Үйлчилгээний нөхцөл
Энэ баримт нь СӨБ системийг ашиглахад талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна. Системд бүртгүүлж, нэвтэрснээр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Сүүлд шинэчилсэн: 2026-11-12
1. Ерөнхий зүйл
1.1СӨБ систем («Юу Би Экс Ди» ХХК) нь sob.mn хаягаар цэцэрлэгийн багш, удирдлагад зориулсан хүүхдийн хөгжлийн ажиглалт, үнэлгээний цахим системийг үзүүлнэ (цаашид «Систем» гэх).
1.2Систем нь Боловсролын сайдын А/79 тушаалын дагуу хүүхдийн хөгжлийн үнэлгээг цахим хэлбэрээр хөтлөх зориулалттай. Энэ нь тушаалын шаардлагыг орлохгүй бөгөөд албан ёсны баримт бичгийн хууль зүйн хүчинг тодорхойлохгүй.
1.3Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Системийг ашиглахгүй байх, эрхээ хаалгах эрхтэй.
2. Бүртгэл ба хандах эрх
2.1Цэцэрлэг нь хүсэлт илгээх замаар бүртгүүлнэ. Хүсэлтийг хянаад удирдлагын эрхийг нээж, түр нууц үгийг эзэнд нь дамжуулна. Хүсэлтийг үндэслэл заалгүйгээр татгалзах эрхтэй.
2.2Цэцэрлэг нь бүртгүүлээгүй байсан ч багш бие даан бүртгүүлж хувийн орчиндоо ажиллаж болно. Цэцэрлэг нь хожим нэгдэхэд тухайн багшийн ажил түүнтэй хамт шилжинэ.
2.3Цэцэрлэгийн удирдлага өөрийн багш нарын эрхийг нээх, хаах, нууц үгийг нь шинэчлэх эрхтэй. Эрх бүр нэг хүнийх — нэвтрэх мэдээллээ бусадтай хуваалцахыг хориглоно.
2.4Нэвтрэх мэдээллийн нууцлалыг хэрэглэгч өөрөө хариуцна. Түр нууц үгээр анх нэвтэрсний дараа өөрийн нууц үгээ тавихыг зөвлөнө.
2.5Ажилтан ажлаас гарвал удирдлага түүний эрхийг хааж, бүлгийг нь өөр багшид шилжүүлнэ («Багш солих»). Бүлгийн бүртгэл бүлэгтэйгээ үлдэж шинэ багшид харагдана; гарсан ажилтны бичсэн бүртгэл түүний нэрээр хадгалагдана. Хаагдсан эрхээр системд нэвтрэх боломжгүй — эрхийг удирдлага дахин нээж болно.
3. Төлбөр
3.1Систем 2026-11-01 хүртэл бүх цэцэрлэг, багшид үнэ төлбөргүй. Түүнээс хойш бүртгүүлсэн эсэхээс үл хамааран төлбөр бодогдоно — нэмэлт туршилтын хугацаа олгохгүй.
3.2Төлбөрийн тарифыг төлбөрийн мэдээллийн хуудсанд нийтэлнэ. Төлбөрийг байгууллага болон хувь хүн аль ч хэлбэрээр, сараар эсвэл жилээр төлж болно. Хичээлийн жилийн эцэс хүртэл үлдсэн саруудаа бүтнээр нь төлбөл урьдчилгааны хямд үнэ, түүнээс богино хугацаагаар төлбөл сар бүрийн үнэ ногдоно. Төлбөр төлөгдсөн тухай бүр эрхийн хугацаа сунгагдана.
3.3Хугацаа дуусахад өгөгдөл устахгүй. Цэцэрлэг нь өгөгдлөө харах боломжтой хэвээр байх бөгөөд зөвхөн шинээр бичих, засах эрх түр хаагдана. Төлбөр төлөгдмөгц бичих эрх сэргэнэ.
3.4Төлсөн төлбөрийг буцаан олгохгүй. Байгууллагын гүйлгээ төрийн сангаар дамждаг тул дансанд нь буцаан шилжүүлэх боломжгүй. Төлбөрийн хугацаанд багшийн тоо цөөрсөн, эсвэл үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд ч төлсөн дүн хэвээр хүчинтэй.
3.5Цэцэрлэгийн гэрээний хугацаанд багш нэмэгдвэл нэмэлт төлбөрийг үлдсэн сараар тооцож, нэмэлт гэрээ байгуулна. Багш цөөрвөл түүнийг дараагийн гэрээнд тусгана — гэрээний дүн нь гарын үсэг зурсан мөчид тогтдог тул дунд нь өөрчлөгдөхгүй.
3.6Бие даасан багш тусдаа гэрээ байгуулахгүй. Системийн «Төлбөр» хэсэгт энэхүү нөхцөлийг зөвшөөрч, QPay эсвэл дансаар төлсөн нь гэрээ байгуулсантай адил хүчинтэй. QPay-ээр төлөхөд нөхцөлийг зөвшөөрсөн цаг хугацаа, нөхцөлийн хувилбар, төлсөн дүнг систем хадгална; дансаар шилжүүлсэн бол шилжүүлгийн баримт нь зөвшөөрлийн нотолгоо болно. Цэцэрлэг байгууллагын хувьд гэрээ байгуулах журам хэвээр.
3.7Төлсөн хугацаа нь одоогийн эрх дуусах өдрийн маргаашаас эхэлнэ; эрх аль хэдийн дууссан бол төлбөр баталгаажсан өдрөөс эхэлнэ (QPay-д төлсөн даруйд, дансаар шилжүүлбэл ажлын 1 өдрийн дотор). QPay-ийн үнэ нь нэхэмжлэх үүссэн мөчид тогтоно.
3.8Нэг хугацаанд давхар төлсөн бол төлбөрийг буцаахгүй, харин дараагийн хугацааг сунгахад тооцно.
4. Хэрэглэгчийн үүрэг
4.1Хэрэглэгч дараах үүрэг хүлээнэ:
- •Оруулж буй мэдээллийн үнэн зөвийг хариуцах.
- •Хүүхдийн мэдээлэл, зургийг системд оруулахдаа эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг урьдчилан авах. Энэ үүрэг нь цэцэрлэг дээр байна.
- •Эцэг эхэд илгээх холбоосыг зөвхөн зөвшөөрөгдсөн хүнд дамжуулах.
- •Бусад хэрэглэгчийн эрхээр нэвтрэх, эрхээ шилжүүлэхийг хориглоно.
- •Системийн ажиллагаанд саад учруулах, автоматжуулсан хэрэгслээр өгөгдөл татахыг хориглоно.
5. Өгөгдлийн өмчлөл
5.1Цэцэрлэгийн оруулсан бүх мэдээлэл — хүүхдийн бүртгэл, ажиглалт, үнэлгээ, зураг — тухайн цэцэрлэгийнх хэвээр үлдэнэ. Бид түүнийг өөрийн зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
5.2Системийн програм хангамж, дизайн, эх код нь СӨБ систем-ийн өмч.
5.3Цэцэрлэг өөрийн өгөгдлийг Excel хэлбэрээр татаж авах боломжтой. Бүрэн хуулбар шаардвал бидэнд хандана.
6. Үйлчилгээний тасалдал
6.1Систем нь тасралтгүй ажиллахыг зорино. Гэвч интернэт, серверийн үйлчилгээ үзүүлэгч, эсвэл давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тасалдлыг бүрэн баталгаажуулах боломжгүй.
6.2Төлөвлөгөөт засвар үйлчилгээг боломжийн хэрээр урьдчилан мэдэгдэнэ.
7. Эрх хаах
7.1Дараах тохиолдолд эрхийг түр буюу бүрмөсөн хаах эрхтэй:
- •Эдгээр нөхцөлийг ноцтой зөрчсөн
- •Хүүхдийн эрх, нууцлалыг зөрчсөн үйлдэл илэрсэн
- •Төлбөрийн хугацаа удаан хэтэрсэн
- •Системийн аюулгүй байдалд заналхийлсэн
7.2Эрх хаагдсан ч өгөгдлийг тодорхой хугацаанд хадгална. Устгах хүсэлтийг эзэн нь бичгээр гаргана.
8. Хариуцлагын хязгаар
8.1Систем нь «байгаагаар нь» зарчмаар үзүүлэгдэнэ. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, түүнд үндэслэн гаргасан шийдвэрийн үр дагаврыг бид хариуцахгүй.
8.2Өгөгдөл алдагдахаас сэргийлж боломжит арга хэмжээг авна. Гэвч цэцэрлэг өөрийн чухал өгөгдлийг тогтмол татаж авч хадгалахыг зөвлөнө.
9. Нөхцөл өөрчлөх
9.1Нөхцөлийг шинэчилж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлтийг системийн дотор эсвэл Facebook хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.
9.2Шинэчилсэн огноо энэ хуудасны дээр байрлана. Өөрчлөлтийн дараа үргэлжлүүлэн ашигласан нь зөвшөөрсөнд тооцогдоно.
10. Холбоо барих
10.1Асуулт, гомдлыг дараах сувгаар хүлээн авна:
- •Имэйл: ubxd2020@gmail.com
- •Facebook: Манай Facebook хуудас
- •Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9-р хороо, Уулзвар төвийн 304 тоот
- •Улсын бүртгэл: 6523188
Хувийн мэдээлэл боловсруулах талаар Нууцлалын бодлого-ыг үзнэ үү.