Миний гэр бүл» — гэр бүлийн гишүүд, «Миний найзууд» — бусад хүүхдийн нүүр орж болно, анхдагчаар эцэг эхэд харагдахгүй, 5.3); «Миний тухай» хариултууд (дуртай хоол, «Миний сайн найз»-ын нэр, хобби г.м.); «Миний хөгжил» хэмжилтүүд — биеийн өндөр, жин, шүдний эрүүл мэнд, харшилтай эсэх. Сүүлийнх нь эрүүл мэндийн мэдээлэл тул эцэг эхийн холбоосоор зөвхөн багш тухайн хүүхдэд асаасан үед харагдана (5.3). Хавтсанд хүүхдийн бусад бүртгэлийн адил хандалт хамаарна (3.1, 4.1). Хавтасны «Эцэг эхээс ирсэн мэдээлэл» хэсгийг багш биш, эцэг эх өөрөө бөглөнө — «Хүүхдийн тухай асуулга»-д өгсөн хариу (1.18); багш засахгүй, эцэг эхийн холбоосын хавтсанд, хэвлэх маягтад гарахгүй.

1.12Багш солилтын бүртгэл: удирдлага «Багш солих»-ыг ашиглахад хэн, хэзээ, аль бүлгийг хэнээс хэнд шилжүүлсэн, эрх хаасан эсэх, удирдлагын бичсэн тэмдэглэл (сонголтоор) хадгалагдана. Үүнийг тухайн цэцэрлэгийн удирдлага, 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг бөгөөд солилтыг 7 хоногийн дотор буцаахад ашиглана.

1.13Хүүхдийн бүлэг шилжилтийн бүртгэл: хүүхдийг цэцэрлэгийн дотор өөр бүлэгт шилжүүлэх бүрд хэн, хэзээ, аль бүлгээс аль бүлэг рүү шилжүүлсэн, тэр үеийн нэр нь хадгалагдана. Үүнийг тухайн хүүхдийг харж чадах хүн (3.1), 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Шилжих үед хуучин бүлэгт нь ажиллаж байсан багш нарт шилжсэнээс хойш 60 хоногийн турш зөвхөн хүүхдийн нэр, шинэ бүлгийн нэр 🔔 Мэдэгдэлд харагдана (3.2); тэр бүлэгт хожим орсон багшид харагдахгүй.

1.14Байршил: цэцэрлэгийн удирдлага цэцэрлэгийнхээ, бие даасан багш өөрийн ажлын байршлыг — аймаг эсвэл Улаанбаатар хот, дүүрэг эсвэл сум — сонгоно (сонголтоор). Бие даасан багшийн хувьд энэ нь гэрийн хаяг биш, ажилладаг аймаг, дүүрэг; гудамж, хороо, байрны дугаар асуудаггүй. Нэр, хаягаас таамаглан урьдчилж сонгосон ч хүн өөрөө «Хадгалах» дарж батлахаас нааш хадгалагдахгүй. Үүнийг тухайн цэцэрлэгийн ажилтнууд, 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг бөгөөд аймаг, дүүргээр нэгтгэсэн тоо (жишээ нь «Хан-Уул дүүрэгт N багш») гаргахад ашиглана. Нэгтгэсэн тоонд нэр, утас, имэйл, цэцэрлэгийн нэр орохгүй бөгөөд аймаг, дүүргийн 1–2 гэсэн жижиг тоог «<3» гэж харуулна; ажилтны нэр, холбоо барих мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй (6.3).

1.15Өмнөх оны үр дүн: бүлгийн багш хүүхдийн өнгөрсөн хичээлийн жилийн А/79-ийн үр дүнгийн үнэлгээг цаасан маягтаас оруулж болно — шалгуур бүрийн тэмдэглэгээ (хангасан / хангаагүй), хичээлийн жил, хэн, хэзээ оруулсан. 2026-10-19-нд өмнө нь «хөгжиж байгаа» гэж оруулсан тэмдэглэгээг «хангаагүй» болгосон; анхны утга нь зөвхөн системийн нөөцөд хадгалагдана, багш, удирдлагад харагдахгүй, хүүхэд эсвэл нэрээр нэмсэн хүүхдийг устгахад хамт устана. Үүнийг хүүхэд бүрийн болон бүлгийн өмнөх оны үр дүнг (хүрээний хувь, 2.10-ын түвшин) харах, энэ оны үнэлгээтэй зэрэгцүүлэхэд л ашиглана; энэ оны үнэлгээ, тайлан, Excel-д нөлөөлөхгүй, эцэг эхийн холбоосоор харагдахгүй. Хөгжмийн, биеийн тамирын багш зөвхөн өөрийн хичээлийн шалгуурыг оруулна; туслах багш оруулахгүй. Бүлгийн багш өөрийн бүлгийн, удирдлага (эрхлэгч, арга зүйч) цэцэрлэгийнхээ хүүхэд бүрийн өмнөх оны үр дүнг нэрээр нь, бүлгийн дундажтай нь харна (удирдлага засахгүй); удирдлагын Анализад бүлгээр нэгтгэсэн дундаж хувь, хүүхдийн тоо хэлбэрээр (хүүхдийн нэргүй) гарна. Хүүхдийг системээс устгахад хамт устана. Өмнөх оны жагсаалтад бүлгийн багш тэр жил бүлэгт байсан боловч одоо явсан хүүхдийг зөвхөн нэрээр нь нэмж болно — нэр, хичээлийн жил, бүлэг, А/79-ийн шалгуур бүрийн тэмдэглэгээ, хэн, хэзээ оруулсан хадгалагдана; хүүхдийн бүртгэл, төрсөн огноо, эцэг эх, утас, зураг үүсэхгүй, эцэг эхийн холбоосоор харагдахгүй. Мөн энэ оны хүүхдийг «тэр жил энэ бүлэгт байгаагүй» гэж хасаж болно (тэмдэглэгээ нь устахгүй, зөвхөн тоо, дунджаас гарна). Нэрээр нэмсэн хүүхдийг тухайн бүлгийн багш нар, удирдлага харна. Багш жагсаалтаас хасахад нэр, тэмдэглэгээ нь устна; ийм хүүхэдтэй бүлгийг устгахаас өмнө багш тэднийг хасна. Цэцэрлэгийн бүртгэлийг бүхэлд нь устгахад хамт устана.

1.16Явцын үнэлгээний нотолгоо: явцын үнэлгээ А/79-ийн шалгуураар биш — систем хүүхдийн энэ хичээлийн жилийн ажиглалт, ярилцлага, хувийн хавтасны тоог сургалтын чиглэл бүрээр нэгтгэж харуулна (шинээр мэдээлэл цуглуулахгүй). Явц зөвхөн эдгээр нотолгоогоор үнэлэгдэнэ. Багш чиглэл бүрт (эсвэл ерөнхий) дүн шинжилгээбичиж, хувийн хавтаснаас 6 хүртэл зураг нотолгоо болгон сонгож болно (2026-11-09-нөөс, заавал биш, явцын тооцоонд нөлөөлөхгүй) — бичвэр, сонгосон бүтээлийн холбоос, бичсэн хүн, огноо хадгалагдана; хүүхдийг хардаг багш нар, удирдлага харна. Ажиглалт, хувийн хавтас хоёулаа ядаж нэгтэй бол явц бүрэн (2/2); ярилцлагыг шаардлагатай хүүхдээс л авна, түүний тоо зөвхөн мэдээлэл болж харагдана. Хувийн хавтас хөгжмийн, биеийн тамирын багшид харагдахгүй. Бүлгийн тайлан, удирдлагын нэгтгэл, Анализ, Excel-д зөвхөн тоо гарна. Эцэг эхийн холбоосоор харагдахгүй. Хүүхдийг системээс устгахад хамт устана. Өмнө А/79-ийн шалгуураар оруулсан явцын тэмдэглэгээ устахгүй, зөвхөн харагдана.

1.17Үнэлээгүй шалтгаан: гарааны үнэлгээ хийгдээгүй хүүхдэд бүлгийн багш шалтгааныг сонгож болно — өвчтэй, ирээгүй/чөлөөтэй, шинээр элссэн, шилжсэн, бусад; хүсвэл 200 тэмдэгт хүртэл товч тайлбар бичнэ. Шалтгаан, тайлбар, хичээлийн жил, хэн, хэзээ сүүлд өөрчилсөн хадгалагдана. Тайлбар нь хүүхдийн ирц, эрүүл мэндийн тухай байж болох тул шаардлагагүй дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг зөвлөнө; эцэг эхийн холбоос, Анализ, Excel, хэвлэх маягтад гарахгүй. Тухайн хүүхдийг харж чадах хүн бүр (3.1) уншина: бүлгийн багш, туслах багш, хөгжмийн, биеийн тамирын багш, удирдлага (эрхлэгч, арга зүйч). Зөвхөн бүлгийн багш (бие даасан багш) бичнэ, засна; бусад нь засахгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Удирдлагын нэгтгэлд бүлэг бүрээр зөвхөн тоо, бүлгийн хуудсанд хүүхдийн нэрээр гарна. Хүүхэд үнэлэгдсэний дараа ч автоматаар устахгүй, «өмнө тэмдэглэсэн» гэж саарлаар харагдана. Багш «Арилгах» дарахад шалтгаан хэнд ч харагдахаа больж, системийн нөөцөд үлдэнэ. Хүүхдийг системээс устгахад хамт устана.

1.18Эцэг эхийн асуулга: бүлгийн багш, туслах багш эцэг эхээс гурван бэлэн загвараар — «Хүүхдийн тухай асуулга» (хүүхдийн дуртай зүйл, гэрийн дадал, өөрөө юу хийж чаддаг, сайн тал, багшийн анхаарах зүйл, эцэг эхийн хүсэл), «Сэтгэл ханамжийн судалгаа» (1–5 үнэлгээ, санал хүсэлт), багшийн бичсэн нэг асуулттай «Хурдан асуулга» — эсвэл асуултаа өөрөө бичсэн «Өөрийн асуулга»-аар (1–10 асуулт; бичвэр, тийм/үгүй, сонголт, 1–5 үнэлгээ) асуулга авч болно. Эцэг эх 5-р зүйлд заасан холбоосоороо нэвтрэлтгүйгээр хариулна (5.5). Хариулт, аль асуулга, аль хүүхэд, анх болон сүүлд хадгалсан огноо, засварын тоо хадгалагдана. Холбоосыг гэр бүлээрээ хуваалцдаг тул хүүхэд тутамд нэг хариу хадгалагдана: асуулга идэвхтэй байх хугацаанд засаж болох ба сүүлд хадгалсан нь үлдэнэ; аль асран хамгаалагч бөглөснийг бүртгэхгүй. «Багш юуг анхаарах вэ?» асуултад хоолны харшил, эрүүл мэндийн онцлог бичигдэж болох тул шаардлагагүй дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг зөвлөнө. «Өөрийн асуулга»-ын асуулт, сонголтыг багш өөрөө бичдэг бөгөөд бид урьдчилан хянадаггүй; асуулгын гарчиг, асуулт, сонголтын бичвэр хадгалагдаж, асуулгын бүлгийн бүх эцэг эхэд ижил харагдана. Эрүүл мэнд, оношийн нэр, регистр, гэр бүлийн хувийн байдал зэргийг шаардлагагүй бол асуухгүй байхыг асуулт бичих хуудсан дээр багшид сануулдаг. Эцэг эх хүссэн асуултаа алгасаж болно. Асуулга эхэлсний дараа асуултыг өөрчлөх боломжгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан; багш асуулгаа хуулж шинээр үүсгэхэд зөвхөн гарчиг, асуулт хуулагдана, хариу хуулагдахгүй. Хариу хүүхдийн нэртэй хадгалагдана — нэргүй судалгаа биш; хэн юу харахыг маягт бүр дээр эцэг эхэд ил бичсэн. Асуулгын бүлгийн багш нар (туслах багшийг оруулаад) хариуг хүүхэд бүрийн нэрээр нь, нэгдсэн дүнтэй нь харж, Excel файлаар татаж болно. «Хүүхдийн тухай асуулга»-ын хариу мөн хүүхдийн хувийн хавтсанд «Эцэг эхээс ирсэн мэдээлэл» хэсэгт гарч (1.11), хүүхэдтэйгээ хамт явна — бүлэг солиход шинэ бүлгийн багш нар харна; явцын үнэлгээний нотолгоонд (1.16) тоологдохгүй. «Сэтгэл ханамжийн судалгаа», «Хурдан асуулга», «Өөрийн асуулга»-ын хариу хувийн хавтсанд орохгүй, асуулгын бүлэгт үлдэх тул хүүхэд өөр бүлэгт шилжсэн ч шинэ бүлгийн багшид харагдахгүй. Цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) асуулга, хариуг унших эрхтэй — эхлүүлэх, хаах, засахгүй; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш асуулга, хариуг огт харахгүй. Эцэг эх зөвхөн өөрийн хариугаа харна — бусад эцэг эхийн хариу, бүлгийн дүн харагдахгүй. Ажилтан эцэг эхийн хариуг засах, устгах боломжгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Хариу хүүхдийн бүртгэлийг системээс устгах хүртэл хадгалагдаж, хамт устна; түүнээс өмнө устгуулах хүсэлтийг 8.2-ын дагуу гаргана.

1.19Асуулт, санал: багш, туслах багш (бие даасан, хөгжмийн, биеийн тамирын багшийг оруулаад) «💬 Асуулт, санал» цэсээр системийн багт «❓ Асуулт» эсвэл «💡 Санал, алдаа» бичиж болно. Бүлэг хуваарилагдаагүй багш мөн «💬 Асуулт илгээх» хуудсаар бичнэ. Бичвэр, төрөл, илгээсэн цаг, системийн админы бичсэн хариу, хариулсан цаг, хэн хариулсан нь хадгалагдана. Үүнийг зөвхөн бичсэн хүн өөрөө болон системийн админ харна (4.3) — цэцэрлэгийн удирдлага, хамт ажилладаг багш нар харахгүй. Хэзээ ч нийтлэгдэхгүй, нүүр хуудсанд гарахгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Системийн админ асуултыг бичсэн хүний нэр, цэцэрлэг, эрх, хичээлийн чиглэлийн хамт харж хариулна; хариу 🔔 Мэдэгдэлд ирнэ (1.10), бүлэг хуваарилагдаагүй багш асуулт илгээсэн хуудсандаа харна. Үүнийг асуултад хариулах, системийн ойлгомжгүй хэсгийг засах, нэг хүний өдөрт илгээх тоог хязгаарлахад л ашиглана. Бичсэн хүн асуулт, саналаа хэдийд ч устгаж болно — хариутай нь хамт устна. Бүртгэл бүрмөсөн устгагдахад (7.3) хамт устна; удирдлага ажилтныг «Устгах»-аар хасахад бусад бичлэгийн адил хадгалагдана (7.7). Хүүхдийн нэр, эцэг эхийн мэдээлэл бичихгүй байхыг зөвлөнө — хариулахад тэр мэдээлэл хэрэггүй.

1.20Талархал: мөн цэсний «💛 Талархал» төрлөөр систем танд хэрхэн тусалж байгааг бусад багш нарт хуваалцаж болно. Бичвэр, бичих үеийн нэр, цэцэрлэгийн нэр (бие даасан багшийнх бол цэцэрлэгийн нэргүй), хянагдаж буй эсэх, огноо хадгалагдана; нэг хүнд нэг талархал. Системийн админ хянаад нийтлэхээр шийдсэн үед л нүүр хуудсанд нэр, цэцэрлэгийн нэртэй нь нийтэд харагдана; засвал нүүр хуудаснаас түр авагдаж дахин хянагдана. Нийтлэх нь зөвхөн талархалд хамаарна — асуулт, санал (1.19) нийтлэгдэхгүй. Талархлын маягтаар асуулт ирсэн бол системийн админ түүнийг асуулт болгон хуулж хариулж болно: тэр үед талархал нийтлэгдэхгүй (нуугдана, устахгүй — устгуулах бол бидэнд хандана, 10.2), хуулбар нь бичсэн хүний «Миний асуулт, санал» жагсаалтад гарч 1.19-ийн дагуу хадгалагдана. Бичсэн хүн талархлаа устгаж болно — нүүр хуудаснаас ч алга болно. Нэр, цэцэрлэгийн нэр хамт гарах тул хүүхдийн нэр, хувийн мэдээлэл бичихгүй байхыг зөвлөнө.

1.21Удирдлагын зөвлөмж, багшийн асуулт: цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) «💡 Зөвлөмж» цэсээр нэг багшид эсвэл бүх багшид арга зүйн зөвлөмж бичнэ; цэцэрлэгт ажилладаг багш, туслах багш (хөгжмийн, биеийн тамирын багшийг оруулаад) мөн тэр цэсний «❓ Асуулт илгээх»-ээр удирдлагадаа асуулт бичиж болно. Зөвлөмж, асуулт бүрийн дор багш, удирдлага хоёр талаас олон удаа хариу бичилцэнэ. Хадгалагдах зүйл: зөвлөмж, асуултын гарчиг, бичвэр, хэн бичсэн, хэнд (нэг багш эсвэл бүх багш), гараар бичсэн үү, Анализын саналаас үүссэн үү, огноо; хариу бүрийн бичвэр (2000 тэмдэгт хүртэл), хэн бичсэн, аль багштай бичилцсэн, цаг; багш «✓ Уншлаа» дарсан огноо — удирдлагын шинэ хариуг уншсан гэж тэмдэглэх, эсвэл хариу бичихэд сүүлд уншсан огноо болж шинэчлэгдэнэ. Өмнө нь бичсэн нэг удаагийн «Таны хариу» хэвээр хадгалагдаж, урсгалын эхэнд харагдана. Зөвлөмж, асуулт, хариуг тухайн багш ба тэр цэцэрлэгийн удирдлага л харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Бүх багшид өгсөн зөвлөмжийг цэцэрлэгийн багш бүр уншина, харин хариу бичвэл багш бүр удирдлагатайгаа тусдаа бичилцэнэ — бусад багш түүний хариуг харахгүй. Нэг багшид өгсөн зөвлөмж, багшийн асуултыг бусад багш харахгүй. Эцэг эхэд хэзээ ч харагдахгүй — эцэг эхийн холбоос, тайлан, хэвлэх маягтад орохгүй. Урсгалд илгээсэн хариуг хэн ч засах, устгах боломжгүй — бичсэн хүн ч, удирдлага ч. Багшийн асуултыг хэн ч засах, устгахгүй, удирдлага багшийн нэрээр асуулт үүсгэж чадахгүй; урсгал нээгдсэнээс хойш өмнөх «Таны хариу» ч засагдахгүй. Удирдлага зөвлөмжөө зөвхөн түүний дор хариу бичигдээгүй үед устгаж болно (уншсан тэмдэг нь хамт устна); багшийн асуулт, хариутай зөвлөмжийг устгах боломжгүй — бүртгэл болж хадгалагдана. Эдгээрийг өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Багш солигдоход шинэ багшид шилжихгүй (3.3); ажилтны эрх хаагдсан, «Устгах»-аар хасагдсан ч хадгалагдаж (7.6, 7.7), удирдлагад харагдсаар байна. Зөвлөмж, асуулт, хариу нь цэцэрлэгийн бүртгэл, эсвэл зөвлөмжийг бичсэн хүн, урсгалын багшийн бүртгэл бүрмөсөн устгагдахад (7.3) хамт устна; удирдлагын бүртгэл ингэж устгагдвал бусдын зөвлөмжид бичсэн хариу нь нэргүй үлдэнэ. Шинэ хариуг зөвхөн системийн дотор — цэсний «💡 Зөвлөмж» дээрх тоо, жагсаалтын тэмдгээр — харуулна; SMS, имэйл илгээхгүй. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан үед шинээр бичих боломж хаагдаж, өмнөх нь харагдсаар байна (7.2). Хүүхдийн тухай бичихдээ шаардлагагүй дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг зөвлөнө.

1.22Эцэг эхээс багшид илгээсэн мэдээлэл: эцэг эх 5-р зүйлд заасан холбоосоороо нэвтрэлтгүйгээр «✉️ Багшид мэдээлэл илгээх» маягтаар хүүхдийнхээ бүлгийн багшид мэдээлэл илгээнэ (5.7) — 🤒 Өвчтэй, 🏠 Ирэхгүй, 🏡 Гэртээ хийсэн, ✉️ Бусад. Хадгалагдах зүйл: төрөл, «Хэзээ» гэсэн өдөр (30 хоногийн өмнөхөөс 14 хоногийн дараах хүртэл; «Гэртээ хийсэн» өнөөдрөөс хойш биш), бичвэр (1000 тэмдэгт хүртэл; «Гэртээ хийсэн», «Бусад»-д заавал), илгээсэн цаг; зөвхөн «🏡 Гэртээ хийсэн»-д хүүхдийн гэртээ хийснийг харуулсан 3 хүртэл зураг — тухайн хүүхдийн бусад зурагтай нэг хаалттай санд хадгалагдана (5.4). Багш «✅ Харсан» дарсан цаг, хэн дарсан, ажиглалт болгосон бол аль ажиглалт болсон нь мөн хадгалагдана. Багшийн «📝 Даалгавар» мэдээний доорх «📷 Хийснээ илгээх»-ээр илгээсэн хариу «🏡 Гэртээ хийсэн» мэдээлэл болж хадгалагдах ба аль даалгаварт хамаарах нь тэмдэглэгдэнэ; өдөр нь илгээсэн өдөр, бичвэр эсвэл зургийн аль нэг нь хангалттай. Даалгаврын мэдээг устгахад хариу устахгүй. Холбоосыг гэр бүлээрээ хуваалцдаг тул аль асран хамгаалагч илгээснийг бүртгэхгүй. Нэг хүүхдэд өдөрт (Улаанбаатарын цагаар) 10 хүртэл мэдээлэл илгээж болно. Багш «✅ Харсан» гэж тэмдэглэхээс гадна хүүхдийн хуудасны «💬 Эцэг эхэд хариу»-аар хариу бичиж болно (1.33, 2026-11-09-нөөс); эцэг эх өөрийн илгээснийг «✅ Багш харсан» эсвэл «⏳ Хараахан хараагүй» гэж харна — хэн харсан, ажиглалт болсон эсэх нь эцэг эхэд харагдахгүй. Мэдээллийг тухайн хүүхдийн одоогийн бүлгийн багш, туслах багш (бие даасан багшийг оруулаад) хүүхдийн хуудасны «👨‍👩‍👧 Эцэг эхэд» табад, «📰 Мэдээ, мэдээлэл» хуудасны «✉️ Эцэг эхээс» табад, 🔔 Мэдэгдэлд харна. Цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) унших эрхтэй — «Харсан» тэмдэглэхгүй; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш мэдээлэл, зургийг харахгүй (ажиглалт болгосон хуулбараас бусад — доор). Бусад эцэг эхэд харагдахгүй. Мэдээлэл багшид биш хүүхдэд хадгалагдах тул хүүхэд өөр бүлэгт шилжих (3.2), бүлгийн багш солигдоход (3.3) шинэ бүлгийн ажилтан өмнөх мэдээллийг ч харна, хуучин бүлгийн ажилтан цаашид харахгүй. «🏡 Гэртээ хийсэн» мэдээллийг багш «📝 Ажиглалт болгох»-оор ажиглалтын маягтад оруулж болно: эцэг эхийн бичвэр, өдөр урьдчилан бөглөгдөж, багш чиглэл, суралцахуйн үр дүн, үнэлгээгээ өөрөө сонгоно; хадгалахад багшийн сонгосон зургийн хуулбар ажиглалтад орно. Түүнээс хойш хуулбар нь багшийн бичсэн ажиглалтын нэг хэсэг болж, ажиглалтын адил хадгалагдаж, ажиглалтыг харах эрхтэй хүн бүрд (хөгжмийн, биеийн тамирын багшийг оруулаад — 4.1) харагдана. Ажиглалтыг устгахад зөвхөн хуулбар устна — эцэг эхийн мэдээлэл, эх зураг хэвээр үлдэнэ. Эцэг эхийн бичвэр, зургийг хэн ч засах, устгах боломжгүй — илгээсэн эцэг эх ч, багш, удирдлага ч; «✅ Харсан» тэмдгийг буцаахгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Алдсан бол шинээр илгээж залруулна; тодорхой мэдээллийг устгуулах бол 8.2-ын дагуу хандана. «Харсан» дарсан ажилтны эрх хаагдсан, «Устгах»-аар хасагдсан ч тэмдэг хэвээр (7.6, 7.7); ажилтны бүртгэл бүрмөсөн устгагдвал хэн дарсан нь арилж, тэмдэг нь үлдэнэ. Мэдээлэл хүүхдийн бүртгэлийг системээс устгахад хамт устна. Харин эцэг эхийн илгээсэн зургийн файл одоогоор автоматаар устдаггүй — устгуулах бол цэцэрлэгийн удирдлагаар дамжуулан бидэнд хандана (7.3). Шинэ мэдээллийг ажилтанд зөвхөн системийн дотор (🔔 Мэдэгдэл, хүүхдийн хуудас, мэдээний хуудас) харуулна; SMS, имэйл илгээхгүй — яаралтай бол эцэг эх багштайгаа утсаар холбогдоно. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан үед илгээх, «Харсан» тэмдэглэх боломж хаагдаж, өмнөх нь харагдсаар байна (7.2). Эрүүл мэндийн тухай, ялангуяа «🤒 Өвчтэй»-д шаардлагагүй дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг зөвлөнө — багшид хүүхэд өвчтэй, хэзээ ирэх нь л хэрэгтэй. Хувийн хавтасны «Эцэг эхээс ирсэн мэдээлэл» (асуулгын хариу — 1.11, 1.18) нь үүнээс тусдаа.

1.23Өдрийн ирц: цэцэрлэгийн удирдлага (бие даасан багш — өөрөө) «📋 Ирц» модулийг асаасан үед л бүртгэгдэнэ; анхдагчаар унтраалттай. Хадгалагдах зүйл: хүүхэд, огноо, төлөв (✅ Ирсэн, ⏰ Хоцорсон, 🤒 Өвчтэй, 📝 Чөлөөтэй, ❌ Тасалсан), хэн, хэзээ бүртгэсэн. Өвчний нэр, шалтгааны дэлгэрэнгүй бичигдэхгүй — зөвхөн төлөв. Тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах багш (бие даасан багшийг оруулаад) бүртгэж, 31 хоногийн дотор засна; цэцэрлэгийн удирдлага бүлэг бүрийн дүн, сарын хүснэгтийг харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш ирцийг харахгүй, бүртгэхгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Эцэг эх холбоосоороо зөвхөн өөрийн хүүхдийн энэ сарын ирцийн дүн, сүүлийн өдрүүдийн төлвийг харна (5.3); бусад хүүхдийн ирц, бүлгийн дүн харагдахгүй. Модулийг унтраахад бүртгэсэн ирц устахгүй, зөвхөн дэлгэц нуугдана (эцэг эхэд ч). Ирц хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3). Ирцийг одоогоор Боловсролын салбарын мэдээллийн систем (ESIS) болон бусад гуравдагч этгээдэд илгээдэггүй. Цэцэрлэг ESIS-тэй холбогдсон үед юу илгээгдэхийг 1.26-д заасан.

1.24Суралцагчийн төлөв, бүлгийн сургалтын хэлбэр: хүүхэд бүрийн төлөв (🟢 Үргэлжлүүлэн суралцаж буй, 🕒 Түр суралцаж буй, 📝 Чөлөөтэй, ⏸️ Идэвхгүй), сонголтоор 200 хүртэл тэмдэгтийн тайлбар, хэзээ өөрчилсөн нь хадгалагдана. Анхдагч нь «Үргэлжлүүлэн суралцаж буй». Төлөвийг тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах багш (бие даасан багшийг оруулаад) болон цэцэрлэгийн удирдлага өөрчилж, харна; хөгжмийн, биеийн тамирын багш харна, өөрчлөхгүй; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Эцэг эхэд харагдахгүй. Төлөв нь хүүхдийг жагсаалт, ирц, үнэлгээнээс нуухгүй, устгахгүй — зөвхөн тэмдэг. Тайлбарт эрүүл мэндийн дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг зөвлөнө. Бүлэг бүрт үндсэн эсвэл хувилбарт сургалт, хувилбарт сургалтын төрөл, цагийн хэлбэр (ердийн, уртасгасан, богиносгосон) тэмдэглэгдэнэ — энэ нь бүлгийн шинж, хувийн мэдээлэл биш; хувилбарт сургалтын бүлгийн хүүхэд хувилбарт сургалтын суралцагчид тооцогдоно. Хүүхэдтэй хамт устна (7.3).

1.25Өөрчлөлтийн бүртгэл (аудит лог): хүүхэд, бүлэг, ажилтныг нэмэх, засах, устгах; багшийг бүлэгт хуваарилах, хасах; эцэг эхийн холбоос үүсгэх, цуцлах; цэцэрлэгийн тохиргоо өөрчлөхөд хэн (нэр), хэзээ, юуг өөрчилсөн нь автоматаар бүртгэгдэнэ. Засварт зөвхөн өөрчлөгдсөн талбарын нэр хадгалагдах ба хуучин, шинэ утгыг нь зөвхөн хувийн бус талбарт (бүлэг, төлөв, эрх, идэвх, нэр, сургалтын хэлбэр г.м.) хадгална — эцэг эхийн утас, нэр, төрсөн огноо, имэйл, зургийн утга бүртгэлд орохгүй. Ажиглалт, үнэлгээ, ирцийн бичилт бүр энд бүртгэгдэхгүй (тэдгээр нь өөрийн засварын түүхтэй). Бүртгэлийг тухайн цэцэрлэгийн удирдлага «🧾 Өөрчлөлтийн түүх» цэснээс уншина, 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг; хэн ч засах, устгах боломжгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Нэг жилийн дараа автоматаар устна (7.8).

1.26ESIS-тэй мэдээлэл солилцох: «СӨБ систем» Боловсролын яамтай мэдээлэл солилцох гэрээ (Боловсролын сайдын 2025 оны А/465 тушаал) байгуулахаар хүсэлт гаргасан. Гэрээ байгуулагдаж, цэцэрлэгийн удирдлага ESIS-ийн байгууллагын эрхээ оруулж холбогдсон үед л дараах мэдээлэл солилцоно; холбогдоогүй цэцэрлэгт юу ч илгээгдэхгүй, татагдахгүй.
ESIS-ээс татах: бүлгийн жагсаалт (бүлгийн нэр, түвшин, анги удирдсан багшийн нэр), бүлгийн хүүхдийн нэр, эцгийн нэр, төрсөн огноо, хүйс, ESIS-ийн хүний дугаар (PERSON_ID). ESIS регистрийн дугаар болон бусад талбар буцаадаг ч бид тэдгээрийг хадгалахгүй — зөвхөн хүний дугаарыг манай хүүхэдтэй холбоход хадгална. Хүүхдийг холбохыг удирдлага өөрөө баталгаажуулна.
ESIS руу илгээх: удирдлага илгээх үед тухайн бүлгийн өдрийн ирц — хүний дугаар, огноо, ирцийн төлөв (1.23).
ESIS-ийн нэвтрэх нууц үгийг шифрлэж хадгална; удирдлага ч дахин харах боломжгүй, «Эрхийг устгах»-аар устгана. Илгээлт, татлагын бүртгэлд тоо, алдааны мессеж л хадгалагдана (хүүхдийн нэр, дугааргүй). Холболтыг зөвхөн цэцэрлэгийн удирдлага хийнэ, харна.

1.27Гараас гарт: «📋 Ирц» модуль асаалттай үед багш, туслах багш хүүхдийг өглөө хэн хүлээлгэж өгсөн, орой хэн авч явсныг бүртгэж болно. Хадгалагдах зүйл: хүүхэд, огноо, ирсэн эсвэл явсан, хэн (ээж, аав, эсвэл «бусад» бол 60 хүртэл тэмдэгтийн нэр — жишээ нь «эмээ»), цаг, хэн бүртгэсэн; ажиглагдсан үед л хүүхдийн гадна төрх, биеийн байдал (жишээ нь «нүүрэн дээр шалбарсан») ба эцэг эхийн тайлбар — тус бүр 200 хүртэл тэмдэгт, оношийн нэр бичихгүй байхыг зөвлөнө; эдгээрийг сараар хэвлэж, эцэг эх цаасан дээр танилцсанаа гарын үсгээр баталгаажуулна. Авчирсан, авсан хүний утас, регистр, зураг хадгалахгүй. «Ирсэн» гэж бүртгэхэд тэр өдрийн ирц бүртгэгдээгүй бол «Ирсэн» гэж тэмдэглэгдэнэ (1.23). Тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах багш (бие даасан багшийг оруулаад) бүртгэж, 31 хоногийн дотор засна; цэцэрлэгийн удирдлага харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш харахгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Эцэг эх холбоосоороо зөвхөн өөрийн хүүхдийн өнөөдөр хэн, хэдэн цагт хүлээлгэж өгсөн, авсныг харна (5.3) — биеийн байдлын тэмдэглэл холбоосоор харагдахгүй. Ирцтэй адил ESIS болон бусад гуравдагч этгээдэд илгээхгүй; хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3).

1.28Бүлгийн журнал: цэцэрлэгийн удирдлага «🧹 Бүлгийн журнал»-ыг асаасан үед л бүлгийн өрөөний температур, чийгшил, агааржуулалт, цэвэрлэгээ, тоглоом угаасан, цагаан хэрэглэл солих, хөнжил гудас салхинд гаргах, аяга таваг ариутгасан бүртгэл хадгалагдана — огноо, утга (өрөөний нэр, тоо ширхэг, хугацаа), хэн хийсэн, хэн хянасан (ажилтны нэр, хянасан огноо). Хүүхдийн мэдээлэл агуулахгүй. Тухайн бүлгийн багш, туслах багш бичиж, 31 хоногийн дотор засна; бүлгийн багш, удирдлага «Хянасан» гэж зөвхөн өөрийн нэрээр тэмдэглэнэ — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан; удирдлага бүлэг бүрийнхийг харж, хэвлэнэ; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш болон эцэг эхэд харагдахгүй. Удирдлагад хувь, оноо, эрэмбэ гаргахгүй. Модулийг унтраахад бүртгэл устахгүй; бүлэгтэйгээ хамт устна.

1.29Хүүхдийн өдрийн эрүүл мэнд, дадал хэвшил: «🧹 Журнал» асаалттай үед багш, туслах багш (1) өдөр бүр хүүхэд бүрийн хоолны дуршил, нойрсолт, өтгөн, шингэнийг «хэвийн» эсвэл «өөрчлөлттэй» гэж, өөрчлөлттэй үед 200 хүртэл тэмдэгтийн тэмдэглэлтэй; ус уусан эсэх, мөн халуунтай, нус гойжсон, усанд ороогүй, хумстай гэсэн ажиглалтыг (тийм эсвэл тэмдэглээгүй); (2) дадал хэвшлийн шалгуур бүрт хүүхэд аль түвшинд (бие даан, дэмжлэгтэй, дэмжлэг шаардлагатай) хүрсэн огноог тэмдэглэнэ. Тэмдэглэлд оношийн нэр бичихгүй байхыг зөвлөнө. Тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах багш бичиж, хэвлэнэ (өдрийн эрүүл мэндийг 31 хоногийн дотор засна); цэцэрлэгийн удирдлага харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш харахгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан. Эцэг эх холбоосоороо зөвхөн өөрийн хүүхдийн өнөөдрийн хоолны дуршил, нойрыг харна; өтгөн, шингэн «өөрчлөлттэй», эсвэл халуунтай, нус гойжсон бол дэлгэрэнгүйгүйгээр «багштайгаа холбогдоно уу» гэсэн сануулга л гарна; усанд ороогүй, хумстай бол «усанд оруулна уу», «хумсыг нь авна уу» гэсэн сануулга гарна; ус уусан эсэх, тэмдэглэлийн бичвэр, дадал хэвшлийн тэмдэглэгээ эцэг эхэд харагдахгүй (5.3). ESIS болон бусад гуравдагч этгээдэд илгээхгүй; хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3).

1.30Хоолны төлбөр: цэцэрлэгийн удирдлага өдрийн хоолны үнэ, аль ирцийн төлвийг төлбөртэй тооцохыг тавьсан үед хүүхэд бүрийн сарын дүн ирцээс тооцоологдоно (1.23) — дүн өөрөө хадгалагдахгүй. Хадгалагдах зүйл: үнэ (хэдэн сараас), хүүхдийн хөнгөлөлтийн хувь ба 120 хүртэл тэмдэгтийн шалтгаан, «Төлсөн» тэмдэглэл (сар, тэр үеийн дүн, төлсөн дүн, огноо, тэмдэглэл, хэн тэмдэглэсэн). Мөнгө «СӨБ систем»-ээр дамжихгүй, банкны данс, картын мэдээлэл цуглуулахгүй. Үнэ, хөнгөлөлт, «Төлсөн»-ийг зөвхөн цэцэрлэгийн удирдлага болон нягтлан (1.31) тэмдэглэнэ; тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах багш харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш харахгүй. Эцэг эх холбоосоороо зөвхөн өөрийн хүүхдийн сүүлийн гурван сарын дүн, төлсөн эсэхийг харна (5.3); хөнгөлөлтийн шалтгаан харагдахгүй. Хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3).

1.31Нягтлан: цэцэрлэгийн удирдлага нягтланг «Ажилтан» эрхээр нэмж болно; түүний бүртгэлд 1.2-т заасан мэдээлэл хадгалагдана. Нягтлан зөвхөн хоолны төлбөрийг (1.30) харж, удирдлагатай адил үнэ, хөнгөлөлт тавьж, «Төлсөн» тэмдэглэнэ. Үүний тулд цэцэрлэгийн хүүхдийн нэр, бүлэг, тухайн сарын ирцийн төлөв л харагдана. Ажиглалт, үнэлгээ, хувийн хавтас, зураг, төрсөн огноо, эрүүл мэнд, журнал, гараас гарт, эцэг эхийн нэр, утас, мэдээ, эцэг эхийн холбоос харагдахгүй — үүнийг програм дээр биш, өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан (4.1). Нягтлан бүлэгт хуваарилагдахгүй, гэрээний багшийн тоонд орохгүй. Удирдлага нягтлангийн эрхийг хааж, нээж, нууц үгийг нь шинэчилнэ.

1.32Үнэлгээний хавсралт зураг: бүлгийн багш, туслах гарааны болон үр дүнгийн үнэлгээний нотолгоо болгож бүлгийн хэмжээнд (хүүхэд бүрт биш) үе шат, хичээлийн жил тутамд 10 хүртэл зураг оруулж болно. Зурагт хүүхдүүд, тэдний бүтээл, үйл ажиллагаа харагдаж болно. Хадгалах зүйл: зураг (хаалттай сан, нийтэд холбоосгүй), товч тайлбар, оруулсан хүн, огноо. Тухайн бүлгийн багш, туслах, цэцэрлэгийн удирдлага харна; хөгжим, биеийн тамирын багшид, эцэг эхийн холбоосоор харагдахгүй. Бүлгийн үнэлгээний тайланг хэвлэхэд «Хавсралт» болж гарна. Оруулсан хүн эсвэл удирдлага устгана; бүлэг устахад бүртгэл нь хамт устна.

1.33Хоёр талын мессеж: (а) цэцэрлэгийн багш, туслах бүр удирдлагатайгаа (эрхлэгч, арга зүйч) нэг байнгын урсгалаар «💬 Чат»-аар бичиж харилцана — бичвэр, бичсэн хүн, цаг хадгалагдана; зөвхөн тухайн багш болон тэр цэцэрлэгийн удирдлага харна, бусад багш, эцэг эх харахгүй; хэн уншсаныг тоолох зорилгоор уншсан цаг хадгалагдана. (б) Бүлгийн багш, туслах хүүхдийн эцэг эхэд «💬 Эцэг эхэд хариу» бичнэ — хариу эцэг эхийн холбоосоор (5.7) харагдана; удирдлага уншина, хөгжим, биеийн тамирын багшид харагдахгүй. (в) «👥 Багш нарын өрөө» — цэцэрлэг бүрт нэг нийтийн урсгал: тэр цэцэрлэгийн бүх багш, туслах, удирдлага бичиж, бүгд харна (бичвэр, бичсэн хүн, цаг; уншсан цаг); нягтлан, эмч, эцэг эх, бусад цэцэрлэг харахгүй. Хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн мэдээллийг өрөөнд бичихгүй байхыг зөвлөнө. Гурвуулаа засах, устгах боломжгүй (бүртгэл); хүүхэд, ажилтан эсвэл цэцэрлэг устахад хамт устна (ажилтан устахад өрөөнд бичсэн нь «хасагдсан ажилтан» нэртэй үлдэнэ); SMS явуулахгүй, бодит цагийн чат биш. Бие даасан багшид (а), (в) байхгүй.

1.34Эмч, өсөлтийн судалгаа: цэцэрлэгийн удирдлага эмчийг «Ажилтан» эрхээр нэмж болно (1.31-тэй адил: бүлэгт хуваарилагдахгүй, гэрээний багшийн тоонд орохгүй). Эмч эсвэл удирдлага хичээлийн жил бүр намар, хавар хүүхэд бүрийн өндөр, жин, хэмжсэн огноо, 300 хүртэл тэмдэгтийн тэмдэглэлийг оруулна — эрүүл мэндийн мэдээлэл тул хаалттай хадгалагдана. Систем төрсөн огноо, хүйсээс ДЭМБ-ын өсөлтийн жишгээр (биеийн жингийн индекс, өндөр) «хэвийн / намхан / туранхай / илүүдэл жин / таргалалт»-ыг тооцож харуулна — тооцоо хадгалагдахгүй, онош биш. Эмч үүний тулд цэцэрлэгийн хүүхдийн нэр, бүлэг, төрсөн огноо, хүйс-ийг л харна; ажиглалт, үнэлгээ, хавтас, зураг, эцэг эхийн нэр, утас, мэдээ харагдахгүй (өгөгдлийн сангийн түвшинд, 4.1). Хэмжилтийг тухайн хүүхдийн бүлгийн багш, туслах харна (засахгүй), эцэг эх холбоосоороо харна (5.10); хөгжим, биеийн тамирын багшид харагдахгүй. ESIS болон гуравдагч этгээдэд илгээхгүй; хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3). Мөн (2026-11-09-нөөс) эмч цэцэрлэгийнхээ бүх бүлгийн аюулгүй байдлын явдлын бүртгэлийг (өвчилсөн, бэртэл гэх мэт — огноо, хүүхэд, юу болсон, авсан арга хэмжээ, эцэг эхэд мэдэгдсэн эсэх) харж, шинээр бүртгэнэ, «мэдэгдсэн» гэж тэмдэглэнэ (устгахгүй); бүлгийн журналыг (1.28) харж «Хянасан» тэмдэглэнэ (утгыг засахгүй); өдрийн эрүүл мэндийн журналыг (1.29) зөвхөн харна.

1.35Хувийн хавтасны дүн шинжилгээ: бүлгийн багш, туслах хувийн хавтасны «⚖️ Харьцуулалт»-д 1–6 бүтээл сонгож, тэдгээрийн талаар 2000 хүртэл тэмдэгтийн дүн шинжилгээ бичиж хадгална — бичвэр, сонгосон бүтээлийн холбоос, бичсэн хүн, огноо хадгалагдана. Хүүхдийн бүлгийн багш, туслах, удирдлага харна; хөгжим, биеийн тамирын багшид, эцэг эхийн холбоос, хавтасны хэвлэмэлд гарахгүй. Бичсэн хүн засаж, устгана; хүүхдийн бүртгэлтэй хамт устна (7.3).

2. Юунд ашигладаг вэ

2.1Цуглуулсан мэдээллийг зөвхөн үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглана:

  • •Хүүхдийн хөгжлийн ажиглалт, үнэлгээг хөтлөх, тайлан гаргах
  • •Багш, удирдлагыг зөв өгөгдөл рүү нь чиглүүлэх (эрхийн хяналт)
  • •Эцэг эхэд хүүхдийнх нь мэдээллийг хүргэх
  • •Эцэг эх мэдээг уншсанаа багшид мэдэгдэх (5.6)
  • •Эцэг эхээс багшийн асуусан мэдээлэл, санал авах (1.18)
  • •Багшийн асуулт, саналд хариулах (1.19)
  • •Удирдлага багшид арга зүйн зөвлөмж өгөх, багшийн асуултад хариулах (1.21)
  • •Эцэг эх хүүхдийнхээ өвчин, ирэхгүй өдөр, гэртээ хийснийг багшид мэдэгдэх (1.22)
  • •Хүүхдийн өдрийн ирцийг бүртгэх, удирдлага, эцэг эхэд харуулах (1.23)
  • •Хүүхдийг хэн хүлээлгэж өгсөн, авсныг бүртгэх (1.27)
  • •Бүлгийн өрөөний ариун цэврийн журнал хөтлөх, хэвлэх (1.28)
  • •Хүүхдийн өдрийн эрүүл мэнд, ус уусан эсэх, дадал хэвшлийг ажиглаж тэмдэглэх, эцэг эхэд хоолны дуршил, нойр, сануулгыг харуулах (1.29)
  • •Ирцээс хоолны төлбөрийг тооцож, удирдлага, нягтлан, эцэг эхэд харуулах (1.30, 1.31)
  • •Төлбөр, хугацааны бүртгэл хөтлөх
  • •Системийн алдааг олж засах

2.2Мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй, хиймэл оюуны загвар сургахад ашиглахгүй.

3. Хүүхдийн мэдээлэл

Зөвшөөрөл авах үүрэг цэцэрлэг дээр байна
Хүүхдийн нэр, зураг, хөгжлийн мэдээллийг системд оруулахаас өмнө эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах үүргийг цэцэрлэг хүлээнэ. Бид тухайн зөвшөөрөл авагдсан эсэхийг шалгах боломжгүй.

3.1Хүүхдийн мэдээлэлд зөвхөн тухайн хүүхдийн бүлгийн ажилтан, тэр цэцэрлэгийн удирдлага, мөн эцэг эхэд илгээсэн холбоос эзэмшигч хандана. Нягтлан зөвхөн хоолны төлбөрт хэрэгтэй нэр, бүлэг, ирцийн төлвийг харна (1.31). Эцэг эхийн холбоосоор өөр хүүхдийн нэр, зураг ямар тохиолдолд харагдаж болохыг 5.1-д заасан.

3.2Хүүхэд цэцэрлэгийн дотор өөр бүлэгт шилжихэд (үүнийг удирдлага хийнэ) түүний бүртгэл — ажиглалт, А/79 үнэлгээ, ярилцлага, хувийн хавтас, эцэг эхийн холбоос, эцэг эхээс ирсэн мэдээлэл (1.22) — хүүхэдтэйгээ хамт шинэ бүлэгт очиж, шинэ бүлгийн ажилтанд харагдана. Зөвхөн хуучин бүлэгт ажилладаг ажилтан хүүхдийг цаашид харахгүй (1.13-т заасан мэдэгдэл, 4.4-т заасан өөрийн ажиглалтын засварын түүхээс бусад). Бүлгийн мэдээ, аюулгүй байдлын явдлын бүртгэл хуучин бүлэгт үлдэнэ; энэ хүүхдэд хандсан хувийн мэдээг эцэг эх нь холбоосоороо харсаар байх ба шинэ бүлгийн ажилтан харахгүй. Юу ч устахгүй. Нэг хүүхдийн бүртгэлийг өөр цэцэрлэг рүү системээр шилжүүлэх боломж одоогоор байхгүй — хуучин цэцэрлэг шинэ бүртгэлийг харахгүй. Үл хамаарах хоёр тохиолдол: нэг цэцэрлэг системд давхар бүртгэгдсэн бол системийн админ давхар бүртгэлийг жинхэнэд нь нэгтгэж, бүлэг, хүүхэд, тэдний бүртгэл тэр цэцэрлэгт очно; бие даасан багш цэцэрлэгийн урилгыг зөвшөөрөхөд түүний бүлэг, хүүхдүүд бүртгэлтэйгээ тэр цэцэрлэгт очно. Хүүхдийг цэцэрлэг хооронд шилжүүлэх боломж нэмэгдвэл энэ бодлогыг урьдчилж шинэчилнэ.

3.3Бүлгийн багш солигдоход хүүхдийн бүртгэл (ажиглалт, үнэлгээ, ярилцлага, хувийн хавтас, эцэг эхээс ирсэн мэдээлэл — 1.22) бүлэгтэйгээ үлдэнэ. Бүлгийн шинэ багш тэдгээрийг өмнө нь бичигдсэнийг оруулаад бүрэн харна. Өмнөх багшийн бичсэн ажиглалт, ярилцлага түүний нэрээр хадгалагдаж, шинэ багшид бичсэн хүний нэртэй харагдана. Бүлгээс гарсан багш тэр бүлгийн хүүхдийг цаашид харахгүй (4.4-т заасан өөрийн ажиглалтын засварын түүхээс бусад). Багшийн хувийн тэмдэглэл, удирдлагаас өгсөн зөвлөмж, түүний доорх хариу, багшийн асуулт (1.21) шинэ багшид шилжихгүй.

4. Хэн юуг харах вэ

4.1Хандалтыг програм дээр биш, өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан (row level security). Өөрөөр хэлбэл програмын алдаа гарсан ч өөр цэцэрлэгийн өгөгдөл нээгдэхгүй.

ХэнЮу харах вэ
БагшӨөрт нь хуваарилагдсан бүлгийн хүүхдүүд, тэдний бүртгэл — бүлэгт ирэхээс өмнө бичигдсэнийг оруулаад (3.2, 3.3); бүлгээс нь шилжсэн хүүхдийн нэр, шинэ бүлэг — 60 хоног, 🔔-д (1.13); өмнөх оны А/79-ийн үр дүнг оруулна, харна, өмнөх оны жагсаалтыг засна (1.15); явцын нотолгоог харна (1.16); гарааны үнэлээгүй шалтгааныг бичнэ, харна (1.17); эцэг эхийн асуулга эхлүүлж, хаана, хариуг хүүхдийн нэрээр нь харна — засахгүй (1.18); эцэг эх мэдээг «👍 Уншсан» гэж тэмдэглэсэн эсэхийг хүүхдийн нэрээр харна — засахгүй (5.6); «💬 Асуулт, санал»-д өөрийн илгээсэн асуулт, санал, түүний хариуг харна (1.19); удирдлагаас өөрт нь болон бүх багшид өгсөн зөвлөмж, удирдлагатай бичилцсэн өөрийн хариу, асуултаа харна — бусад багшийн хариуг харахгүй, урсгалд илгээснээ засах, устгахгүй (1.21); эцэг эхээс багшид илгээсэн мэдээлэл, зургийг харж «✅ Харсан» гэж тэмдэглэнэ, «🏡 Гэртээ хийсэн»-ийг ажиглалт болгоно — эцэг эхийн бичвэр, зургийг засах, устгахгүй (1.22); ирц асаалттай бол бүлгийнхээ өдрийн ирц, гараас гарт бүртгэлийг хөтөлж, 31 хоногийн дотор засна (1.23, 1.27); журнал асаалттай бол бүлгийн журнал, хүүхдийн өдрийн эрүүл мэнд, дадал хэвшлийг хөтөлж хэвлэнэ (1.28, 1.29); бүлгийнхээ хоолны төлбөрийн дүн, төлсөн эсэхийг харна — засахгүй (1.30); хүүхдийн суралцагчийн төлөвийг өөрчилнө (1.24)
Хөгжмийн, биеийн тамирын багшХуваарилагдсан бүлгийн хүүхдийн нэр, нас, зураг, ажиглалт, үнэлгээ (өмнөх оны үр дүнд зөвхөн өөрийн хичээлийн шалгуурыг оруулна, 1.15; явцын нотолгоог хувийн хавтасгүйгээр харна, 1.16; үнэлээгүй шалтгааныг харна, бичихгүй, 1.17). Утасны тэмдэглэл, явдлын бүртгэл, эцэг эхийн холбоос, эцэг эхийн асуулга (1.18), мэдээний «👍 Уншсан» тэмдэг (5.6), эцэг эхээс багшид илгээсэн мэдээлэл, зураг (1.22 — ажиглалт болгосон хуулбараас бусад), өдрийн ирц (1.23), гараас гарт (1.27), бүлгийн журнал, өдрийн эрүүл мэнд, дадал хэвшил (1.28, 1.29), хоолны төлбөр (1.30), жилийн тайланг харахгүй; эцэг эхийн утсыг програм дээр харуулахгүй; суралцагчийн төлөвийг харна, өөрчлөхгүй (1.24); бүлгээс нь шилжсэн хүүхдийн нэр, шинэ бүлэг — 60 хоног, 🔔-д (1.13); өөрийн илгээсэн асуулт, санал, түүний хариу (1.19); удирдлагын зөвлөмж, удирдлагатай бичилцсэн өөрийн хариу, асуулт (1.21)
Цэцэрлэгийн удирдлагаЗөвхөн өөрийн цэцэрлэгийн бүх бүлэг; багшийн ажиглалтыг засварлаж болно, устгахгүй (4.4); багш солилтын бүртгэл (1.12); хүүхдийн бүлэг шилжилтийн бүртгэл (1.13); өмнөх оны үр дүн, Анализад бүлгээр нэгтгэсэн харьцуулалт (1.15); хүүхэд бүрийн явцын нотолгоо, нотолгоо бүрэн хүүхдийн тоо (1.16); үнэлээгүй шалтгаан, тайлбар, бүлэг бүрийн тоо — засахгүй (1.17); эцэг эхийн асуулга, хариуг уншина — эхлүүлэх, засахгүй (1.18); мэдээний «👍 Уншсан» тэмдгийг хүүхдийн нэрээр харна — засахгүй (5.6); ажилтны нэвтрэх имэйлийг засах (1.2), ажилтныг устгах (7.7); цэцэрлэгийнхээ бүх зөвлөмж, багшийн асуулт, багш бүртэй бичилцсэн хариу, уншсан огноог харж хариулна — багшийн бичсэнийг засах, устгахгүй (1.21); эцэг эхээс багшид илгээсэн мэдээлэл, зургийг унших эрхтэй — «Харсан» тэмдэглэх, засах, устгахгүй (1.22); бүлэг бүрийн өдрийн ирц, сарын хүснэгт, ирц модулийг асаах, унтраах (1.23); гараас гарт бүртгэлийг харна (1.27); бүлгийн журналыг асааж, тохируулж, хянаж, хэвлэнэ; хүүхдийн өдрийн эрүүл мэнд, дадал хэвшлийг харна (1.28, 1.29); хоолны үнэ, хөнгөлөлт тавьж, «Төлсөн» тэмдэглэнэ (1.30); суралцагчийн төлөв, бүлгийн сургалтын хэлбэрийг өөрчилнө (1.24); цэцэрлэгийнхээ өөрчлөлтийн бүртгэлийг уншина — засах, устгахгүй (1.25). Багш нарын системийн багт илгээсэн асуулт, саналыг харахгүй (1.19)
НягтланЗөвхөн өөрийн цэцэрлэгийн хоолны төлбөр: хүүхдийн нэр, бүлэг, сарын ирцийн төлөв, үнэ, хөнгөлөлт, «Төлсөн» тэмдэглэл — үнэ, хөнгөлөлт тавьж, «Төлсөн» тэмдэглэнэ (1.30, 1.31). Хүүхдийн бусад бүртгэл, эцэг эхийн мэдээлэл харагдахгүй
Эцэг эхИлгээсэн холбоосоор бүлгийн мэдээ, өөрийн хүүхдийн мэдээ, зураг, хувийн хавтас (5.3); багшийн илгээсэн асуулгад хариулж, өөрийн хариугаа харна (5.5); мэдээг «👍 Уншсан» гэж тэмдэглэж, өөрийн тэмдгээ харна (5.6); багшид мэдээлэл илгээж, хүүхдийнхээ өмнө илгээсэн мэдээлэл, түүнийг багш харсан эсэхийг харна (5.7); ирц асаалттай бол хүүхдийнхээ энэ сарын ирцийн дүн, сүүлийн өдрүүдийн төлөв (1.23), өнөөдөр хэн хүлээлгэж өгсөн, авсан (1.27), өнөөдрийн хоолны дуршил, нойр (1.29), сүүлийн 3 сарын хоолны төлбөр, төлсөн эсэх (1.30). Бусад хүүхдийн бүртгэл, бусад эцэг эхийн хариу, тэмдэг харагдахгүй — үл хамаарах зүйлийг 5.1-ээс үзнэ үү. Багш, удирдлагын хоорондын зөвлөмж, асуулт, хариу (1.21) харагдахгүй
Системийн админТехникийн дэмжлэг үзүүлэх, төлбөр хянах хэрээр бүх цэцэрлэг; багш нарын асуулт, санал, талархлыг харж хариулна, талархлыг хянаж нийтэлнэ (1.19, 1.20)

4.2Системийн админ нь цэцэрлэгүүдийн бүртгэл, ажилтны тоо, ашиглалтын статистик, 1.6-д заасан хандалтын бүртгэл, мөн багш нарын системийн багт илгээсэн асуулт, санал, талархлыг (1.19, 1.20) хардаг. Хүүхдийн хувийн бүртгэлийг зөвхөн техникийн шаардлагаар, тухайн цэцэрлэгийн хүсэлтээр үзнэ.

4.3Туслахад тавьсан асуулт (1.9), «💬 Асуулт, санал»-аар системийн багт илгээсэн асуулт, санал, түүний хариуг (1.19) өөрөө болон системийн админ хардаг. Нэг цэцэрлэгийн ажилтнууд бие биеийнхээ асуултыг ХАРАХГҮЙ — удирдлага багшийн асуултыг, багш удирдлагын асуултыг ч мөн адил харахгүй. Харин багш «💡 Зөвлөмж» цэсний «❓ Асуулт илгээх»-ээр удирдлагадаа зориуд илгээсэн асуултыг тэр цэцэрлэгийн удирдлага харж хариулна (1.21).

4.4Удирдлагын засвар: эрхлэгч, арга зүйч багшийн ажиглалтын дүгнэлт, чиглэлийн үнэлгээ, суралцахуйн үр дүнг засварлаж болно; ажиглалт устгах эрхгүй. Засвар бүрийн өмнөх хувилбар хадгалагдаж, удирдлага сэргээх боломжтой. Ажиглалтын зохиогч нь багш хэвээр, ажиглалт дээр «засварласан» тэмдэг гарч, багшид юу өөрчлөгдсөн, удирдлагын тайлбарын хамт мэдэгдэл очно. Засварын түүхийг (өмнөх бичвэр, тайлбарыг оруулаад) тухайн ажиглалтыг харах эрхтэй хүмүүс — бүлгийн багш нар, удирдлага, мөн ажиглалтыг бичсэн багш (тухайн цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа), 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Багш ажиглалтаа устгавал, эсвэл хүүхэд, бүлгийн бүртгэл бүхэлдээ устгагдвал түүх нь хамт устна.

5. Эцэг эхийн холбоос

Холбоос бүхий хүн бүр харна
Эцэг эхэд илгээх холбоос нь нууц үг шаарддаггүй — холбоосыг мэдэж байгаа хэн ч тухайн хүүхдийн мэдээллийг харж, багшийн асуулгад эцэг эхийн өмнөөс хариулж, өмнөх хариуг засаж (5.5), мэдээг «👍 Уншсан» гэж тэмдэглэж (5.6), багшид мэдээлэл илгээж, өмнө илгээсэн мэдээллийг зурагтай нь харж (5.7) чадна. Тиймээс холбоосыг олон нийтийн сүлжээ, нээлттэй бүлгэмд бүү тавиарай.

5.1Холбоос нь зөвхөн НЭГ хүүхдийн бүртгэлийг харуулна. Бусад хүүхдийн бүртгэл (үнэлгээ, ажиглалт, хавтас) болон бүлгийн нэрсийн жагсаалт харагдахгүй. Багшийн бөглөдөг талбаруудаас өөр хүүхдийн нэрийг зориуд бичдэг ганц талбар нь «Миний сайн найз»: багш хувийн хавтасны «Миний тухай» хэсэгт бичсэн найзын нэр эцэг эхэд харагдана — багшийн маягт дээр энэ тухай сануулга бий. «Миний найзууд»-ын зурагт бусад хүүхдийн нүүр зориуд орж болох тул тэр нь анхдагчаар эцэг эхэд харагдахгүй — багш асаасан үед л (5.3). Үүнээс гадна багшийн нийтэлсэн бүлгийн мэдээний зураг, бүтээлийн зураг, эцэг эхэд нээсэн ажиглалтын зураг, тэмдэглэлд бусад хүүхдийн нүүр, нэр санамсаргүй орж болно (5.4).

5.2Багш эсвэл удирдлага холбоосыг хэдийд ч цуцалж болно. Цуцалсан холбоос дахин ажиллахгүй.

5.3Холбоосоор харагдах зүйл: бүлгийн мэдээ ба тухайн хүүхдэд зориулсан мэдээ (ангиллын хамт), тэдгээрийг «👍 Уншсан» гэж тэмдэглэх товч (5.6); хүүхдийн нэр, зураг, бүлэг, нас; багш хөгжлийн тайлан хуваалцсан бол түүн рүү орох холбоос; багшийн илгээсэн асуулга, өөрийн өгсөн хариу (5.5); багшид мэдээлэл илгээх маягт, өмнө илгээсэн мэдээлэл, түүнийг багш харсан эсэх (5.7); «📝 Даалгавар» мэдээн дээр «📷 Хийснээ илгээх» товч, энэ хүүхдэд хариу илгээсэн эсэх (5.7); багш зураг бүрээр эцэг эхэд харуулахаар сонгосон ажиглалтын зураг, ажиглалтын огноотой (сүүлийн 60) — ажиглалтын тэмдэглэл, үнэлгээ харагдахгүй; анхдагчаар ямар ч ажиглалтын зураг харагдахгүй, багш нуувал тэр дороо алга болно, хэн хэзээ нээснийг систем бүртгэнэ; цэцэрлэг ирц бүртгэдэг бол хүүхдийн энэ сарын ирцийн дүн, сүүлийн өдрүүдийн төлөв (1.23), өнөөдөр хэн, хэдэн цагт хүлээлгэж өгсөн, авсан (1.27), журнал хөтөлдөг бол өнөөдрийн хоолны дуршил, нойр (1.29), хоолны төлбөр тооцдог бол сүүлийн 3 сарын дүн, төлсөн эсэх (1.30); цэцэрлэгийн удирдлагын бичсэн өнөөдрийн хоолны цэс (хувийн мэдээлэл биш — бүх эцэг эхэд ижил); мөн хувийн хавтаснаас (1.11):

  • •Багшийн эцэг эхэд харуулахаар үлдээсэн бүтээлүүд; «Миний тухай»-н доорх хөлийн хээ, гарын хээ, гэр бүл, найзуудын зураг — зураг, нэр, огноо, тэмдэглэл (үгчлэн). Багш тус бүрийг тусад нь нууж болно. «Миний найзууд»-ын зураг анхдагчаар харагдахгүй — багш асаасан үед л
  • •«Миний тухай» — багшийн бичсэн бүх хариулт, «Миний сайн найз»-ын нэрийг оруулаад
  • •Энэ насны онцлог — хөтөлбөрөөс гарсан тухайн насны ерөнхий чиг; хүүхдийн үнэлгээ биш
  • •«Миний хөгжил» (өндөр, жин, шүд, харшил) — ЗӨВХӨН багш тухайн хүүхдэд асаасан үед. Анхдагчаар харагдахгүй

5.4Зураг нээлттэй хаягаар биш, 1 цагийн хугацаатай холбоосоор харагдана. Гэхдээ холбоос эзэмшигч зургийг татаж авах, дэлгэцийн зураг авахаас бид сэргийлж чадахгүй. Тиймээс бусад хүүхдийн нүүр, нэр харагдах бүтээлийг эцэг эхэд харуулахгүй байхыг багш нарт системийн маягт дээр сануулдаг.

5.5Холбоосоор эцэг эх багшийн илгээсэн асуулгад (1.18) нэвтрэлтгүйгээр хариулна. Хүүхдэд нэг хариу хадгалагдах тул холбоос бүхий хэн ч (гэр бүлийн өөр гишүүн ч) асуулга идэвхтэй байх хугацаанд өмнөх хариуг засаж болно — сүүлд хадгалсан нь үлдэнэ. Асуулга дууссан, эсвэл цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан үед хариулах, засах боломж хаагдах боловч өөрийн өгсөн хариугаа харсаар байна. Бусад эцэг эхийн хариу, бүлгийн нэгдсэн дүн холбоосоор харагдахгүй. Системд нэвтэрсэн ажилтан эцэг эхийн маягтыг зөвхөн үзнэ — эцэг эхийн өмнөөс илгээж чадахгүй. Холбоосыг цуцлахад (5.2) хариулах, хариугаа харах боломж хамт хаагдах ба өгсөн хариу устахгүй (1.18).

5.6«👍 Уншсан» тэмдэг: холбоосоор харагдах мэдээ бүрийн доор «👍 Уншсан» товч гарна. Тэмдэг нь товчийг дарсан үед л үүснэ — холбоосыг нээх, мэдээг гүйлгэж харах нь бүртгэгдэхгүй. Аль мэдээг, аль хүүхдийн холбоосоор, анх хэзээ дарсан нь хадгалагдана. Холбоосыг гэр бүлээрээ хуваалцдаг тул хүүхэд тутамд нэг тэмдэг үлдэх ба аль асран хамгаалагч дарсныг бүртгэхгүй; холбоос бүхий хэн ч дарж болно. Тэмдгийг тухайн мэдээний бүлгийн багш нар (туслах багшийг оруулаад), цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) хүүхдийн нэрээр нь — аль хүүхдийн эцэг эх дарсан, аль нь дараагүй — харна; 4.2-т заасан хэрээр системийн админ хардаг. Хөгжмийн, биеийн тамирын багш харахгүй. Эцэг эх зөвхөн өөрийн тэмдгээ («✅ Уншсан») харна — бусад эцэг эх хэн, хэд дарсан нь харагдахгүй. Ажилтан өөрийн эрхээр тэмдэг тавих, засах, устгах боломжгүй — өгөгдлийн сангийн түвшинд хязгаарласан; системд нэвтэрсэн ажилтан эцэг эхийн хуудсыг шалгахдаа ч дарж чадахгүй. Тэмдэглэх нь зөвхөн хүүхдийн одоогийн бүлгийн мэдээнд боломжтой. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан, эсвэл холбоосыг цуцалсан (5.2) үед шинээр тэмдэглэх боломж хаагдах ба өмнөх тэмдэг устахгүй. Хүүхэд өөр бүлэгт шилжвэл тэмдэг нь мэдээтэйгээ хуучин бүлэгт үлдэнэ (3.2). Дарсан тэмдгийг буцаах товч байхгүй — устгуулах бол 8.2-ын дагуу хандана. Тэмдэг тухайн мэдээ эсвэл хүүхдийн бүртгэл устахад хамт устна.

5.7Багшид мэдээлэл илгээх: холбоосын нүүрэнд «✉️ Багшид мэдээлэл илгээх» карт гарна — маягт руу орох мөр, сүүлийн 5 мэдээлэл төлөвтэйгөө. Маягтаар 🤒 Өвчтэй, 🏠 Ирэхгүй, 🏡 Гэртээ хийсэн (3 хүртэл зурагтай), ✉️ Бусад мэдээллийг бүлгийн багшид илгээнэ (1.22). Багш «📝 Даалгавар» мэдээ нийтэлбэл түүний доор «📷 Хийснээ илгээх» товч гарч, хариу нь мөн энэ маягтаар (зураг эсвэл бичвэр) «🏡 Гэртээ хийсэн» болж очно; бүлгийн багш даалгавар бүрээр хэн илгээсэн, хэн илгээгээгүйг хүүхдийн нэрээр харна. Холбоос бүхий хэн ч илгээж, тухайн хүүхдийн өмнө илгээсэн мэдээллийг (зурагтай нь, сүүлийн 20) «✅ Багш харсан» эсвэл «⏳ Хараахан хараагүй» төлөвтэй нь харна. Мэдээлэл холбоосонд биш хүүхдэд хадгалагдах тул холбоосыг цуцлаад (5.2) шинээр үүсгэсэн ч өмнө илгээсэн нь шинэ холбоосоор харагдана. Илгээсний дараа засах, устгах боломжгүй — алдсан бол багштайгаа ярих, эсвэл шинээр илгээж залруулна. Багшийн бичсэн хариу (1.33) холбоосын нүүрэнд «💬 Багшийн хариу» болж гарна (сүүлийн 5); SMS явахгүй, бодит цагийн чат биш — яаралтай бол утсаар холбогдоно уу. Системд нэвтэрсэн ажилтан маягтыг зөвхөн үзнэ — эцэг эхийн өмнөөс илгээж чадахгүй. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан, эсвэл хүүхэд бүлэгт бүртгэлгүй үед илгээх боломж хаагдаж, өмнө илгээснээ харсаар байна. Холбоосыг цуцлахад (5.2) илгээх, харах боломж хамт хаагдах ба мэдээлэл устахгүй.

5.8Бүлгийн холбоос, багшийн батлалт: багш бүлэгтээ нэг нийтлэг холбоос гаргаж эцэг эхчүүдэд тарааж болно. Түүгээр орсон эцэг эх хүүхдийнхээ нэр, хүүхдийн хэн болох (ээж, аав, бусад), утасны дугаараа бичиж хүсэлт илгээнэ. Хүсэлтийг тухайн бүлгийн багш, туслах, цэцэрлэгийн удирдлага (утасны дугаартай нь) харж, эцэг эхийг таньсан бол аль хүүхдийнх болохыг сонгоод батална; тэгэхэд л тэр хүүхдийн холбоос (5.1) эцэг эхийн хуудсанд нээгдэнэ — өмнө нь холбоос байсан бол яг тэр нь. Утас нь хүүхдийн бүртгэлд (1.3) бичигдсэн дугаартай таарвал багшид «таарлаа» гэж харагдана; таараагүй бол багш хүсвэл тэр дугаарыг хүүхдийн бүртгэлд нэмнэ. SMS илгээхгүй. Хадгалах зүйл: бичсэн нэр, хэн болох, утас, бүлэг, хүсэлтийн төлөв, хэн хэзээ шийдсэн, IP хаягийн hash (давтан хүсэлтээс сэргийлэх) — 30 хоногийн дараа устна. Бүлгийн холбоос нь өөрөө хүүхдийн мэдээлэл харуулдаггүй (зөвхөн цэцэрлэг, бүлгийн нэр) ч эцэг эхчүүдийн хаалттай группээс өөр газар бүү тавиарай; багш хүссэн үедээ шинэ холбоос гаргаж хуучныг хаана. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан үед шинэ холбоос үүсэхгүй.

5.9Google-ээр хадгалах: эцэг эх хүүхдийнхээ холбоосын хуудаснаас «🔐 Google-ээр хадгалах»-ыг сонгож болно (заавал биш). Тэр үед Google баталсан имэйл ба Google дансны тогтмол дугаар (нэр, зураг, нууц үг бус) тухайн хүүхдийн холбоостой хамт хадгалагдана; эцэг эхэд СӨБ системийн данс, нууц үг үүсэхгүй. Дараа нь sob.mn/eh-ээр Google-ээр орж, хадгалсан бүх хүүхдийнхээ хуудсыг нээнэ — харах зүйл нь холбоостой яг ижил. Эцэг эхийн төхөөрөмжид 180 хоногийн гарын үсэгтэй күүки тавигдана («Гарах»-аар арилна). Хүүхдийн бүлгийн багш, туслах, удирдлага холбогдсон имэйлийг хүүхдийн хуудсанд харж, танихгүй бол хасна. Нэг хүүхдэд 4 хүртэл Google данс. Холбоосыг цуцлахад (5.2), багш хасахад, эсвэл хүүхэд устахад холболт хүчингүй болно. Хөгжим, биеийн тамирын багшид харагдахгүй.

5.10Өсөлт: эмч хүүхдийг хэмжсэн бол эцэг эх холбоосын хуудсандаа хамгийн сүүлийн хэмжилтийн өндөр, жин, биеийн жингийн индекс, ДЭМБ-ын жишгээр тооцсон үнэлгээ, өмнөх хэмжилтээс хэдээр өссөнийг харна (1.34). Өөр хүүхдийн хэмжилт харагдахгүй.

6. Хаана хадгалагддаг вэ

6.1Өгөгдлийн сан, файлууд нь Supabase дэд бүтцэд, Токио (Япон улс) дахь өгөгдлийн төвд хадгалагдана. Програм нь Vercel дээр ажиллана.

6.2Өөрөөр хэлбэл таны мэдээлэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хадгалагдаж байна. Токиог сонгосон нь Монголоос хамгийн ойрын хурдтай бүс учраас.

6.3Онлайн төлбөрийг QPay төлбөрийн үйлчилгээгээр гүйцэтгэнэ. QPay-д зөвхөн төлбөрийн дүн ба хувийн мэдээлэлгүй тайлбар («СӨБ систем — N сар» ба санамсаргүй нэхэмжлэлийн код — төлбөрийг таних зорилготой) дамжуулна — таны нэр, утас, хүүхдийн мэдээлэл дамжуулахгүй. Дансаар шилжүүлбэл төлсөн хүнийг таних зорилгоор гүйлгээний утгад таны имэйл, утсыг өөрөө бичих бөгөөд тэр нь таны болон манай банкны хуулгад харагдана. Дээрх гурав болон SMS илгээх үйлчилгээнээс (6.6) өөр гуравдагч этгээдэд өгөгдөл дамжуулдаггүй.

6.4СӨБ туслах (цэсний 🤖) нь асуултыг манай сервер дээр боловсруулна. Хариултыг гарын авлагын бичвэрээс хайж олдог бөгөөд таны бичсэн асуулт ямар ч гадаад үйлчилгээ рүү илгээгддэггүй. Багш, удирдлагын асуулт хоёулаа энэ ижил замаар боловсруулагдаж, 1.9, 4.3, 7.5-д заасны дагуу ижил хадгалагдана. Буланд байдаг ✨ AI туслах (ai.sob.mn) нь тусдаа хэрэгсэл: тэнд бэлдсэн даалгаврыг та өөрөө хуулж Gemini-д тавина — бид таны өмнөөс Google руу юу ч илгээхгүй. Бидний бэлдсэн даалгаварт хүүхдийн мэдээлэл ордоггүй; өөрийн нэмсэн тайлбартаа ч хүүхдийн нэр, хувийн мэдээлэл бүү бичээрэй.

6.5Туслах нь өгөгдлийн санд огт хандахгүй: хүүхдийн бүртгэл, ажиглалт, үнэлгээ, зураг, эцэг эхийн мэдээллийг уншдаггүй. Зөвхөн нийтэд нээлттэй гарын авлагын бичвэрээс хариулна. Хэрэв ирээдүйд гадаад үйлчилгээ холбогдвол энэ заалтыг урьдчилан шинэчилж, шинэчилсэн огноог тэмдэглэнэ.

6.6SMS-ийг (1.2) Монголын SMS илгээх үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан илгээнэ. Түүнд зөвхөн хүлээн авагчийн утасны дугаар ба мессежийн бичвэр (нэвтрэх имэйл, түр нууц үг, цэцэрлэгийн нэр, төлбөрийн хугацааны сануулга г.м.) дамжина — хүүхдийн мэдээлэл, ажиглалт, үнэлгээ дамжихгүй.

6.7Google-ээр нэвтрэх (сонголтоор): нэвтрэх хуудасны «Google-ээр нэвтрэх» товчийг дарвал таныг Google таниулна. Бид Google-ээс зөвхөн таны имэйл, нэр, Google дансны дугаар, профайл зургийн холбоос-ыг авч нэвтрэлтийн бүртгэлд хадгална; зургийг системд харуулдаггүй. Таны Google-ийн нууц үг, захидал, Drive болон бусад өгөгдөлд хандахгүй. Google-ээр нэвтрэх нь шинэ бүртгэл үүсгэхгүй: Google хаяг тань системд бүртгэлтэй имэйлтэй ижил бол тэр бүртгэлтэй холбогдоно, үгүй бол нэвтрэхгүй. Имэйл, нууц үгээр нэвтрэх хэвээр. Сурагчийн moes.mn хаягаар Google-ээр нэвтрэхгүй. Бид Google-д таны болон хүүхдийн мэдээлэл дамжуулдаггүй; харин та энэ товчоор нэвтэрснийг Google өөрийн нууцлалын бодлогын дагуу мэднэ.

7. Хэр удаан хадгалах вэ

7.1Цэцэрлэг системийг ашиглаж байх хугацаанд өгөгдөл хадгалагдана.

7.2Төлбөрийн хугацаа дуусахад өгөгдөл устахгүй — зөвхөн бичих эрх түр хаагдана.

7.3Устгах хүсэлтийг цэцэрлэгийн удирдлага гаргана. Устгасан өгөгдлийг сэргээх боломжгүй.

7.4Байгуулсан гэрээ, төлбөрийн бүртгэл (1.7) нь нягтлан бодох бүртгэлийн баримт тул устгах хүсэлтээс үл хамааран хуулийн дагуу хадгалагдана. Бие даасан багш цэцэрлэгт нэгдсэн ч түүний төлбөрийн бүртгэл устахгүй.

7.5Туслахад тавьсан асуултыг (1.9) системийн ойлгомжгүй хэсгийг засахад хэрэглэсний дараа хадгалах шаардлагагүй тул нэг жилийн дараа устгана. Түүнээс өмнө устгуулах хүсэлт гаргаж болно.

7.6Удирдлага ажилтны эрхийг хаахад (ажлаас гарах г.м.) тэр хүн системд нэвтрэх боломжгүй болно — нэвтрэлт нь өөрөө хаагдана. Эрх хаагдсан ч түүний бичсэн ажиглалт, үнэлгээ устахгүй, бичсэн хүний нэрээр хадгалагдана. Удирдлага эрхийг дахин нээж болно.

7.7Удирдлага ажилтныг «Устгах»-аар хасахад: (а) тэр хүний нэр дээр ямар ч бичлэг (ажиглалт, үнэлгээ, хүүхдийн бүртгэл, тэмдэглэл, зөвлөмж, зөвлөмжид бичсэн хариу, удирдлагад илгээсэн асуулт, эцэг эхийн мэдээлэлд тавьсан «✅ Харсан» тэмдэг г.м.) байхгүй бол бүртгэл нь — нэр, имэйл, эрх, нэвтрэх мэдээлэл — бүрмөсөн устгагдаж, сэргээх боломжгүй; хамт устах нь уншсан тэмдэг, ашиглалтын бүртгэл (1.6), туслахад тавьсан асуулт (1.9), чиглэлийн хүсэлт, цэцэрлэгт нэгдэх урилга. SMS илгээлтийн бүртгэлд (6.6) түүнд илгээсэн мессежийн утасны дугаар, огноо нь хэнийх болохыг холбохгүйгээр үлдэнэ; багш солилтын бүртгэлд (1.12) нэр нь хоосорно. (б) Бичлэгтэй бол бүртгэл устахгүй: эрх нь хаагдаж (7.6) ажилтны жагсаалт, сонголтоос хасагдана; бичсэн ажиглалт, үнэлгээ нь хүүхдийн бүртгэлд бичсэн хүний нэрээр, бусад бичлэг (хувийн тэмдэглэл, зөвлөмж, гэрээ, асуулт, санал г.м.) мөн хэвээр хадгалагдана. Удирдлага сэргээж болно; бүрмөсөн устгуулах хүсэлтийг 7.3-ын дагуу гаргана.

7.8Өөрчлөлтийн бүртгэл (1.25) нэг жил хадгалагдаад автоматаар устна. Ажилтан, хүүхдийг устгасан ч түүний тухай бүртгэл тэр хугацаанд үлдэнэ — хэн, хэзээ устгасныг тогтоох зорилготой.

8. Таны эрх

8.1Та дараах эрхтэй:

  • •Өөрийн болон хүүхдийнхээ тухай ямар мэдээлэл байгааг мэдэх
  • •Буруу мэдээллийг засуулах
  • •Мэдээллээ устгуулах (хуулиар хадгалах шаардлагагүй бол)
  • •Өгөгдлийнхөө хуулбарыг авах

8.2Эцэг эх нь эхлээд цэцэрлэгтээ хандана — хүүхдийн бүртгэлийг тэд хөтөлдөг. Цэцэрлэг шийдэж чадахгүй бол бидэнд хандана.

9. Аюулгүй байдал

  • •Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ
  • •Нууц үг нь сэргээх боломжгүй хэлбэрээр хадгалагдана — бид ч гэсэн харах боломжгүй
  • •Өгөгдлийн санд мөр бүрийн түвшний хандалтын хяналт (RLS) идэвхтэй
  • •Зураг зэрэг файлууд нээлттэй биш, эрхээр хамгаалагдсан хадгалалтад

9.1Аюулгүй байдлын цоорхой олсон бол бидэнд шууд мэдэгдэнэ үү.

10. Өөрчлөлт ба холбоо барих

10.1Энэ бодлогыг шинэчилж болно. Сүүлд шинэчилсэн огноо хуудасны дээр байрлана.

10.2Хувийн мэдээлэлтэй холбоотой асуултаа:

Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг энд үзнэ үү.