👩‍🏫 Бүлгийн багш · Багшийн туслах

Багш нарт зориулсан гарын авлага

Энэ заавар нэвтрэхээс эхлээд өдөр тутмын ажиглалт бичих, А/79 үнэлгээ хийх, эцэг эхэд мэдээлэл хүргэх, тайлан гаргах хүртэлх бүх ажлыг хамарна. Дараалан уншиж болно, эсвэл хэрэгтэй хэсгээ агуулгаас олж уншина уу.

Хамгийн богино заавар
Хүүхэд дээрээ дарж ороод 📝 Өдөр тутмын ажиглалт табын ➕ Шинэ ажиглалт бичих товчийг дарна. Чиглэл, суралцахуйн үр дүн, түвшнээ сонгоод хадгална — 20 секундэд багтана. Бусад бүх зүйл үүнээс ургана.
🚀 Эхлэх алхам — нүүр хуудсанд
Шинэ багшид 🏠 Нүүр хуудасны дээд хэсэгт «🚀 Эхлэх алхам» карт гарна: Бүлэгтэй болох → Хүүхдүүдээ нэмэх → Эцэг эхэд холбоос илгээх → Эхний ажиглалтаа бичих → Гарааны үнэлгээ хийх. Алхам бүрийн товч тухайн ажлын хуудсыг шууд нээнэ; хийсэн алхам автоматаар ✅ болно. «Дараа харах» дарвал карт «🚀 Эхлэх алхам 2/5» гэсэн жижиг товч болж хураагдана. Бүх алхам дуусахад карт алга болно.
Мөн нүүр хуудсанд 🎂 Энэ сарын төрсөн өдөр хэсэг гарна — энэ сард төрсөн хүүхдүүд өдрөөрөө, хэдэн нас хүрэхийн хамт. Өнөөдөр төрсөн хүүхэд «🎉 Өнөөдөр» гэж тодорч харагдана. Төрсөн огноо бүртгээгүй хүүхэд энд орохгүй.

1. Нэвтрэх, нууц үгээ солих

Багшийн эрхийг цэцэрлэгийн удирдлага үүсгэж, түр нууц үгийг тань руу дамжуулна.

  1. sob.mn хаягийг нээх

    Ямар ч браузераар нээж болно. Апп дэлгүүрээс юу ч татах шаардлагагүй.

  2. Имэйл, түр нууц үгээ оруулах

    Удирдлагаас өгсөн имэйл, түр нууц үгээ бичнэ. Нууц үгийн хажуугийн 👁️ товчоор зөв бичсэн эсэхээ шалгаж болно. Имэйлээ буруу бүртгүүлсэн бол удирдлагадаа хандана — тэд засна, нууц үг өөрчлөгдөхгүй.

  3. Нууц үгээ заавал солих

    ⚙️ Тохиргоо → 🔑 Нууц үг солих. Дор хаяж 6 тэмдэгт. Түр нууц үг хүнээс хүнд дамжсан тул үүнийг эхний өдөртөө хийх нь зөв.

«Танд бүлэг хуваарилаагүй байна» гэж гарвал
Энэ бол алдаа биш. Удирдлага тань бүлэг хуваарилах хүртэл хүүхдүүд харагдахгүй. Эрхлэгч эсвэл арга зүйчдээ хандаарай — тэд Бүлгүүд → + Багш хуваарилах хэсгээс нэг товшилтоор шийднэ. Хүлээх хооронд системийн талаар асуух зүйл байвал тэр мэдэгдлийн доорх 💬 Асуулт илгээх товчоор СӨБ системийн багт бичнэ — доорх «Асуулт, санал илгээх» хэсгийг үзнэ үү.
Хөгжмийн, биеийн тамирын багш уу?
⚙️ Тохиргоо → «Миний үүрэг» хэсгээс «Би хөгжмийн багш» эсвэл «Би биеийн тамирын багш» гэж удирдлагад хүсэлт илгээнэ. Батлагдсаны дараа хичээл ордог бүлгүүдийнхээ хүүхдийг харж, зөвхөн өөрийн чиглэлээр («Хөгжим» эсвэл «Хөдөлгөөн, эрүүл мэнд») ажиглалт бичиж, А/79-ийн өөрийн хичээлийн шалгуурыг тэмдэглэнэ. Хүүхэд бүртгэх, эцэг эхтэй харилцах, мэдээ, жилийн тайлан бүлгийн багшид үлдэнэ.
⚡ «Шуурхай мэдээлэл» цонх гарвал
Утасны дугаар тань бүртгэлгүй бол нэвтэрсний дараа «⚡ Шуурхай мэдээлэл» цонх дугаараа асууна. Бөглөөд «Хадгалах» дарна. Нууц үгээ мартвал удирдлага шинэ нууц үгийг тань руу SMS-ээр шууд илгээнэ. «Дараа» дарвал өнөөдөр дахин асуухгүй. Дугаараа хэдийд ч засна: ⚙️ Тохиргоо → 📞 Миний утас.

2. Утсандаа суулгах

Ажиглалтыг хичээл дуусмагц утаснаасаа бичих нь хамгийн үр дүнтэй. Нүүр дэлгэцэд нэмбэл ердийн апп шиг нээгдэнэ.

🤖 Android (Chrome)
  1. Chrome-оор sob.mn-ийг нээнэ
  2. Баруун дээд булангийн ⋮ товчийг дарна
  3. «Аппыг суулгах» эсвэл «Нүүр дэлгэцэд нэмэх» сонгоно
🍎 iPhone (Safari)
  1. Заавал Safari-аар нээнэ (Chrome дээр ажиллахгүй)
  2. Доод талын хуваалцах ⬆️ товчийг дарна
  3. Доош гүйлгээд «Нүүр дэлгэцэд нэмэх» сонгоно
Алхам бүрийн зурагтай дэлгэрэнгүй заавар тусад нь байгаа. Ижил заавар системийн дотор ⚙️ Тохиргоо хэсэгт бас байгаа — тэндээс өнгөний загвараа ч сонгож болно.

3. Хүүхдүүдээ бүртгэх

Эхний өдрийн гол ажил. Нэг удаа бүртгэчихвэл жилийн турш ашиглана.

🧒 Хүүхдүүд → ➕ Хүүхэд нэмэх. Дараах мэдээллийг оруулна:

  • Овог нэр — заавал.
  • Төрсөн огноо — үүнээс хөтөлбөрийн түвшинг систем өөрөө тааварлана (I: 2-3 нас, II: 3-4, III: 4-5, IV: 5-6). Шаардлагатай бол гараар өөрчилж болно.
  • Хүйс, эцэг эхийн нэр, холбоо барих утас — сонголтоор.
  • Зураг эсвэл эмодж — жагсаалтад хүүхдээ хурдан таних тусална. Зураг оруулахгүй бол эмодж сонгоно.
Хөтөлбөрийн түвшин яагаад чухал вэ
Түвшин нь суралцахуйн үр дүн (СҮД) болон А/79-ийн шалгуур хоёрыг шүүдэг. Буруу түвшин тавибал насандаа тохирохгүй шалгуур гарч ирнэ.
Хүү, охины тоо
🧒 Хүүхдүүд жагсаалтын дээд хэсэгт болон нүүр хуудасны «🧒 Хүүхдүүд» хэсэгт хүү, охины тоо гарна. Жагсаалтыг бүлгээр шүүвэл тухайн бүлгийн тоо гарна. Хүйс бүртгээгүй хүүхэд жагсаалт дээр «хүйс бүртгээгүй» гэж тусад нь тоологдоно — хүүхдийн карт дээрх ✏️ Засах-аас хүйсийг нь нэмбэл удирдлагын нэгтгэлд хүү, охины тоо зөв гарна.
📥 Олон хүүхдийг Excel-ээс нэг дор
🧒 Хүүхдүүд → 📥 Excel-ээс оруулах. Жагсаалт байхгүй бол 📄 Загвар татах-аар загвар авч бөглөнө: №, Овог, Нэр, Төрсөн огноо, Хүйс, Регистр, Эцэг/эхийн нэр, Эцэг/эхийн утас (олон бүлэгтэй бол Бүлэг). Өөрийн хүснэгт байгаа бол шууд оруулж болно — баганыг гарчгаар нь таниад, юуг юу гэж таньснаа харуулна.
Оруулахаас өмнө жагсаалтыг Excel-ийн мөрийн дугаартай нь харуулна: ✅ орно, ⚠️ анхаарах зүйлтэй, 🔁 давхар (алгасна), ➖ өөр бүлгийнх (орохгүй), ❌ алдаатай. Нэрийг «Б.Энхжин», «Батбаяр Энхжин», «Энхжин»-ийн алинаар хадгалахаа сонгоно. Огноог 2021-05-03 хэлбэрээр бичнэ; «03/05/2021» шиг хоёрдмол огноог систем таамаглахгүй, өдөр сарын дарааллыг танаар сонгуулна.
Нэг удаад 300 хүртэл хүүхэд, 1 MB хүртэл .xlsx эсвэл .csv файл. Регистрийн дугаар хадгалагдахгүй — төрсөн огноо, хүйс хоосон үед л тэдгээрийг тооцоход ашиглана. Байгаа хүүхдийг өөрчлөхгүй, устгахгүй; ижил файлыг дахин оруулахад аль хэдийн байгаа хүүхэд алгасагдана.
🟢 Суралцагчийн төлөв
Хүүхдийн хуудасны дээд хэсэгт төлөв нь гарна: 🟢 Үргэлжлүүлэн суралцаж буй (анхдагч), 🕒 Түр суралцаж буй, 📝 Чөлөөтэй, ⏸️ Идэвхгүй. Солих бол тэмдэг дээр дарж шинэ төлвөө сонгоод, хүсвэл товч тайлбар бичнэ (жишээ: «11-р сарын 15 хүртэл хөдөө»). Төлөв нь хүүхдийг жагсаалтаас нуухгүй, устгахгүй — зөвхөн тэмдэг. Хүүхдүүдийн жагсаалтад «Үргэлжлүүлэн»-ээс өөр төлөвтэй хүүхэд байвал төлвөөр шүүх товч гарна. Эцэг эхэд харагдахгүй.
📋 Өдрийн ирц — цэцэрлэг асаасан үед
Цэцэрлэгийн удирдлага ирцийн бүртгэлийг асаасан бол цэсэнд 📋 Ирц гарна. Өглөө бүлгээ нээгээд ✅ Бүгд ирсэн дарж, зөвхөн ирээгүй хүүхдийн төлвийг өөрчилнө: ⏰ Хоцорсон, 🤒 Өвчтэй, 📝 Чөлөөтэй, ❌ Тасалсан. Буруу дарсан бол тэр товчийг дахин дарахад арилна. Төгсгөлд нь 💾 Хадгалах — товч дарах бүрд биш, нэг удаа хадгална.
Өмнөх өдрийн ирцийг ◀ товч эсвэл огноо сонгогчоор нээж 31 хоногийн дотор засна. 📅 Сарын хүснэгт нь бүлгийн сарын ирцийг нэг дор харуулж, ⬇️ Excel татах-аар ирцийн бүртгэлийн хэлбэрээр (толгой, сарын дүн, гарын үсгийн мөртэй, A4 хэвтээ) татна. Ирцийн хувь = (ирсэн + хоцорсон) ÷ бүртгэсэн хүүхэд. Эцэг эх холбоосоороо зөвхөн өөрийн хүүхдийн энэ сарын ирцийг харна. Хөгжмийн, биеийн тамирын багш ирц бүртгэхгүй.
🤝 Гараас гарт — хэн авчирсан, хэн авсан
📋 Ирц → 🤝 Гараас гарт табд хүүхэд бүрийн мөрөнд «Ирсэн», «Явсан» гэсэн хоёр нүд бий. Нүдэн дээр дараад Ээж, Аав эсвэл Бусад (эмээ, ах г.м. — нэрийг нь бичнэ) сонгож, цагаа шалгаад Хадгалах. Хүн нь тэр хүүхдийн сүүлийн бүртгэлээс, цаг нь одоогийнхоос өөрөө бөглөгдсөн байдаг тул ихэнхдээ хоёр товшилт. «Ирсэн» гэж бүртгэхэд тэр өдрийн ирц бүртгэгдээгүй байвал өөрөө «✅ Ирсэн» болно — аль хэдийн тэмдэглэсэн ирцийг (жишээ нь ⏰ Хоцорсон) өөрчлөхгүй. Буруу бүртгэснээ нүдээ дахин нээж Арилгах. Эцэг эх холбоосоороо өнөөдөр хэдэн цагт, хэнд хүлээлгэж өгсөн, авсныг харна; удирдлага бүлэг бүрийнхийг харна.
Хүүхэд ирэхэд шалбархай, хөхрөлт г.м. ажиглагдвал цонхны ⚠️ Биеийн байдалд ажиглагдсан зүйл бий юу?-г нээж юу ажиглагдсан, эцэг эх юу гэж тайлбарласныг бичнэ — нүдэнд ⚠️ гарна. 🖨️ Хүлээн авах үеийн тэмдэглэл нь цаасан журналын хэлбэрээр хэвлэж, эцэг эх «Танилцсан» баганад гарын үсэг зурна.
📋 Ирц → 💰 Хоолны төлбөр: удирдлага өдрийн үнэ тавьсан бол таны бүртгэсэн ирцээс хүүхэд бүрийн сарын дүн, төлсөн эсэх гарна — эцэг эх асуухад харж хариулна. Үнэ, хөнгөлөлт, «Төлсөн»-ийг удирдлага тэмдэглэнэ.
🧹 Бүлгийн журнал — туслах багшийн цаасан журнал
Удирдлага асаасан бол цэсэнд 🧹 Журнал гарна. «Өдөр бүр» хэсэгт 🌡️ температур, чийгшил, 💨 агааржуулалт, 🧹 цэвэрлэгээ, 🧸 тоглоом угаасан; «Ээлжит ажил» хэсэгт 🛏️ цагаан хэрэглэл, 🧺 хөнжил гудас, 🍽️ аяга таваг. Карт бүр өмнөх өдрийн утгаар (цэвэрлэгээ нь ээлжийн дараагийн зүйлээр) бөглөгдсөн байдаг — шалгаад ✓ Хадгалах. Ээлжит ажлын хугацаа болоход карт шараар тодорч «⏰ Хийх өдөр болсон» гэж гарна.
Өөрийн бичсэнийг өөрөө хянахгүй: бүлгийн багш (эсвэл удирдлага) ✓ Хянасан дарвал хэвлэхэд түүний нэр, огноо гарна. 🖨️ Хэвлэх нь цаасан журналын хэлбэрээр — өдөр тутмыг сараар, ээлжитийг бүтэн хичээлийн жилээр — гаргаж, «Хянасан» хоосон нүдэнд гараар зурж болно. Өмнөх өдрийг 31 хоногийн дотор нөхөж бичнэ.
🩺 Өтгөн шингэний судалгаа, 🪥 дадал хэвшил
🧹 Журнал → 🩺 Эрүүл мэнд: ✅ Бүгд хэвийн дараад зөвхөн өөрчлөлттэй хүүхдийн нүдийг (хоолны дуршил, нойрсолт, өтгөн, шингэн) дахин дарж «Ө» болгоно — дарах бүрд — → Х → Ө → —. Өөрчлөлттэй хүүхдэд юу ажиглагдсаныг богино бичээд 💾 Хадгалах. Ирцэд ирээгүй гэж бүртгэгдсэн хүүхэд бүдэг, «Бүгд хэвийн»-д орохгүй. Эцэг эх хоолны дуршил, нойрыг харна; өтгөн, шингэн «Ө» бол зөвхөн «багштайгаа холбогдоно уу» гэсэн сануулга очно. 🖨️ Хэвлэх нь цаасан судалгааны хүснэгтээр (нэг хуудсанд 6 өдөр) гаргана.
Хүүхэд бүрийн доор 💧 Ус (дарах бүрд — → уусан → уугаагүй → —; «Бүгд хэвийн» нь ирсэн хүүхдийг «уусан» болгоно) болон 🌡️ Халуунтай, 🤧 Нус гойжсон, 🛁 Усанд ороогүй, ✂️ Хумстай гэсэн товч бий — ажиглагдсан бол дарж асаана. Халуун, нус бол эцэг эхэд «багштайгаа холбогдоно уу» сануулга, усанд ороогүй, хумстай бол «усанд оруулна уу», «хумсыг нь авна уу» гэсэн сануулга очно. Хэвлэхэд «Ус уусан, биеийн байдлын тэмдэглэл» тусдаа хуудсаар гарна.
🧹 Журнал → 🪥 Дадал хэвшил: шалгуураа сонгоод (◀ ▶-оор дараалан) хүүхэд бүрт Б (бие даан), Д (дэмжлэгтэй), Ш (дэмжлэг шаардлагатай) дарна — тэр өдрийн огноотой хадгалагдаж, жилийн турш Ш → Д → Б ахиц харагдана. Өнөөдөр буруу дарснаа дахин дарж арилгана. 🖨️ Хүүхэд бүрийн хуудас нь цаасан хуудасны хэлбэрээр, нэгтгэлтэй (тоо, хувь) хэвлэнэ.

4. Өдөр тутмын ажиглалт

Системийн гол ажил энэ. Хүүхэд дээр дарахад бүх зүйл нэг хуудсанд табаар эмхлэгдэн гарна.

Хүүхдийн хуудасны табууд

Өдөр тутмын ажиглалт
Хичээл бүрийн дараах богино бүртгэл — өдөр тутам энд ажиллана. Доод талын холбоосоор олон чиглэлээр нэг дор үнэлэх дэлгэрэнгүй форм нээгдэнэ
Ярилцлага
Хүүхэдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл (журмын 2.8.2)
Ахиц
Чиглэлийн дундаж, түвшингийн харьцаа, хөгжлийн муруй
Зураг
Ажиглалтад хавсаргасан бүх зураг нэг дор
Хувийн хавтас
«Миний тухай», «Миний хөгжил», насны онцлог, бүтээлүүд. Ихэнх нь эцэг эхийн холбоосоор харагдана. Эцэг эхийн бөглөсөн асуулгын хариу «👨‍👩‍👧 Эцэг эхээс ирсэн мэдээлэл» ч энд
Эцэг эхэд
«✉️ Эцэг эхээс ирсэн» — эцэг эхийн илгээсэн өвчтэй, ирэхгүй, гэртээ хийсэн, бусад мэдээлэл («✅ Харсан», «📝 Ажиглалт болгох»), эцэг эхэд өгөх холбоос үүсгэх, цуцлах

Ажиглалт бичих алхмууд

  1. Хүүхдээ сонгох

    Нүүр хуудас эсвэл 🧒 Хүүхдүүд жагсаалтаас хүүхдийн зураг дээр дарна.

  2. «➕ Шинэ ажиглалт бичих» дарах

    📝 Өдөр тутмын ажиглалт табын дээд талд байрлана.

  3. Огноо, чиглэлээ сонгох

    Огноо нь өнөөдрөөр бэлэн байна — хойшилж бичиж байгаа бол өөрчилнө. Дараа нь хөгжлийн чиглэлээ сонгоно.

  4. Суралцахуйн үр дүн (СҮД) сонгох

    Сонгосон чиглэл болон хүүхдийн түвшинд тохирох үр дүнгүүд гарч ирнэ. Тухайн хичээлээр ажигласан нэгийг нь сонгоно.

  5. Түвшинг тэмдэглэх

    Гурван сонголтын нэг:

    • 😊 Хангалттай эзэмшиж байна
    • 🙂 Ахиж байна
    • 😐 Хөгжиж байна
  6. Тэмдэглэл, зураг нэмэх

    Юу ажигласнаа өөрийн үгээр богинохон бичнэ. Утаснаас шууд зураг авч эсвэл галерейгаас сонгож хавсаргаж болно — энэ нь баримт нотолгоо болно.

  7. Хадгалах

    Ажиглалтыг хадгалахын тулд дор хаяж нэг СҮД сонгож, 😊 / 🙂 / 😐-ийн аль нэгийг дарсан байх ёстой — зөвхөн тэмдэглэл бичээд хадгалах боломжгүй. СҮД дутуу үед «Хадгалах 💾» бүдэг харагдах бөгөөд дарвал юу дутуу байгааг товчны яг дээр хэлнэ («Хадгалахын тулд дээрээс СҮД сонгоод…», «Нэмсэн СҮД бүрээ үнэлнэ үү»). Хадгалмагц «✅ Ажиглалт хадгалагдлаа» гэж гарч, ажиглалт доорх жагсаалтад шууд нэмэгдэнэ.

🖨️ Ажиглалтаа хэвлэх, Word-оор татах
Хүүхдийн 📝 Өдөр тутмын ажиглалт табд он, сараа сонгоход доор нь 🖨️ Хэвлэх ба 📄 Word татах товч гарна — сонгосон хугацааны ажиглалт он дарааллаар, СҮД, түвшин, тэмдэглэлтэй нь хүснэгтээр гарна. Хэвлэх цонхноос PDF болгож ч хадгалж болно. Бүлгийн бүх хүүхдийнхийг нэг дор авах бол 🧒 Хүүхдүүд → 🖨️ Бүлгийн ажиглалт хэсэгт сараа сонгоно — ажиглалтгүй хүүхдийн нэрс төгсгөлд нь гарна.
Өдөрт хэдэн ажиглалт бичих вэ?
Тоо нь бус тархац нь чухал. Хэдхэн хүүхдэд олон ажиглалт бичээд бусдыг орхивол жилийн эцсийн дүгнэлт дутуу баримт дээр тогтоно. Систем өөрөө 14 хоног ажиглалтгүй хүүхдийг нүүр хуудсанд сануулна.
Дэлгэрэнгүй форм хэзээ хэрэглэх вэ
Өдөр тутмын ажиглалтын доод талд ✍️ Олон чиглэлээр нэг дор үнэлэх дэлгэрэнгүй форм гэсэн холбоос бий. Улирлын төгсгөл, эсвэл нэг хүүхдийг нарийвчлан харах шаардлагатай үед тохиромжтой. Өдөр тутам богино формоо ашиглах нь хурдан.
Өөр багшийн бичсэн ажиглалт
Хамт ажилладаг багш, эсвэл бүлгийн өмнөх багшийн бичсэн ажиглалт дээр «✍️ Нэр» гэсэн жижиг шошго гарна. Засах, устгах товч зөвхөн бичсэн хүнд харагдана. Бүлэг танд шилжиж ирсэн бол өмнөх бүх ажиглалт, үнэлгээ, хавтас бүлэгтэйгээ хамт ирж, хуучин багшийн нэрээр үлдэнэ. Түүний хувийн тэмдэглэл шилжихгүй.

5. А/79 үнэлгээ хийх

Боловсролын сайдын А/79 тушаалын хавсралт журмын дагуух албан ёсны үнэлгээ. Өдөр тутмын ажиглалтаас тусдаа маягт — харин явцын үнэлгээг ажиглалт, ярилцлага, хувийн хавтаст үндэслэн гаргана.

Зүүн цэсний 🎓 Үнэлгээ-нээс хүүхдээ сонгоно (хүүхдийн хуудсан дээрх 🎓 А/79 үнэлгээ товчоор ч мөн ижил газар очно). Шалгуур бүрийг Хангасан ✓, Хөгжиж байгаа ◐ эсвэл Хангаагүй ✕ гэж тэмдэглэнэ (гарааны үнэлгээ Хангасан / Хангаагүй хоёрхон сонголттой — доорхыг үз). Шалгуурууд нь Мэдлэг 🧠, Чадвар 🤸, Төлөвшил 💚 гэсэн гурван хэсэгт хуваагдана.

📜 Журмын эх бичвэрийг харах
Үнэлгээний хуудсан дээрх «А/79», «журмын 2.10» гэх мэт зураасан доогуур бичиг дээр дарвал А/79 журам legalinfo.mn дээр шинэ цонхонд нээгдэнэ. Бусад хууль, журам, хөтөлбөр, гарын авлагыг зүүн цэсний 📚 Сан → 📜 Хууль, журам-аас дугаар («А/79», «а79») эсвэл нэрээр хайж олно.
Тэмдэглэл автоматаар хадгалагдана
Хадгалах товч дарах шаардлагагүй — сонголт бүр өөрөө хадгалагдана. Хагас дутуу орхиод гараад дараа үргэлжлүүлж болно.
Үе шатХэзээХэнд
🎯 Гарааны үнэлгээХичээлийн жилийн эхэндБүх хүүхэд
🔄 Явцын үнэлгээСургалтын явцадБүх хүүхэд
🏁 Үр дүнгийн үнэлгээ5 дугаар сард багтаанБүх хүүхэд
🎒 Сургуульд бэлтгэгдсэн байдал5 сарын 15-ны доторТухайн онд 6 нас хүрэх хүүхэд
  • Гарааны үнэлгээг заавал эхэлж хий. Явц, үр дүнгийн үнэлгээг систем гараатай нь харьцуулж «хэдэн шалгуур ахисан, ухарсан» гэдгийг өөрөө тооцдог.
  • Явцын үнэлгээ А/79-ийн шалгуураар хийгдэхгүй. Нотолгооны доорх ✍️ Дүн шинжилгээ хэсэгт (заавал биш) чиглэлээ сонгоод 🖼️ Хавтаснаас зураг сонгох-оор 6 хүртэл бүтээл сонгож, юу ажиглагдсаныг бичиж 💾 Хадгалах дарна — нотолгооны тооцоо өөрчлөгдөхгүй. Явцын таб дээр систем энэ хичээлийн жилийн ажиглалт, ярилцлага, хувийн хавтсыг сургалтын чиглэл бүрээр нэгтгэнэ — хэдэн ажиглалт, ямар түвшин, сүүлд хэзээ, хэдэн ярилцлага, хавтасны бүтээлийн тоо гэр бүл, найзын зургийг тоолохгүй. Явц нь эдгээр нотолгоогоор л үнэлэгдэнэ — ажиглалт, хувийн хавтас хоёулаа ядаж нэг байвал «🔎 Нотолгоо 2/2» буюу явц бүрэн. Ярилцлагыг шаардлагатай хүүхдээс л авна — заавал биш, тоо нь мэдээлэл болж харагдана. Дутуу бол «⚠️» сануулга, нэмэх холбоос гарна. Хөгжим, биеийн тамирын багшид хувийн хавтас харагдахгүй тул «1/1 хавтас — бүлгийн багш» гэж гарна. Өмнө явцад тэмдэглэсэн А/79-ийн шалгуур устаагүй — табын доод талын «📁 Өмнө оруулсан А/79-ийн явцын тэмдэглэгээ» хэсэгт зөвхөн харагдана. Нотолгоог арга зүйч, эрхлэгч харна; эцэг эхэд харагдахгүй.
  • Гарааны үнэлгээ журмын дагуу бүх түвшинд хоёр сонголттой — Хангасан ✓, Хангаагүй ✕. «Хөгжиж байгаа ◐» нь зөвхөн үр дүн, бэлтгэлийн үнэлгээнд. Бага бүлгийн ажиглалтын хуудас Тийм / Үгүй. Тоогоор бөглөвөл гараа 1 / 0, өмнөх оны үр дүн 1 / 0, энэ оны үр дүн 2 / 1 / 0.
  • ⚠️ Дутуу ба үнэлээгүй шалтгаан. Зарим шалгуур нь тэмдэглэгдээгүй хүүхдийн нэрийн доор бүлгийн тайланд «⚠️ N дутуу» гарна. Дээд талын «⚠️ Дутуу (K)» товчоор зөвхөн тэднийг шүүнэ. Нэр дээр нь дарвал маягт эхний бөглөөгүй шалгуур руу очно; маягт дээрх «⚠️ N дутуу — очих ↓» дарах бүрд дараагийнх руу шилжинэ. Гарааны үнэлгээ хийгээгүй хүүхдэд бүлгийн тайлангийн «⏳ Үнэлээгүй хүүхэд» хэсэгт эсвэл хүүхдийн маягтын гарааны табд «Яагаад үнэлээгүй вэ?» гэж шалтгааныг сонгоно — 🤒 Өвчтэй, 🏠 Ирээгүй/чөлөөтэй, 🆕 Шинээр элссэн, 🚚 Шилжсэн, ✍️ Бусад. Хүсвэл товч тайлбар бичнэ, өөрөө хадгална. Оношийн нэр зэрэг шаардлагагүй дэлгэрэнгүй бичихгүй. Арга зүйч тайлбартай нь харна, эцэг эхэд харагдахгүй. Хүүхдийг үнэлмэгц шалтгаан «🕘 Өмнө тэмдэглэсэн шалтгаан» гэж саарлаар үлдэнэ; «✕ Арилгах»-аар арилгана. Хөгжим, биеийн тамирын багш, туслах зөвхөн харна.
  • 📋 Хүснэгтээр оруулах — 🎓 Үнэлгээ хуудасны дээд талын «📋 Гараа хүснэгтээр оруулах» товч, эсвэл дээд талын оноос өмнөх оныг сонгоод бүлгийн доорх товч. Мөр нь хүүхэд, багана нь сонгосон түвшний шалгуур. Эхлээд дээрээс оноогоо сонгоно — гараа ✓ 1 / ✕ 0, өмнөх он мөн ✓ 1 / ✕ 0, ⌫ арилгах — дараа нь нүднүүд дээр дарна; компьютерт хулганаар чирч олон нүдийг зэрэг бөглөнө. Гарнаас сумаар шилжиж тоо бичнэ, Delete арилгана, Enter доош. Баганын дугаар дээр дарахад шалгуурын бүтэн текст гарна. Мөрийн төгсгөлд хувь, 2.10-ын түвшин шууд бодогдож, өөрөө хадгална. Хэсэгчлэн бөглөсөн хүүхдийн нэрийн хажууд «⚠️N» гарна — дарвал эхний бөглөөгүй нүд рүү очно. Хүснэгтийн доод мөрөнд шалгуур бүр дээр хэдэн хүүхэд хангасан, хангаагүй, хэдэн хувь болохыг, мөн «Хүрээний дундаж», «Бүлгийн дундаж»-ийг харуулна. «🖨️ Хэвлэх» товч нь сонгосон түвшний хүснэгтийг дүнтэй нь A4 хэвтээ хуудсанд хэвлэнэ — Мэдлэг, Чадвар, Төлөвшил нэг хүснэгтэд зэрэгцэн (толгойд шалгуурын дугаар), мөр бүрийн төгсгөлд «Нийт» (жишээ 38/49), «Хувь», «Түвшин», доор нь шалгуур бүрийн хувь, хүрээ бүрийн бүлгийн дундаж, гарын үсгийн мөр, шалгуурын жагсаалт. «📋 Excel-д хуулах» товч нь сонгосон түвшний хүүхдийн нэр, шалгуур бүрийн 1 / 0-ийг хуулна — өөрийн (аймаг, дүүргийн) Excel маягтын тэр түвшний хуудсанд эхний хүүхдийн нэрийн нүдэн дээр дараад Ctrl+V дарахад нүд бүрт буун, маягтын томьёо тоолно. Нэрийн нүд нь нэгтгэсэн маягтад оноо нэг багана зөрвөл «зөвхөн 1, 0-ийг хуулах»-аар хуулж, 1-р шалгуурын нүдэн дээр буулгана. Хамгийн амар нь «📤 Маягтаа бөглүүлэх» — аймаг, сумаас ирсэн Excel маягтаа (.xlsx) сонгоход sob.mn түвшин бүрийн хуудсыг шалгуурын дугаар, бичвэрээр нь таниад хүүхдийн нэр, 1 / 0-ийг бөглөж, «… (sob.mn).xlsx» нэртэй файлыг татуулна; «Авах оноо», «Авсан оноо», «Хувь» мөр хоосон бол томьёо бичнэ. Хуулах, буулгах шаардлагагүй, утаснаас ч болно. Аль хуудсыг бөглөж, алийг нь яагаад алгассаныг доор нь бичнэ. Файл тань sob.mn-д хадгалагдахгүй. Татсан файлыг нээхэд «Хамгаалагдсан харагдац» гарвал «Засварлахыг идэвхжүүлэх»-ийг дарна.
  • Өмнөх оны жагсаалт нь энэ оны бүлгийн хүүхдүүд. Хүснэгтийн «✏️ Жагсаалт засах»-аас тэр жил энэ бүлэгт байгаагүй хүүхдийг хасна — тэмдэглэгээ нь устахгүй, «↩ буцаах»-аар сэргэнэ. Явсан хүүхдийг «+ Хүүхэд нэмэх (нэрээр)»-ээр зөвхөн нэрээр нь нэмнэ; 🗑️ хасахад хэдэн тэмдэглэгээ хамт устахыг асууна. Нэрээр нэмсэн хүүхэдтэй бүлгийг устгах боломжгүй — эхлээд жагсаалтаас хасна. Сонгох боломжгүй болсон хуучин онд нэрээр нэмсэн хүүхэд «🗂️ Өмнөх онуудын нэрээр нэмсэн хүүхэд» хэсэгт гарна — хэрэггүй бол 🗑️-оор хасна.
  • «Хөгжиж байгаа ◐» нь хувьд ордоггүй. Журмаар хувийг зөвхөн хангасан шалгуурын тоогоор бодох тул дунд утга нь тусдаа ◐ тэмдгээр тоологдоно. Ингэснээр хүүхдийн бодит байдал харагдаж, албан ёсны тоо нь тушаалынхаараа хэвээр үлдэнэ.
  • Бэлтгэлийн үнэлгээ нь зөвхөн тухайн онд сургуульд элсэх хүүхдэд гарч ирнэ — бусдад харагдахгүй нь зөв.
  • Бүлгийнхээ нэгдсэн явцыг 🎓 Үнэлгээ цэснээс хараад хэвлэх бол 🖨️ Хэвлэх / PDF, файлаар авах бол 📊 Excel татах дарна. Нэгээс олон бүлэгтэй бол бүлгээр нь хэвлэхийн тулд дээд талын бүлгийн товчноос нэгийг сонгоно — хуудасны бүх тоо, хэвлэх хуудас, Excel файл тэр бүлгийнх болно. «Бүх бүлэг» нь бүх бүлгийг нийлүүлнэ.
  • Холимог бүлэг. Бүлэгт хоёр түвшний хүүхэд байвал, жишээ нь II ба III түвшин, 🎓 Үнэлгээ хуудсанд «Түвшин:» товч гарна. Түвшнээ сонговол хүснэгт, бүх дундаж, хэвлэх хуудас, Excel файл зөвхөн тэр түвшнийх болж, «📋 Гараа хүснэгтээр оруулах» ч тэр түвшнээр нээгдэнэ. «Бүх түвшин» нь урьдын адил бүгдийг харуулна.
📜 Өмнөх оны үр дүн оруулах
Өмнөх хичээлийн жилийн А/79-ийн үр дүнгийн үнэлгээг цаасан маягтаас оруулж, энэ оныхтой харьцуулж болно. Хүүхдийн А/79 хуудасны дээд талын хичээлийн жилийн мөрөөс өмнөх оныг, жишээ нь 2025–2026-г сонгоход тэр оны маягт нээгдэнэ; анхдагч нь энэ он. Тэр жилийн түвшнээ сонгоно — анхдагч нь насны дагуух түвшин, жишээ нь Бэлтгэл бүлгийн хүүхдэд Ахлах. ◀ ▶ дарахад сонгосон он хэвээр тул бүлгийнхээ цаасан үр дүнг хүүхэд хүүхдээр нь дараалан оруулна. Бүлгийн нэгдсэн дүнг 🎓 Үнэлгээ цэсний дээд талын оноос харна. Зөвхөн өмнөх нэг хичээлийн жилийг сонгоно. Шалгуур бүрийг Хангасан ✓ эсвэл Хангаагүй ✕-ээр тэмдэглэнэ; өөрөө хадгалагдана. Өмнө нь оруулсан «Хөгжиж байгаа ◐»-г Хангаагүй ✕ болгосон. Дээр нь өмнөх оны хувь, 2.10-ын түвшин энэ оны гараа, үр дүнтэй зэрэгцэн гарна. Энэ оны үнэлгээ, тайлан, Excel-д нөлөөлөхгүй. Шалгуур нь өөр түвшнийх тул гарааны хувь бага гарах нь ухралт биш. Андуурч өөр түвшинд бөглөсөн бол шар сануулгын «🧹 … тэмдэглэгээг арилгах» товчоор илүүдлийг арилгана. Туслах багш оруулахгүй; хөгжим, биеийн тамирын багш зөвхөн өөрийн хичээлийн шалгуурыг.

6. Хөгжмийн, биеийн тамирын А/79

Хэд хэдэн бүлэгт хичээл ордог багш хүүхэд бүрийн А/79-ийн хуудсанд зөвхөн өөрийн хичээлийн хэсгийг бөглөнө.

Хөгжмийн, биеийн тамирын багш хичээл ордог бүлгүүдийнхээ бүх хүүхдийг 🎓 Үнэлгээ цэснээс харж, хүүхэд бүрийн А/79-ийн хуудсыг нээнэ. Хуудсанд бүх шалгуур харагдах ч ихэнх нь бүлгийн багшийнх.

  • Хүүхдийг өөрөө бүртгэхгүй. Хүүхдүүд бүлгийн багшийн бүртгэлээр бүлэгтээ аль хэдийн байгаа — дахин бүртгэвэл нэг хүүхэд хоёр бичигдэнэ. Хичээл ордог бүлэг бүрт тань хуваарилсан бол 🧒 Хүүхдүүд хуудасны дээд талын бүлгийн товчоор («Бүх бүлэг» эсвэл бүлгийн нэр) бүлгээ шүүнэ. Хүүхэд дээр ороод буцахад сонгосон бүлэг хэвээр үлдэнэ. Хүүхэд харагдахгүй бол удирдлагаас жинхэнэ бүлгүүддээ хуваарилуулна — «Хөгжим», «Хөдөлгөөн» гэсэн тусдаа бүлэг үүсгүүлэхгүй.
  • А/79-ийг бүлгээр нь хүснэгтээр бөглөх — 🎓 Үнэлгээ хуудасны 📋 Гараа хүснэгтээр оруулах товч дарж бүлгээ сонгоно. Удирдлага таныг тэмдэглэсэн бол зөвхөн өөрийн хичээлийн шалгуурын багана (тод) нээлттэй, бусад нь 🔒 — тэдгээрийг бүлгийн багш бөглөнө. Хүснэгтийн дээд талын бүлгийн товчоор дараагийн бүлэг рүү шилжинэ.
  • Зөвхөн өөрийн хичээлийн мөрүүдийг тэмдэглэнэ — хөгжмийн багш хөгжмийн шалгуурыг, биеийн тамирын багш хөдөлгөөний шалгуурыг. Үлдсэн мөрүүдийг бүлгийн багш бөглөнө.
  • «Үлдсэн мөрийг нэг дор» хэсгийн «бүгд …» товчийг бүү дар. Тэр нь бөглөөгүй үлдсэн мөрийг нэг утгаар дүүргэнэ. Удирдлага таныг хөгжмийн эсвэл биеийн тамирын багш гэж тэмдэглээгүй бол бүлгийн багшийн мөрүүд ч бөглөгдөнө.
  • Хуудасны дээд талын «Хангасан 4 / 49» гэх мэт тоо, түүний хажуугийн хувь нь хүүхдийн бүтэн хуудасны явц — бүлгийн багшийн тэмдэглэсэн мөрүүд ч орно. Энэ нь таны хичээлийн дүн биш.
  • Удирдлага таныг хөгжмийн эсвэл биеийн тамирын багш гэж тэмдэглэсний дараа бусад мөр 🔒 түгжигдэж, доор нь «🔒 бүлгийн багш тэмдэглэнэ» гэж гарна. Хуудасны дээд талын 🔒 тайлбар танд хэдэн мөр ногдохыг хэлнэ.
  • Тэмдэглэгдсэн бол 🎓 Үнэлгээ цэсний нэгдсэн хуудас болон хүүхдийн А/79-ийн хэвлэх хуудсанд таны нэр «Хөгжмийн багш» эсвэл «Биеийн тамирын багш» гэсэн өөрийн мөрөнд гарна.
  • Хэвлэхэд зөвхөн таны шалгуур гарна. Хүүхдийн маягтын 🖨️ Хэвлэх / PDF — тэр хүүхдийн таны мөрүүд, гарын үсэг нь таных. Бүлгийн бүх хүүхдийг нэг хуудсанд хэвлэх бол 📄 Бүлгээр хэвлэх (эсвэл 🎓 Үнэлгээ цэсний 🖨️ Хөгжмийн шалгуур бүлгээр) — бүлгээ, гараа эсвэл үр дүнгээ сонгоод хэвлэнэ. Бага бүлгийн ажиглалтын хуудсаар үнэлэгдсэн хүүхдүүд тусдаа хэсэгт гарна.
Удирдлагад тэмдэглүүлэх
⚙️ Тохиргоо → «Миний үүрэг» хэсгээс «Би хөгжмийн багш» эсвэл «Би биеийн тамирын багш» гэж удирдлагад хүсэлт илгээнэ. Удирдлага батлах хүртэл бүх мөр нээлттэй хэвээр тул зөвхөн өөрийн мөрүүдээ гараар тэмдэглээрэй.

7. Ярилцлагын тэмдэглэл

Журмын 2.8.2-т хүүхэдтэй ярилцаж тэмдэглэл хөтлөхийг заасан.

Хүүхдийн хуудасны 🗣️ Ярилцлага табаас бичнэ. Насны онцлогт тохирсон асуултын сан бэлэн байгаа — товшиход тэмдэглэлд буудаг, дараа нь чөлөөтэй засаж болно.

Ярилцлагад ойртох дөрвөн арга санал болгосон: 🪁 тоглоомын завсар, 🐣 тоглоомоор дамжуулан, 📚 үлгэрийн дундаас, 🖼️ зурагт тулгуурлан. Ичимхий хүүхэд шууд асуултад хариулдаггүй ч хүүхэлдэйгээр асуувал ярьдаг.

Асуултууд нь А/79-ийн албан ёсны жагсаалт биш, зөвхөн санал болгосон түлхэц. Өөрийн үгээр асуувал илүү сайн.
Өөр багшийн бичсэн ярилцлага
Ажиглалттай адил: хамт ажилладаг багш, туслах эсвэл бүлгийн өмнөх багшийн бичсэн ярилцлага дээр «✍️ Нэр» гэсэн жижиг шошго гарна. Тэмдэглэлийг уншиж, дуу бичлэгийг нь сонсож болно, харин засах, устгах товч зөвхөн бичсэн хүнд харагдана. Алдаа олвол удирдлагадаа хэлээрэй — удирдлага засварлана.
🖨️ Ярилцлагаа хэвлэх, PDF болгох
Ярилцлагын тэмдэглэлийг хэвлэх бол «📔 Өмнөх ярианууд» гарчгийн хажуугийн 🖨️ Хэвлэх / PDF товчийг дарна. Хэвлэх цонхноос «PDF болгож хадгалах»-ыг сонговол файлаар хадгална. Цаасан дээр «Ярилцлагын тэмдэглэл (журмын 2.8.2)» гарчигтай, цэцэрлэг, бүлэг, хүүхэд, төрсөн огноо, багшийн нэр, дараа нь ярилцлага бүрийн огноо, арга, чиглэл, тэмдэглэл гарна. Бусдын бичсэн ярилцлага «✍️ Нэр»-тэй, дуу бичлэгтэй бол «🎙️ Дуу бичлэгтэй» гэж уртын хамт бичигдэнэ. Доод талд нь гарын үсгийн мөр ба «Дотоод баримт — эцэг эхэд өгөхгүй» гэсэн тэмдэглэл бий.

8. Эцэг эхэд мэдээ хүргэх

Өнөөдөр юу хийснээ бичээд зургаа хавсаргахад эцэг эх утаснаасаа шууд харна.

  1. «👪 Эцэг эх» → «📰 Мэдээ» рүү орох

    Зүүн талын цэснээс, эсвэл нүүр хуудасны 📰 Мэдээ бичих товчоор.

  2. Мэдээгээ бичих

    Гарчиг, товч тайлбар бичээд зураг хавсаргана. Мэдээг бүх бүлэгт эсвэл ганц хүүхдэд зориулж болно — ганц хүүхдэд зориулсныг зөвхөн тэр хүүхдийн эцэг эх харна.

  3. Ангилал сонгох

    Маягтын «Ангилал»-аас мэдээний төрлийг сонгоно: 📢 Зарлал, ℹ️ Мэдээлэл, 💡 Зөвлөмж, 🎨 Сургалт ба үйл ажиллагаа, 🚌 Зугаалга, 🎉 Өдөрлөг, 🎂 Төрсөн өдөр, 🗂️ Бусад. Сонгоогүй бол «ℹ️ Мэдээлэл» болно. Өмнө бичсэн мэдээ бүгд «ℹ️ Мэдээлэл» — засах товчоор ангиллыг нь сольж болно.

    Ангилал мэдээ бүрийн огнооны хажууд, эцэг эхийн холбоосонд ч гарна. Мэдээ хоёр буюу түүнээс олон ангилалд байвал жагсаалтын дээр «Бүгд» болон ангилал бүрийн чип тоотойгоо гарч, дарж шүүнэ. Утсан дээр чипүүдийг хажуу тийш гүйлгэнэ.

  4. Чухал мэдээг дээр наах

    Эцэг эх заавал уншаасай гэсэн мэдээг 📌 тэмдгээр дээр нь наавал жагсаалтын хамгийн эхэнд гарна. Ангилал сонгосон ч 📌 өмнөх шигээ ажиллана.

  5. Хэн уншсаныг харах

    Мэдээ бүрийн доор 👍 N/M уншсан гарна — M нь мэдээ хүрэх хүүхдийн тоо (бүлгийн мэдээнд одоо бүлэгт байгаа хүүхэд, ганц хүүхдэд зориулсанд 1), N нь тэдний эцэг эхээс «👍 Уншсан» дарсан нь. Дарвал «✅ Уншсан», «⏳ Уншаагүй» гэсэн хоёр жагсаалт хүүхдийн нэрээр нээгдэнэ.

    Уншаагүй хүүхдийн нэрийн ард «🔗 холбоосгүй» гэвэл эцэг эх нь холбоосгүй тул мэдээг харахгүй, товч ч дарж чадахгүй — хүүхдийн хуудасны «Эцэг эхэд» табаас холбоос үүсгээд илгээнэ үү (9-р хэсэг). «👍 — уншсан», «Уншсан эсэхийг ачаалж чадсангүй» гэвэл хэн ч уншаагүй гэсэн үг биш — хуудсаа сэргээнэ үү.

  6. 📝 Даалгавар өгөөд хариуг зургаар авах

    Мэдээ бичихдээ ангиллыг 📝 Даалгавар сонгоно. Эцэг эхийн холбоос дээр тэр мэдээний доор «📷 Хийснээ илгээх» товч гарна — эцэг эх хүүхдийн хийснийг 3 хүртэл зургаар эсвэл хэдэн үгээр илгээнэ.

    Мэдээний доор 📷 N/M илгээсэн гарна. Дарвал хэн илгээснийг зураг, бичвэртэй нь, доор нь хэн илгээгээгүйг нэрээр харна. Хариу бүр «✉️ Эцэг эхээс»-д «🏡 Гэртээ хийсэн» болж очих тул хүүхдийн хуудаснаас «✅ Харсан» тэмдэглэж, «📝 Ажиглалт болгох»-оор нотолгоо болгоно (12-р хэсэг). Даалгаврыг устгавал эцэг эхийн илгээсэн хариу устахгүй.

👍 Эцэг эх «Уншсан» хэрхэн дарах вэ
Эцэг эхийн холбоос дээр мэдээ бүрийн доор «👍 Уншсан» товч гарна. Эцэг эх уншаад өөрөө дарсан үед л тоологдоно — холбоосоо нээсэн, мэдээг гүйлгэж харсан нь тоологдохгүй. Тиймээс «⏳ Уншаагүй» нь «хараагүй» биш, «товч дараагүй» гэсэн үг. Дарсны дараа эцэг эхэд «✅ Уншсан» гэж харагдана. Холбоос гэр бүлд нэг тул хүүхэд тутамд нэг тэмдэг. Чухал мэдээг «уншаад 👍 дараарай» гэж эцэг эхчүүддээ хэлж болно.
Эцэг эх зөвхөн өөрийн тэмдгийг харна — бусад эцэг эх хэн уншсан нь харагдахгүй. Цэцэрлэгийн төлбөрийн хугацаа дууссан үед шинээр дарах боломжгүй, өмнөх тэмдэг харагдсаар байна. Хүүхэд өөр бүлэгт шилжсэн бол хуучин бүлгийн мэдээнд дарах товч гарахгүй.
🔗 Мэдээнд холбоос оруулах
Мэдээний бичвэрт хуулж тавьсан холбоос эцэг эхэд дарж нээх боломжтой болж харагдана — шинэ цонхонд нээгдэнэ. Таны мэдээний жагсаалтад ч мөн адил. Жишээ нь эцэг эхэд өгөх гарын авлага, дасгалын хуудсаа Google Drive-д байршуулаад холбоосыг нь мэдээндээ хуулж тавина. Холбоос болох нь зөвхөн https:// эсвэл http://-ээр эхэлсэн хаяг. Холбоосын ард шууд үг залгахгүй — зай авах эсвэл шинэ мөрөөс бичээрэй.
Google Drive-ийн файлыг «Хуваалцах» хэсгээс «Холбоос бүхий хэн ч» буюу Anyone with the link болгоогүй бол эцэг эх нээж чадахгүй. Холбоос бүхий хэн ч нээх тул ийм файлд хүүхдийн хувийн мэдээлэл бүү оруулаарай.
Зургийн зөвшөөрөл
Хүүхдийн зураг нийтлэхийн өмнө эцэг эхийн зөвшөөрлийг авсан байх ёстой. Бусад хүүхэд санамсаргүй орсон зургийг бүлгийн мэдээнд тавихдаа болгоомжтой хандаарай.

9. Эцэг эхийн холбоос

Хоёр өөр төрлийн холбоос байдаг. Хооронд нь андуурахгүй байх нь чухал.

👨‍👩‍👧

Эцэг эхийн холбоос

Байнгын холбоос. Эцэг эх үүгээр бүлгийн мэдээ болон хүүхдийнхээ хувийн хавтсыг үргэлж дагана. Утсандаа хадгалаад л болно — нэвтрэх, нууц үг шаардлагагүй.

Хүүхдийн хуудасны «Эцэг эхэд» табаас үүсгэнэ.

📄

Тайлан хуваалцах холбоос

Хугацаатай холбоос. Хүүхдийн хөгжлийн бүтэн тайланг харуулна — эцэг эхийн уулзалт, жилийн эцсийн ярилцлагад тохиромжтой.

Мөн адил «Эцэг эхэд» табаас үүсгэнэ.

👪

Бүлгийн нэг холбоос — хамгийн хялбар зам

Хүүхэд бүрийн эцэг эхэд тусад нь илгээхийн оронд бүх эцэг эхэд нэг холбоос. SMS шаардлагагүй.

  1. 👪 Эцэг эх → 📰 Мэдээ хэсгийн «Эцэг эхийг нэг холбоосоор холбох» картаас 🔗 Бүлгийн холбоос гаргах дарна
  2. 📋 Хуулах дараад эцэг эхчүүдийн хаалттай группт (Messenger, Viber) тавина
  3. Эцэг эх холбоосыг нээж хүүхдийнхээ нэр, хэн болох, утсаа бичээд хүсэлт илгээнэ
  4. Карт дээрх «📲 Батлах хүсэлт» хэсэгт хүүхдийг сонгоод ✅ Батлах дарна. Утас нь бүртгэлтэй таарвал хүүхэд өөрөө сонгогдоно
  5. Эцэг эхийн утсанд хүүхдийн хуудас өөрөө нээгдэнэ

Танихгүй хүсэлтийг Татгалзах. Холбоос гадагш тарсан бол 🔄 Шинэ холбоос — хуучин нь хаагдана, аль хэдийн холбогдсон эцэг эхчүүдийн хуудас хэвээр нээгдэнэ.

  • Холбоосыг 📋 Хуулах товчоор хуулж Messenger, Viber-ээр илгээнэ. Утсан дээр 📤 Илгээх товч гарч ирдэг.
  • 👁️ Эцэг эх юу харахыг үзэх дарж өөрөө шалгаж болно.
  • Эцэг эх хэзээ сүүлд нээснийг систем харуулна — «хараахан нээгээгүй» гэвэл илгээснээ шалгаарай.
  • Шаардлагатай бол 🚫 Холбоосыг цуцлах — тэр даруй хүчингүй болно.
  • Эцэг эх энэ холбоосоороо таны илгээсэн асуулгад нэвтрэхгүйгээр хариулна — 11-р хэсгийг үзнэ үү. Холбоосгүй эцэг эх асуулгыг харахгүй.
  • Эцэг эх энэ холбоосоороо хүүхэд өвдсөн, ирэхгүй, гэртээ шинэ зүйл хийснээ танд илгээнэ — 12-р хэсгийг үзнэ үү.
  • Ажиглалтын зургийг эцэг эхэд харуулах бол хүүхдийн хуудасны 📷 Зураг табаас зургийн доорх 🙈 Эцэг эхэд харуулах товчийг дарна — «👁 Эцэг эхэд харагдаж байна» болж, эцэг эхийн холбоосын «📷 Цэцэрлэгт авсан зургууд» хэсэгт огноотойгоо гарна. Ажиглалтын тэмдэглэл, үнэлгээ эцэг эхэд харагдахгүй. Анхандаа ямар ч зураг харагдахгүй, дахин дарвал тэр дороо нуугдана. Бусад хүүхдийн нүүр тод харагдаж буй зургийг харуулахгүй байхыг анхаарна уу.
  • Эцэг эх мэдээ бүрийн доорх «👍 Уншсан» товчоор уншсанаа танд мэдэгдэнэ — 8-р хэсгийг үзнэ үү. Та нэвтэрсэн хэвээрээ 👁️ Эцэг эх юу харахыг үзэх дарж шалгахад товч идэвхгүй харагдана: таны шалгалт эцэг эхийн «уншсан» болж тоологдохгүй.
Эцэг эх юу харахгүй вэ
Эцэг эх зөвхөн өөрийн хүүхдийн бүртгэлийг харна. Бусад хүүхдийн бүртгэл, үнэлгээ харагдахгүй. Таны бөглөдөг талбараас өөр хүүхдийн нэр гардаг ганц нь «Миний сайн найз». Харин бүлгийн мэдээ, бүтээлийн зураг, тэмдэглэлд бусад хүүхэд орсон бол тэр нь харагдана. Энэ холбоосоор ажиглалт, «🗣️ Ярилцлага» табын тэмдэглэл, дуу бичлэг, утасны тэмдэглэл, аюулгүй байдлын явдал харагдахгүй («Бүтээлд хийсэн ярилцлагын тэмдэглэл» харин харагдана — 10-р хэсэг). Хувийн хавтаснаас юу харагдахыг дараагийн хэсгээс үзнэ үү.

10. Хувийн хавтас: эцэг эх юу харах вэ

Хүүхдийн хуудасны «📁 Хувийн хавтас» табад бөглөсөн зүйлийн ихэнх нь эцэг эхийн холбоосоор харагдана. Юу харагдаж, юу харагдахгүйг доор жагсаав.

  • 🙋 Миний тухай — бүх хариулт харагдана. «Миний сайн найз» талбарт бичсэн нэр ч эцэг эхэд харагдана: өөр хүүхдийн нэр тул бодож бичээрэй. Талбар тус бүрийг нуух товч байхгүй — харуулахыг хүсэхгүй хариултаа хоосон үлдээнэ.
  • 🌱 Энэ насны онцлог — хүүхдийн түвшингээр өөрөө гарна, багш бөглөхгүй, нуух боломжгүй. Тиймээс хүүхдийн түвшинг зөв тавина уу. Түвшин тодорхойгүй (төрсөн огноо ч, түвшин ч оруулаагүй) хүүхдэд гарахгүй.
  • 📏 Миний хөгжил (өндөр, жин, шүд, харшил) — анхдагчаар харагдахгүй. Хүүхэд бүр дээр 👪 Эцэг эхэд харуулах (өндөр, жин, шүд, харшил) чагтыг асаасан үед л харагдана. Дарахад шууд хадгалагдана.
  • 🎨 Бүтээлүүд — 👪 Эцэг эхэд харуулах чагттай бүтээл зураг, нэр, огноо, «Бүтээлд хийсэн ярилцлагын тэмдэглэл»-тэйгээ харагдана. Шинэ бүтээл анхдагчаар чагттай. Нуухдаа бүтээл дээрх ✏️ дарж 👪 Эцэг эхэд харуулах чагтыг унтраагаад хадгална. Унтраасан бүтээл дээр «🔒 эцэг эхэд харагдахгүй» гэж гарна.
  • 🦶 Хөлийн хээ, ✋ Гарын хээ, 👨‍👩‍👧 Миний гэр бүл, 🧑‍🤝‍🧑 Миний найзууд — хавтасны «🙋 Миний тухай»-н доорх цэс. Цэсээ сонгоод «+ нэмэх» дарж зургаа (4 хүртэл) оруулна; нэр, тэмдэглэл сонголтоор. Засах, устгах, эцэг эхэд харуулах нь бүтээлийнхтэй адил, хэвлэх маягтад «Миний тухай»-н доор гарна. Гэр бүл, найзуудын зураг явцын үнэлгээний «Хувийн хавтас» баримтад тоологдохгүй.
  • ⚖️ Бүтээл харьцуулах — хавтасны зургууд жижиг хавтангаар зэрэгцэж харагдана. Томруулах бол зургийн буланд байгаа 🔍 товчийг дарна. Зураг дээр нь дарвал ✓ тэмдэг гарч, доорх «⚖️ Харьцуулалт» хэсэгт том хэмжээгээр, хийсэн огноогоор нь зэрэгцэнэ — эхнийхээс хойш хэр хугацаа өнгөрснийг (+3 сар) харуулна. Нэг дор 6 хүртэл зураг; ✕ хасах, «Бүгдийг арилгах» цэвэрлэх. Сонгосон зургуудын доор 📝 Дүн шинжилгээ бичиж 💾 Хадгалах дарвал зураг, бичвэр хамт «📝 Дүн шинжилгээ» жагсаалтад хадгалагдана (засах, устгах боломжтой). Эцэг эхэд харагдахгүй.
  • 🎨 Төрлөөр шүүх — «🎨 Бүтээлүүд»-ийн дээрх «Төрөл:» мөрөөс жишээ нь «Гуашьтай ажиллах»-ыг дарвал зөвхөн гуашийн бүтээл улирлаараа гарна; «Бүгд» дарж буцаана.
  • 🧑‍🤝‍🧑 Миний найзууд — шинэ зураг анхдагчаар эцэг эхэд харагдахгүй 🔒, учир нь зурагт бусад хүүхдийн нүүр орно. Харуулах бол зураг дээрх ✏️ дарж 👪 Эцэг эхэд харуулах чагтыг асаана — тэр хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлийг бодолцоно уу.
Бүтээлийг харуулахын өмнө
Бусад хүүхдийн нүүр, нэр харагдах зурагтай бүтээл дээр ✏️ дарж 👪 Эцэг эхэд харуулах чагтыг унтраана уу. «Бүтээлд хийсэн ярилцлагын тэмдэглэл» эцэг эхэд үгчлэн харагдана. Эцэг эх зургийг татаж авах, дэлгэцийн зураг авахаас сэргийлэх боломжгүй.
Эцэг эх хавтсыг харахгүй байвал
Хавтсанд эцэг эхэд харагдах зүйл байгаа ч хүүхэд эцэг эхийн холбоосгүй бол хавтасны дээд талд «👪 Эцэг эх энэ хавтсыг харахгүй байна» гэж гарна. 🔗 Эцэг эхийн холбоос → дарж «Эцэг эхэд» табаас холбоос үүсгээд илгээнэ.
👨‍👩‍👧 Эцэг эхээс ирсэн мэдээлэл
Эцэг эх «🧒 Хүүхдийн тухай асуулга»-д хариулсан бол хавтасны «🙋 Миний тухай»-н доор «👨‍👩‍👧 Эцэг эхээс ирсэн мэдээлэл» хэсэг гарна — асуулт бүр, эцэг эхийн хариу, бөглөсөн огноо. Үүнийг эцэг эх өөрөө бөглөнө, та засахгүй. Таны «🙋 Миний тухай»-г өөрчлөхгүй, эцэг эхийн холбоос, хэвлэх маягтад гарахгүй, явцын нотолгоонд тоологдохгүй. Асуулгыг хэрхэн илгээхийг дараагийн хэсгээс үзнэ үү.

11. Эцэг эхийн асуулга

Эцэг эх мэдээ хардаг холбоосоороо нэвтрэхгүйгээр хариулна. Гурван бэлэн загвараас сонгох эсвэл асуултаа өөрөө бичнэ.

🧒

Хүүхдийн тухай асуулга

Хичээлийн жилийн эхэнд, гарааны үнэлгээний өмнө. Дуртай зүйл, гэрийн дадал, өөрөө юу хийж чаддаг, сайн тал, анхаарах зүйл, эцэг эхийн хүсэл гэсэн 6 асуулт. Хариу нь хүүхэд бүрийн «📁 Хувийн хавтас»-т орно.

😊

Сэтгэл ханамжийн судалгаа

Улиралд нэг удаа. Хүүхэд цэцэрлэгтээ дуртай явдаг эсэх, багштай харилцаа, хоол зэрэг 6 асуултад 😞–😊 гэсэн 1–5 үнэлгээ, мөн санал хүсэлт. Хариуг эцэг эх бүрээр нь харна.

⚡

Хурдан асуулга

Нэг асуулт — «Тийм / Үгүй» эсвэл 2–5 сонголттой. Жишээ нь «Баасан гаригийн аялалд явах уу?». Дүн нь танд шууд гарна.

✏️

Өөрийн асуулга

1–10 асуултаа өөрөө бичнэ. Асуулт бүрт хариултын хэлбэр сонгоно — ✍️ Бичвэр, 👍 Тийм / Үгүй, 🔘 Нэг сонголт, ☑️ Олон сонголт эсвэл 😊 1–5 үнэлгээ. Жишээ нь «Шинэ жилийн баярт хүүхэд тань ямар хувцастай оролцох вэ?». Хариуг эцэг эх бүрээр нь харна.

  1. «👪 Эцэг эх» → «📋 Асуулга» рүү орох

    Зүүн цэсний «👪 Эцэг эх»-ийг нээгээд дээд талын «📋 Асуулга» табыг сонгоно. Дээд талын ➕ Шинэ асуулга товчийг дарна. Олон бүлэгтэй бол жагсаалтыг бүлгийн товчоор шүүнэ.

  2. Загвараа сонгох

    Асуулгын загвараа картаас сонгоно. Бэлэн загварын гарчиг нь бэлэн, хүсвэл өөрчилнө — эцэг эхэд энэ нэрээр харагдана. Хурдан асуулгад асуултаа бичээд «Тийм / Үгүй» эсвэл «Сонголттой»-г сонгоно. Өөрийн асуулгад гарчиг, асуултаа өөрөө бичнэ — доорх «✏️ Өөрийн асуулга бичих»-ийг үзнэ үү. Доор нь «👀 Эцэг эхэд харагдах асуултууд» урьдчилан гарна. Олон бүлэгтэй бол бүлгээ сонгоно.

  3. Ноорог хадгалах эсвэл шууд эхлүүлэх

    💾 Ноорог хадгалах — эцэг эхэд хараахан харагдахгүй, дараа нь ✏️ Засах, 🗑️ Устгах, бэлэн болмогц ▶️ Эхлүүлэх. ▶️ Шууд эхлүүлэх — эцэг эхэд тэр даруй гарна. Эхэлсэн асуулгын асуултыг засах, асуулгыг устгах боломжгүй. Хариу ирээгүй байхад асуулгын хуудасны 📝 Асуултуудыг харах дарж эцэг эхэд очсон асуултаа шалгана.

  4. Эцэг эхэд сануулах

    Эцэг эх байнгын холбоосоо нээхэд асуулга мэдээний дээд талд «📋 Асуулга» хэсэгт гарна. Асуулгын хуудасны «⏳ Хариулаагүй» жагсаалтаас хүүхэд бүрийн 📋 Холбоос хуулах эсвэл утсан дээр 📤 Илгээх дарж Messenger, Viber-ээр сануулна. Холбоосгүй хүүхдийн хажууд 🔗 Холбоос үүсгэх гарна — хүүхдийн «Эцэг эхэд» табаас үүсгээд илгээнэ.

  5. Хариуг харах, дуусгах

    Асуулгын хуудасны «📊 Дүн» хэсэгт асуулт бүрийн нэгтгэл — сонголт бүрийн тоо, хувь, 1–5 үнэлгээний дундаж, бичгээр өгсөн хариу хүүхдийн нэртэй. «✅ Хариулсан» хэсэгт хүүхэд бүрийн бүтэн хариу. Файлаар авах бол 📊 Excel татах. Хангалттай хариу ирмэгц 🏁 Дуусгах — хариу хадгалагдана, хэрэгтэй бол ↩ Дахин нээх.

✏️ Өөрийн асуулга бичих
Өөрийн асуулгад гарчгаа заавал өөрөө бичнэ — эцэг эхэд энэ нэрээр харагдана. «✏️ Асуултууд» хэсэгт асуулт бүрийг бичээд «Хариултын хэлбэр»-ээс сонгоно. Нэг сонголт, олон сонголтод 2–8 сонголт бичнэ, илүү сонголт хэрэгтэй бол ➕ Сонголт нэмэх дарна. Асуулт нэмэх бол доод талын ➕ Асуулт нэмэх товчийг дарна — 10 хүртэл. Дарааллыг ↑ ↓ товчоор сольж, ✕ дарж хасна. Доорх урьдчилан харахад зөвхөн бүрэн бичсэн асуулт гарна. Эцэг эх хүссэн асуултаа алгасаж болох ч бүгдийг хоосон илгээж чадахгүй. Эхэлсэн асуулгын асуултыг засах боломжгүй — дахин ашиглах бол асуулгын хуудасны 📋 Хуулж шинээр үүсгэх дарна. Ижил бүлэгт ижил асуулттай шинэ ноорог үүсэж, гарчгийн ард «(хуулбар)» нэмэгдэнэ. Хариу хуулагдахгүй. Шинэ ноорогт ✏️ Засах дарж гарчиг, асуултаа өөрчилж болно.
Өөрийн асуулгад юу асуухгүй вэ
Өөрийн асуулгад эрүүл мэнд, оношийн нэр, регистр, гэр бүлийн хувийн байдал зэргийг шаардлагагүй бол бүү асуу — хариулт хүүхдийн нэртэй хамт танд, удирдлагад харагдана. Асуулт бүлгийн бүх эцэг эхэд ижил харагдах тул асуулт, сонголтод хүүхдийн нэр бүү бичээрэй.
  • Нэг хүүхдэд нэг хариу. Аав, ээж ижил холбоос ашигладаг тул асуулга идэвхтэй байхад хэн нэг нь засаж болно — сүүлд хадгалсан нь үлдэнэ. Хариуг засах, устгах товч танд байхгүй.
  • 🧒 Хүүхдийн тухай асуулгын хариу хүүхдийн «📁 Хувийн хавтас» табад «👨‍👩‍👧 Эцэг эхээс ирсэн мэдээлэл» болж гарна. Хүүхэд өөр бүлэгт шилжвэл шинэ багш нь харна. Сэтгэл ханамж, хурдан асуулга, өөрийн асуулгын хариу хавтаст орохгүй — асуулгын хуудсанд л үлдэнэ.
  • Ижил загварын идэвхтэй асуулга байхад шинийг эхлүүлэх, ноорог эхлүүлэх, дууссаныг дахин нээх гэвэл анхааруулга гарна — эцэг эхэд хоёулаа харагдах тул аль нэгийг нь дуусгах эсэхээ шийднэ.
  • 👁️ Эцэг эхэд харагдах байдлыг үзэх дарж эцэг эхийн маягтыг өөрөө шалгана. Та нэвтэрсэн байгаа тул тэндээс илгээх боломжгүй. Өөрийн хүүхдийнхээ асуулгад эцэг эхийн хувьд хариулахдаа системээс гараад, эсвэл өөр хөтөч / нууц цонхоор холбоосоо нээнэ.
Хэн юу харах вэ
Эцэг эхийн асуулгын хариу хүүхдийн нэртэй — нэргүй судалгаа биш. Маягт бүр дээр эцэг эхэд хэн юу харахыг ил бичсэн. Бүлгийн багш, туслах багш хариуг нэрээр нь харна. Эцэг эх зөвхөн өөрийн хариугаа харна, бусад эцэг эхийн хариу, бүлгийн дүнг харахгүй. Хөгжим, биеийн тамирын багшид «📋 Асуулга» цэс харагдахгүй. Цэцэрлэгийн удирдлага хариуг уншиж болох ч асуулга эхлүүлэх, хаахгүй.
Хариу ирэхгүй байвал
Асуулгад хариу ирэхгүй бол эхлээд эцэг эхийн холбоосыг шалгана — холбоосгүй хүүхдийн эцэг эх асуулгыг харахгүй. Ноорог дээр хэдэн хүүхэд холбоосгүйг «🔗» мөрөнд хэлнэ. Төлбөрийн хугацаа дууссан бол эцэг эхийн хуудсанд асуулга «🔒 Түр хаалттай» болж, хариулах боломжгүй, харин өмнө өгсөн хариугаа харсаар байна.

12. Эцэг эхээс ирсэн мэдээлэл

Эцэг эх холбоосоороо хүүхэд өвдсөн, ирэхгүй, гэртээ шинэ зүйл хийснээ танд илгээнэ. Чат биш — та хариу бичихгүй, уншаад «✅ Харсан» гэж тэмдэглэнэ.

  1. Шинэ мэдээллийг олох

    Эцэг эхийн мэдээлэл дөрвөн төрөлтэй — 🤒 Өвчтэй, 🏠 Ирэхгүй, 🏡 Гэртээ хийсэн, ✉️ Бусад. Шинэ мэдээлэл гурван газар гарна. 🔔 Мэдэгдэлд «✉️ Эцэг эхээс» гэж хүүхдийн нэр, төрөл, «Хэзээ»-тэй нь. «📰 Мэдээ, мэдээлэл» хуудасны ✉️ Эцэг эхээс табад бүлгийн сүүлийн 20 мэдээлэл, хараагүй нь «(N шинэ)» гэж тоологдоно. Хүүхдийн хуудасны «👨‍👩‍👧 Эцэг эхэд» табын эхэнд «✉️ Эцэг эхээс ирсэн» хэсэгт тухайн хүүхдийн мэдээлэл шинэ нь дээрээ — хараагүй мэдээлэл байвал табын нэрний хажууд тоо гарна.

  2. Уншаад «✅ Харсан» дарах

    Хүүхдийн хуудсанд мэдээлэл бүр төрөл, «📅 Хэзээ» гэсэн өдөр, эцэг эхийн бичвэр, зураг, илгээсэн цагтайгаа гарна. Уншаад ✅ Харсан дарна — эцэг эхийн хуудсанд «✅ Багш харсан» болж, 🔔 Мэдэгдлээс алга болно. Харсан тэмдгийг буцаах боломжгүй. Бүлгийн өөр багш дарсан бол «✅ Харсан» тэмдэг дээр цаг, нэр нь харагдана. Мэдээний хуудасны «✉️ Эцэг эхээс» таб зөвхөн жагсаалт — тэмдэглэхдээ мөр дээр дарж хүүхдийн хуудас руу орно.

  3. «🏡 Гэртээ хийсэн»-ийг ажиглалт болгох

    «🏡 Гэртээ хийсэн» мэдээлэл дээр гарах 📝 Ажиглалт болгох товчийг дарна. Ажиглалтын маягт тухайн хүүхдээр нээгдэж, дүгнэлтэд «Эцэг эхээс (гэртээ)» гэсэн угтвартай эцэг эхийн бичвэр, огноонд эцэг эхийн «Хэзээ» бөглөгдөнө — хүссэнээрээ засна. Эцэг эхийн зураг доор нь гарна, хэрэггүйг нь × дарж хасна. Чиглэл, суралцахуйн үр дүн (СҮД), үнэлгээгээ та өөрөө сонгож хадгална. Хадгалахад сонгосон зургийн хуулбар ажиглалтад орж, мэдээлэл «📝 Ажиглалт болсон», мөн «✅ Харсан» болно.

Эцэг эх юу харах вэ
Эцэг эх холбоосынхоо нүүрэнд «✉️ Багшид мэдээлэл илгээх» картаар илгээнэ. «Хэзээ»-г 30 хоногийн өмнөхөөс 14 хоногийн дараах хүртэл сонгоно, «Гэртээ хийсэн» нь өнөөдрөөс хойш байж болохгүй. Бичвэр 1000 тэмдэгт хүртэл, зураг зөвхөн «Гэртээ хийсэн»-д 3 хүртэл. Нэг хүүхдэд өдөрт 10 хүртэл мэдээлэл. Илгээсэн мэдээлэл бүрийн хажууд эцэг эх «✅ Багш харсан» эсвэл «⏳ Хараахан хараагүй» гэж харна — хэн харсан, ажиглалт болсон эсэх нь харагдахгүй. Илгээсний дараа эцэг эх засах, устгах боломжгүй — алдсан бол танд хэлэх, эсвэл шинээр илгээнэ.
Эцэг эх Google-ээр хадгалах
Эцэг эх холбоосынхоо хуудасны доод талын «🔐 Google-ээр хадгалах»-ыг дарвал дараа нь шинэ утаснаас ч sob.mn/eh хаягаар Google-ээр орж, ах дүү хүүхдээ нэг дор харна — нууц үг, SMS хэрэггүй, заавал биш. Хэн хадгалсныг хүүхдийн хуудасны «👨‍👩‍👧 Эцэг эхэд» табын холбоосын доор «🔐 Google-ээр хадгалсан» хэсэгт имэйлээр нь харна; танихгүй бол «Хасах» дарна. Холбоосыг цуцлахад бүгд хамт хүчингүй болно. Нэг хүүхдэд 4 хүртэл Google данс.
Эцэг эхэд хариу бичих
Хүүхдийн хуудасны «👨‍👩‍👧 Эцэг эхэд» табын доор «💬 Эцэг эхэд хариу» хэсгээс эцэг эхэд хариу бичнэ (1000 тэмдэгт хүртэл). Хариу эцэг эхийн холбоосын нүүрэнд «💬 Багшийн хариу» болж гарна — SMS явахгүй тул яаралтай зүйлийг утсаар хэлнэ. Илгээсэн хариуг засах, устгах боломжгүй. Удирдлагатайгаа «🔔 Мэдэгдэл» → «💬 Чат» → «🧑‍💼 Удирдлагатай» табаар бичиж харилцана — зөвхөн та болон аргазүйч, эрхлэгч харна; хариу ирэхэд таб дээр тоо гарна. «👥 Багш нарын өрөө» табад цэцэрлэгийнхээ бүх багш, туслах, удирдлагатай нэг дор бичнэ — бичсэнийг бүгд харна, засах, устгах боломжгүй тул хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн мэдээллийг тэнд бичихгүй.
Хэн харах вэ
Эцэг эхийн мэдээллийг хүүхдийн бүлгийн багш, туслах багш харж тэмдэглэнэ. Цэцэрлэгийн удирдлага унших эрхтэй ч «Харсан» гэж тэмдэглэхгүй. Хөгжим, биеийн тамирын багшид мэдээлэл, зураг харагдахгүй, бусад эцэг эх ч харахгүй. Мэдээлэл хүүхдийнх тул хүүхэд өөр бүлэгт шилжих, бүлгийн багш солигдоход хүүхэдтэйгээ хамт явж, шинэ багш өмнөх мэдээллийг ч харна. Ажиглалт болгосны дараа хуулбар нь ердийн ажиглалтын адил, ажиглалтыг хардаг хүн бүрд харагдана.
Засах, устгах боломжгүй
Эцэг эхийн бичвэр, зургийг та ч, удирдлага ч засах, устгах боломжгүй — хүүхдийн бүртгэлд хадгалагдана. Ажиглалт болгосон хуулбарыг бусад ажиглалтын адил засаж, устгаж болно — эцэг эхийн мэдээлэл, эх зураг хэвээр үлдэнэ. Эцэг эхэд «🤒 Өвчтэй»-д оношийн нэр зэрэг шаардлагагүй дэлгэрэнгүй бичих хэрэггүй, өвчтэй, хэзээ ирэх нь л хангалттай гэж хэлээрэй.
SMS ирэхгүй, яаралтай бол утсаар
Эцэг эхийн мэдээлэл ирэхэд SMS, имэйл очихгүй — системд орж 🔔 Мэдэгдэл, мэдээний хуудас, хүүхдийн хуудаснаас харна. Хуудас нээлттэй байхад шинэ мэдээлэл өөрөө гарч ирэхгүй — хуудсаа дахин ачаална. Эцэг эхийн хуудсанд «яаралтай бол утсаар холбогдоно уу» гэж бичсэн.
  • Та нэвтэрсэн хэвээрээ 👁️ Эцэг эх юу харахыг үзэх дарж эцэг эхийн хуудсыг шалгахад маягт идэвхгүй харагдана — эцэг эхийн өмнөөс илгээх боломжгүй. Өөрийн хүүхдийнхээ багшид эцэг эхийн хувьд илгээхдээ системээс гараад, эсвэл өөр хөтөч / нууц цонхоор холбоосоо нээнэ.
  • «✅ Харсан», «📝 Ажиглалт болгох» товч төлбөрийн хугацаа дууссан (УНШИХ горим) эсвэл эрх түр хаагдсан үед гарахгүй — мэдээлэл харагдсаар байна. Тэр үед эцэг эх ч шинээр илгээх боломжгүй, өмнө илгээснээ харсаар байна.
  • Хүүхдийн хуудсанд «✉️ Эцэг эхээс ирсэн» хэсэг, мэдээний хуудсанд «✉️ Эцэг эхээс» таб огт гарахгүй бол энэ боломж танай системд хараахан идэвхжээгүй.

13. Ахиц, сануулга, анализ

Систем зөвхөн мэдээлэл хадгалаад зогсохгүй, орхигдож буй зүйлийг өөрөө сануулна.

🏠 Нүүр хуудсанд юу харагдах вэ

  • ⚠️ Анхаарал шаардлагатай — 14+ хоног ажиглалт хөтлөөгүй хүүхдүүд.
  • 🗓️ Хөндөгдөөгүй чиглэлүүд — 30+ хоног ажиглагдаагүй хөгжлийн чиглэлүүд. Ажиглалт нэг талдаа хазайхаас сэргийлнэ.
  • 📈 Ажлын эрчим — сүүлийн 8 долоо хоногийн ажиглалтын урсгал багана хэлбэрээр.
  • 🎓 Үнэлгээний явц — үе шат бүрд хэдэн хүүхэд үнэлэгдсэн, явцад нотолгоо бүрэн (ажиглалт, хавтас — 2/2) хүүхэд хэд байгаа.

Нэг хүүхдийн ахиц

Хүүхдийн 📊 Ахиц табаас чиглэл тус бүрийн дундаж, түвшингийн харьцаа, хөгжлийн муруйг харна. Дээд талын сарын шүүлтүүрээр тодорхой сар эсвэл бүтэн хичээлийн жилийг сонгож болно.

📊 Бүлгийн нэгдсэн анализ

🎓 Үнэлгээ → 📊 Анализ табаас бүлгийнхээ ерөнхий байдал, хүүхэд хоорондын харьцуулалт, чиглэлийн хамрах хүрээг харна. Дэмжлэг шаардлагатай хүүхдийг эндээс хамгийн хурдан олно.

14. Тайлан гаргах

Оруулсан мэдээлэл тань автоматаар нэгтгэгдэж, хэвлэхэд бэлэн тайлан болно.

  • 🎓 Үнэлгээ → 📄 Тайлан таб — «Огнооноос» нь хичээлийн жилийн эхлэл буюу 9-р сарын 1, «Хүртэл» нь өнөөдөр гэж бэлэн байна; өөр хугацаа хэрэгтэй бол өөрчилнө. «Хүүхэд» сонголтоор бүлгээрээ («Бүгд») эсвэл нэг хүүхдээр шүүнэ. Ажиглалт бүрийн тэмдэглэл «Багшийн дүгнэлт» гэж мөр мөрөөрөө хэвлэгдэнэ — ажиглалтын тэмдэглэлээ цаасаар авах зам энэ. «Зөвхөн ангийн нэгдсэн дүн» чагтыг асаавал ажиглалт бүрийн дэлгэрэнгүйг хасаж нэг нүүрт багтаана.
  • Жилийн тайлан — хүүхдийн хуудаснаас хичээлийн жилээр нь нэгтгэсэн тайлан гаргана.
  • 🎓 Үнэлгээ цэс — А/79-ийн бүлгийн нэгдсэн үнэлгээний хуудас. Олон бүлэгтэй бол бүлгээ сонгоод хэвлэнэ.
  • Excel татах — тоон мэдээллийг өөрөө боловсруулах бол.
Хэвлэх
Аль ч тайлан дээр 🖨️ Хэвлэх товч байна. Хэвлэх цонхноос «PDF болгож хадгалах»-ыг сонгож файлаар хадгалж болно. Хэвлэхэд цэс, товчнууд гарахгүй — зөвхөн тайлангийн агуулга цаасанд буудаг.

15. Аюулгүй байдлын явдал

Хүүхэд унасан, халуурсан, хэрэлдсэн бол бүртгэнэ. Ховор боловч дараа нь хамгийн их хэрэг болдог тэмдэглэл.

  1. Хүүхдийн хуудасны «🛡️ Аюулгүй байдал» таб

    Ажиглалт, ярилцлагатай нэг газар. + Явдал бүртгэх дээр дарж төрөл, огноо, юу болсныг бичнэ.

  2. Юу хийснээ бичих

    «Шарх цэвэрлэж боолт хийв», «эмчид үзүүлэв», «тусгаарлав» — авсан арга хэмжээгээ бичнэ.

  3. Эцэг эхэд мэдэгдсэн эсэхээ тэмдэглэх

    Тэр дороо мэдэгдэж амжаагүй бол хожим жагсаалт дээрх ⚠ Мэдэгдээгүй товч дээр дарахад л хангалттай — маягтаа дахин нээх шаардлагагүй.

Эцэг эхэд мэдэгдсэн эсэх нь хамгийн чухал талбар. Бэртэл гарсны дараа хамгийн түрүүнд асуугддаг зүйл нь энэ бөгөөд удирдлагын дэлгэцэд мэдэгдээгүй явдлууд тусад нь дээр гарна.
Энэ нь ирцийн бүртгэл биш. Ирцийг ESIS хөтөлдөг бөгөөд давхардуулахгүй.

16. Үнэ, төлбөр: хэн төлөх вэ

Цэцэрлэгийн багш төлбөрөө өөрөө төлөхгүй.

  • Цэцэрлэгт харьяалагдсан ажилтнууд төлбөрөө өөрөө төлөхгүй. Төлбөрийг цэцэрлэгийн удирдлага «СӨБ системийн гэрээ»-гээр бүх багшийн өмнөөс нэг дор төлнө.
  • Тиймээс таны цэсэнд «💳 Төлбөр» гарахгүй нь зөв — тэр цэс зөвхөн өөрөө бүртгүүлсэн бие даасан багшид гарна. QPay-ээр ч, дансаар ч өөрөө төлөх шаардлагагүй — төлбөрийг цэцэрлэгийн удирдлага төлнө. Төлбөр, эрхийн хугацааны талаар эрхлэгч эсвэл арга зүйчдээ хандаарай.
  • Үнийн тарифыг төлбөрийн мэдээллийн хуудаснаас харна. Үнэгүй хугацаанд дэлгэцийн дээд талд гүйж буй цагийн «Үнийн тариф» товч ч тэр хуудсыг нээнэ.
  • Төлбөрийн хугацаа дуусвал мэдээлэл устахгүй — шинээр бичих, өөрчлөх боломж түр хаагдаж, хуучин ажиглалт, тайлангаа харж, хэвлэж болно. Удирдлагын төлсөн төлбөр баталгаажмагц бичих эрх сэргэнэ.

17. Удирдлагын зөвлөмж, асуулт

Эрхлэгч, арга зүйчийн өгсөн зөвлөмжийг уншиж, хариу бичнэ. Ажлын асуултаа удирдлагадаа өөрөө илгээж болно. Чат биш — хариу бүр «📨 Илгээх» дарж байж очно.

  1. «🔔 Мэдэгдэл» → «💡 Зөвлөмж»-ийг нээх

    «💡 Зөвлөмж» таб («🔔 Мэдэгдэл» цэсний дотор) цэцэрлэгт ажилладаг багш, багшийн туслах, хөгжмийн, биеийн тамирын багшид гарна. Удирдлагаас танд эсвэл бүх багшид өгсөн зөвлөмж, таны илгээсэн асуулт сүүлд хөдөлсөн нь дээрээ жагсана. Уншаагүй зөвлөмж «Шинэ», удирдлага шинээр хариулсан нь «💬 Шинэ хариу» гэж тодорч, цэсний «🔔 Мэдэгдэл» дээр тоо гарна.

  2. Уншаад «✓ Уншлаа» дарах

    Зөвлөмжийг уншаад ✓ Уншлаа дарна — удирдлага таныг хэзээ уншсаныг харна. Удирдлагын шинэ хариуг уншаад дахин «✓ Уншлаа» дарахад «💬 Шинэ хариу» арилна. Хуудсаа нээснээс хойш ирсэн хариуг та хараагүй тул тэр нь дахин ачаалахад «шинэ» хэвээр гарна. Хуудсыг нээх нь өөрөө «уншсан» гэж тэмдэглэхгүй.

  3. Хариу бичих

    Зөвлөмжид хариу бичихдээ доорх ✍️ Хариу бичих дарж бичээд 📨 Илгээх дарна, 2000 тэмдэгт хүртэл. Хоёр талаас хэдэн ч удаа бичиж болно — хариунууд зөвлөмжийн доор хуучнаас шинэ рүү жагсана. Таных «Та», удирдлагынх хүний нэр ба «Удирдлага» гэсэн шошготой. Өмнө нь бичсэн «Таны хариу» эхэнд нь харагдана. Хариу бичихэд зөвлөмж уншсан гэж тэмдэглэгдэнэ.

  4. Удирдлагад асуулт илгээх

    Удирдлагадаа асуулт илгээхдээ хуудасны дээд талын ❓ Асуулт илгээх дарж гарчиг (заавал биш), асуултаа бичээд 📨 Илгээх дарна. Асуулт тань жагсаалтад «❓ Таны асуулт» гэж гарна. Удирдлагын жагсаалтад хариулаагүй асуулт хамгийн дээр гардаг. Удирдлага хариулахаас өмнө асуултдаа нэмэх зүйл гарвал доорх ✍️ Нэмж бичих дарна. Удирдлага хариулбал «💬 Шинэ хариу» болж, цааш нь зөвлөмжийн адил хариу бичилцэнэ.

Хэн харах вэ
Зөвлөмж, асуулт, хариуг зөвхөн та болон цэцэрлэгийн удирдлага буюу эрхлэгч, арга зүйч харна. Бүх багшид өгсөн зөвлөмжид хариу бичсэн ч бусад багш таны хариуг харахгүй — багш бүр удирдлагатайгаа тусдаа бичилцэнэ. Нэг багшид өгсөн зөвлөмж, багшийн асуултыг бусад багш харахгүй. Эцэг эхэд хэзээ ч харагдахгүй.
Илгээсэн хариуг засах, устгах боломжгүй
Илгээсэн хариу, асуултыг засах, устгах боломжгүй — удирдлагынхыг ч мөн адил. Бүртгэл болж хадгалагдана, тиймээс илгээхээсээ өмнө нэг уншаарай. Алдсан бол дахин бичиж залруулна. Хүүхдийн эрүүл мэндийн тухай шаардлагагүй дэлгэрэнгүй (оношийн нэр г.м.) бичихгүй байхыг хүсье.
Шинэ хариуг хэрхэн мэдэх вэ
Удирдлагын шинэ хариу дэлгэц дээр өөрөө гарч ирэхгүй — цэсээр орох эсвэл хуудсаа дахин ачаалахад харагдана. SMS, 🔔 Мэдэгдэл ирэхгүй, цэсний «🔔 Мэдэгдэл» дээрх тоог харна. Илгээж чадаагүй бол бичсэн тань талбартаа үлдэнэ — дахин «📨 Илгээх» дарна.
Удирдлагад уу, системийн багт уу
Ажлын, арга зүйн асуултыг — ажиглалтаа яаж хөтлөх, хүүхэдтэй яаж ажиллах г.м. — «🔔 Мэдэгдэл» → «💡 Зөвлөмж»-ийн «❓ Асуулт илгээх»-ээр цэцэрлэгийн удирдлагадаа илгээнэ. Системийг яаж ашиглах, алдаа, санал бол «💬 Асуулт, санал» цэсээр СӨБ системийн багт бичнэ (доорх хэсэг) — тэрийг цэцэрлэгийн удирдлага харахгүй.
«❓ Асуулт илгээх» товч харагдахгүй бол
«❓ Асуулт илгээх» товч цэцэрлэгт идэвхтэй удирдлага бүртгэлгүй үед, эсвэл систем зөвхөн УНШИХ горимд (төлбөрийн хугацаа дууссан) байхад гарахгүй. УНШИХ горимд хариу бичих, «✓ Уншлаа» ч түр хаалттай — зөвлөмж, хариунууд харагдсаар байна. «Удахгүй нээгдэнэ» гэж гарвал энэ боломж танай системд хараахан идэвхжээгүй — удирдлагадаа биечлэн хандаарай.

18. Асуулт, санал илгээх

Системийн талаар асуух, алдаа мэдэгдэх, санал хэлэх бол СӨБ системийн багт шууд бичнэ. Хариу 🔔 Мэдэгдэлд ирнэ.

  1. «💬 Асуулт, санал» цэсийг нээх

    💬 Асуулт, санал цэс нь цэсний доод хэсэгт, ⚙️ Тохиргоо-ны дээр байна — утсан дээр ☰ дарж цэсээ нээнэ. Багшийн туслах, хөгжмийн, биеийн тамирын багшид ч ижил.

  2. Юу бичихээ сонгох
    • ❓ Асуулт — системийг яаж ашиглах вэ. Хуудас нээгдэхэд энэ нь сонгогдсон байна.
    • 💡 Санал, алдаа — сайжруулах санаа, засах алдаа. Алдаа бол ямар хуудсанд, юу дарахад гарсныг бичвэл бид хурдан олно.
    • 💛 Талархал — систем танд хэрхэн тусалж байгааг бусад багш нарт хуваалцах. Бид хянаад нүүр хуудсанд таны нэр, цэцэрлэгийн нэртэй нийтэлнэ.
  3. Бичээд «Илгээх» дарах

    Асуулт, санал дор хаяж 5, ихдээ 1000 тэмдэгт. Нэг өдөрт 10 хүртэл илгээнэ. Илгээж чадаагүй бол бичсэн тань арилахгүй — дахин «Илгээх» дарна.

  4. Хариугаа харах

    Хариу ирэхэд 🔔 Мэдэгдэл-д «Таны асуултад хариулт ирлээ» эсвэл «Таны саналд хариулт ирлээ» гэж гарна. Бүтэн хариуг харах дарвал «Миний асуулт, санал» жагсаалт нээгдэнэ — илгээсэн бүрийн доор хариу нь, хараахан хариулаагүй бол «⏳ Хариу хүлээж байна» гэж харагдана.

Хэн уншдаг вэ
Асуулт, саналыг зөвхөн СӨБ системийн баг уншина — нүүр хуудсанд гарахгүй, цэцэрлэгийн удирдлага, хамт ажилладаг багш нар ч харахгүй. Хүүхдийн нэр, хувийн мэдээлэл бичихгүй байхыг хүсье. Нүүр хуудсанд зөвхөн «💛 Талархал» гарна, тэр ч бид хянасны дараа; засвал дахин хянагдана. Асуулт, саналаа «Устгах» дарж устгаж болно — хариутай нь хамт устна.
Бүлэг хуваарилагдаагүй байхад асуух
«Танд бүлэг хуваарилаагүй байна» гэж гарсан үед бусад цэс нээгдэхгүй ч асуулт илгээж болно: тэр мэдэгдлийн доорх 💬 Асуулт илгээх товчийг дарна. Нээгдэх хуудсанд ижил маягт байна — ❓ Асуулт, 💡 Санал, алдаа. Бүлэггүй үед 🔔 Мэдэгдэл нээгддэггүй тул хариу тэр хуудсанд, «Миний асуулт, санал» жагсаалтад гарна. Бүлэг хуваарилагдсаны дараа бүх асуулт, хариу тань «💬 Асуулт, санал» цэсэнд хэвээр байна. Бүлэг хуваарилах нь удирдлагын ажил — тэр талаар удирдлагадаа хандана уу.
Хурдан хариу хэрэгтэй бол
«Яаж хийх вэ» гэсэн энгийн асуултад цэсний 🤖 СӨБ туслах гарын авлагаас шууд хариулна — тэр олохгүй бол энд бичээрэй. Нууц үг, бүлэг, эрхийн асуудлыг цэцэрлэгийн удирдлага шийддэг тул тэдэнд хандвал хурдан.

19. Түгээмэл асуулт

Нууц үгээ мартсан. Яах вэ?

Цэцэрлэгийнхээ удирдлагад хандана уу. Тэд Багш нар хэсгээс таны мөрөн дэх «🔑 Нууц үг шинэчлэх» дарж шинэ түр нууц үг гаргаж өгнө — хэдхэн секундын ажил. Утсаа бүртгүүлсэн бол шинэ нууц үг тань руу SMS-ээр шууд очно.

Түүгээр нэвтэрсний дараа ⚙️ Тохиргоо хэсгээс өөрийн санадаг нууц үгээ заавал тавиарай.

Хууль, журам, хөтөлбөрийг хаанаас олох вэ?

Зүүн цэсний 📚 Сан → 📜 Хууль, журам (мөн 📚 Сургалтын материал хуудасны дээд талд). СӨБ-д хамаарах хууль, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, 2025 оны хөтөлбөр, бүлэг бүрийн багшийн гарын авлага, стандарт нэг дор байна. Дугаараар («А/79», «а79») эсвэл нэрээр хайж, төрлөөр шүүнэ. Карт дээр дарвал албан эх сурвалж (legalinfo.mn, moe.gov.mn, mnier.mn) шинэ цонхонд нээгдэнэ.

Буруу бичсэн ажиглалтаа засаж болох уу?

Болно. Ажиглалт бүрийн баруун дээд буланд засах, устгах товч байна.

Ажиглалт дээр «✏️ Арга зүйч засварласан» гэж гарлаа. Юу вэ?

Цэцэрлэгийн арга зүйч эсвэл эрхлэгч таны ажиглалтыг засварласан гэсэн үг — дүгнэлт, чиглэлийн үнэлгээ, суралцахуйн үр дүн эсвэл түвшнийг. Ажиглалтын зохиогч нь та хэвээр. Танд 🔔 Мэдэгдэлд юу өөрчлөгдсөн, удирдлагын тайлбарын хамт мэдэгдэл ирнэ.

Тэмдэг эсвэл мэдэгдэл дээр дарвал «Юу өөрчлөгдсөн» хуудас нээгдэж, өмнөх болон шинэ хувилбар харагдана — таны анхны бичвэр хадгалагдсан. Санал нийлэхгүй бол ажиглалтаа өөрөө засах эсвэл удирдлагатайгаа ярилцаарай. Удирдлага ажиглалтыг устгах боломжгүй.

Өчигдрийн ажиглалтыг өнөөдөр бичиж болох уу?

Болно. Ажиглалт бичихдээ огноогоо буцааж сонгоно. Огноо нь өнөөдрөөр бэлэн ирдэг тул анхаарч солиорой.

Интернэт тасарвал юу болох вэ?

Ажиглалт хадгалахад интернэт шаардлагатай. Хадгалах үед сүлжээ тасарвал «Сүлжээ тасарсан байж магадгүй…» гэж гарах ба бичсэн тэмдэглэл, СҮД, зураг тань дэлгэц дээр хэвээр үлдэнэ — холболт сэргэмэгц дахин «Хадгалах» дарна. Хуудсаа дахин ачаалбал хадгалаагүй бичвэр алдагдана. «Нэвтрэх хугацаа дууссан байна» гэж гарвал бичсэнээ хуулж аваад дахин нэвтэрнэ.

Утсан дээр бичихэд гар англи болоод байвал?

Утсан дээр бичихэд гар англи болох, кирилл үсэг латин болох нь системийн алдаа биш — утасны гар хэлээ сольж байна. Ихэвчлэн нэвтрэхдээ имэйлээ англиар бичсэний дараа гар англи хэвээр үлдэх, 🌐 товч эсвэл зайн товчийг хажуу тийш шудрахад хэл солигдох, гарын «Орчуулах» эсвэл англи хэлний автомат засвар асаалттай байх үед ингэдэг. Хадгалсан тэмдэглэл тань кирилл үсгээр зөв хадгалагдана.

Samsung гар — Тохиргоо (Settings) → Ерөнхий удирдлага (General management) → Samsung Keyboard-ийн тохиргоо → Хэл ба төрөл (Languages and types) хэсэгт Монгол хэлийг нэмнэ. Зайн товчийг шудрахад хэл солигдоод байвал мөн тэнд хэл солих аргыг зөвхөн хэлний товчоор болгоно. Англи үг рүү өөрөө солиод байвал «Ухаалаг бичих» (Smart typing) доторх автомат солилтыг буюу Auto replace-ийг унтраана.

Gboard (ихэнх Android утас) — Тохиргоо (Settings) → Систем (System) → Хэл ба оролт (Languages and input) → Дэлгэцийн гар (On-screen keyboard) → Gboard → Хэл (Languages) → «Гар нэмэх» (Add keyboard) дарж Монгол хэлийг сонгоно. Хэлийг гарын 🌐 товчоор, эсвэл зайн товчийг удаан дарж солино. Гарын дээд мөрөнд орчуулах товч асаалттай бол унтраана — тэр нь бичсэнийг тань англи руу хөрвүүлдэг.

iPhone — Тохиргоо (Settings) → Ерөнхий (General) → Гар (Keyboard) → Гарууд (Keyboards) → «Шинэ гар нэмэх» буюу Add New Keyboard → Монгол (Mongolian). Гарын 🌐 товчийг дарж хэлээ солино, удаан дарвал жагсаалтаас сонгоно. Англи үг рүү өөрөө солиод байвал «Автомат засвар» (Auto-Correction)-ыг унтраана.

Цэсний нэр утасны загвараас хамаарч бага зэрэг өөр байж болно. Асуудал арилахгүй бол утасны загвар, гарын нэр, дэлгэцийн зургаа удирдлагадаа өгөөрэй.

Зураг хэдийг хавсаргаж болох вэ?

Нэг ажиглалтад олон зураг хавсаргаж болно. Утсаараа шууд авах эсвэл галерейгаас сонгох хоёул ажиллана. Зургууд хүүхдийн 📷 Зураг табад бүгд цуглана.

Хүүхэд өөр бүлэгт шилжсэн бол ажиглалт нь яах вэ?

Ажиглалт (зурагтай нь), А/79 үнэлгээ, хувийн хавтас, ярилцлага, эцэг эхийн холбоос, эцэг эхээс ирсэн мэдээлэл нь хүүхэдтэйгээ хамт шинэ бүлэгт очно — юу ч устахгүй. Таны бичсэн ажиглалт таны нэрээр хадгалагдана. Бүлгийн мэдээ, аюулгүй байдлын явдлын бүртгэл хуучин бүлэгт үлдэнэ. Тэр хүүхдэд хандсан хувийн мэдээг эцэг эх нь харсаар байна, харин шинэ бүлгийн багш харахгүй.

Хүүхэд таны бүлгээс гарвал та түүнийг цаашид харахгүй — 🔔 Мэдэгдэлд «… → … бүлэг рүү шилжлээ» гэж ирнэ. Таны бүлэгт шилжиж ирсэн хүүхдийн өмнөх бүх бүртгэл танд шууд харагдана. Бүлэг солих ажлыг удирдлага хийнэ; андуурсан бол удирдлага буцааж шилжүүлнэ.

Хүүхэд өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн бол?

Одоогоор өөр цэцэрлэгийн бүртгэлийг системээр шилжүүлэх боломж алга. Хүүхдийг шинээр бүртгээд, өмнөх цэцэрлэгийнх нь хэвлэсэн тайлан, үнэлгээг цаасаар авч болно. Удирдлагатайгаа зөвлөөрэй.

Хоёр багш нэг бүлэг хөтөлдөг. Хоёулаа бичиж болох уу?

Болно. Хоёулаа ижил хүүхдүүдийг харж, ажиглалт, ярилцлага бичнэ. Ажиглалт, ярилцлага бүр хэн бичсэн нь тэмдэглэгдэж, бусдын бичсэн дээр «✍️ Нэр» шошго гарна. Засах, устгах товч нь зөвхөн бичсэн хүнд гарна. Бусдын бичсэнд алдаа олвол удирдлагадаа хэлээрэй — удирдлага «✏️ Засварлах»-аар засна.

🏫 Удирдлагад зориулсан заавар

Бүлэг үүсгэх, багш нэмэх, бүлгүүдийн ажлыг хянах талаар эрхлэгч, арга зүйчид зориулсан тусдаа авлага бий.

Удирдлагын гарын авлага →